Осол гаргасан аймгийн Засаг даргыг саатуулахгүйгээр шалгаж байна

Осол гаргасан аймгийн Засаг даргыг саатуулахгүйгээр шалгаж байна

Осол гаргасан аймгийн Засаг даргыг саатуулахгүйгээр шалгаж байна

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын шатахуун түгээх станцын ойролцоох авто замд наймдугаар сарын 10-11-нд шилжих шөнө автомашинаар хүн дайрч, амийг нь хохироосон зам тээврийн осол гарсан талаар бид өнгөрсөн Баасан гаригт мэдээлсэн. Энэ ослын талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Өвөрхангай аймагт энэ сарын 11-нд шилжих шөнө осол болж нэг хүн нас барсан нь үнэн. Албаны машинтай хүн дээрх ослыг хийсэн эсэхийг сайн мэдэхгүй.

Тухайн аймгийн цагдаагийн байгууллага ослыг шалгаж байгаа. Тухайн үед жолооч согтолтын зэрэггүй гарсан бөгөөд бусад бодис хэрэглэсэн эсэх шалгалтаар тогтоогдоно.

Мөрдөн шалгалт үргэлжилж байгаа"гэдэг хариулт өглөө.

Албан бус мэдээллээр энэхүү ослыг Өвөрхангай аймгийн Засаг дарга албандаа унадаг автомашинтай явж байгаад гаргасан бөгөөд хохирогч эмнэлгийн тусламж авах боломжгүй шууд нас барсан байна. Мөн хүн дайрсан гэх аймгийн Засаг даргыг саатуулаагүй бөгөөд цагдаагийн байгууллагын шалгалт үргэлжилж байгаа аж. Урьдчилсан байдлаар жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй, хурд хэтрүүлсэн байж болзошгүй байна.

Амиа алдсан иргэн нь Ховд аймаг руу хот хоорондын тээврээр зорчиж явахдаа осолд өртсөн гэх мэдээлэл байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-14 66.181.182.130

Замын цагдаа нарын хяналт нь хаана байсан юм бэ? Тэр согтуу жолоочийг хөдөлгөөнд оролцуулаагүй бол энэ осол гарахгүй байх байсан бус уу?

Avatar

irgen 2023-08-14 202.126.88.192

darga geheer l horigddoggui, хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрх хаа бхйна.

Avatar

зочин 2023-08-14 103.229.120.159

Засаг дарга шөнө албаны машинтай юу хийж явсан юм бэ?!

Avatar

Нэргүй 2023-08-14 202.179.24.10

МАНынхан өөрсдийгөө хамгаолнаа

Avatar

Новшийн цагдаа нар 2023-08-14 103.229.121.87

Энэ цагдаагийн газраас өгсөн мэдээллийг харахад новшийн цагдаа нар дарга нарыг хаацайлдагаараа хаацайлж байна. 3 зүйлээс энэ нь харагдаж байна: Нэгд, албаны хүн байсныг мэдэхгүй гэнээ. Аймгийн засаг дарга байсан гэсэн, үүнийг цагдаа нар мэдээгүй байв гэж. Хоёрт, согтолт байгаагүй гэж байгаа юм аа бас. Аймаар хурдтай явж байсан гэсэн, согтуу чраас тэр шүү дээ. Гуравт, хүн дайраад алчихсан хүнийг хориогүй шалгаж байгаа гээд байгаа юм аа. Дарга учраас тэр шүү дээ. Монгол хүмүүс үнэхээр доль, аймха

Avatar

Нэргүй 2023-08-14 38.42.106.107

Хэн байсан, ямар машинаар гэдэгийг нь мэдэхгүй гэхтэйгээ зэрэг аймгийн засаг байсаан гэдэг нь юүгсэн үгвээээ таминээ. Уснаас хуурай гарахын бн лдаа

Avatar

Нэргүй 2023-08-14 66.181.183.89

ман ын а******н засаг дарга

Avatar

Иргэн 2023-08-14 66.181.184.60

Төр засаг, цагдаа, шүүх ялзарч

Avatar

Нэргүй 2023-08-14 188.162.254.7

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-14 202.9.46.3

Нэр усыг нь бичиж бай. Тэртэй тэргүй бүгд мэдэхээс цааш. Шүүхээр орж гэм буруутайг нь тогтоогоогүй ч, сэжигтэн гээд ил тод зарлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-08-14 66.181.191.154

Ийм л бузрууд.

Avatar

ЗОЧИН 2023-08-14 103.10.21.12

ЦЕГ "АЛБАНЫ МАШИНТАЙ ХҮН ДЭЭРХИ ОСЛЫГ ХИЙСЭН ЭСЭХИЙГ САЙН МЭДЭХГҮЙ" ГЭЖЭЭ. ТЭГЭЭД АЛБАН БУС МЭДЭЭГЭЭР … ГЭЖ БУЙ. АНХ 1.26 Ч БИЛҮҮ СОКТОЛТТОЙ БАЙСАН ГЭЖ МЭДЭЭЛЖ БАЙСАН. ОДОО АРХИ ХЭРЭГЛЭЭГҮЙ БАЙСАН ГЭНЭЭ. АЯГҮЙ БОЛ "ЗАСАГ ДАРГА ХҮН ДАЙРЧ АЛСАН НЬ БУРУУГҮИ" БАЙСАН ГЭХ ВИЙ ДЭЭ.ТЭГЭЭД БАС СААТУУЛААГҮЙ ШАЛГАЖ БАЙГАА АЖ. ЭНГИЙН ИРГЭН ИЙМ ОСОЛ ГАРГАСАН БОЛ ЯАХ БАЙСАН БОЛОО … МАНАЙ ЦАГДААГИЙН ҮНЭН ДАМПУУРСНЫ БАТАЛГАА ЭНЭ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2023-08-14 66.181.160.71

4 honogiin umnu Sumka sogtuugaar hun dairj alsan

Avatar

Нэргүй 2023-08-14 202.126.89.95

новшнуудаа өөр хүн бсан бол саатуулчихсан биз дээ

Avatar

Нэргүй 2023-08-14 154.26.128.51

Нүүрсний ХУЛГАЧ ХҮРЭЛСҮХ..
ард түмнийг хулхидаж, ТӨРИЙН ШИМЭГЧ ХУЛГАЧ 1 ТЭРБУМ 700 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛАад зайл, ХҮРЭЛСҮХ одоо болно ОГЦОР

Avatar

Нэргүй 2023-08-14 66.181.160.60

" ОСОЛ " биш ээ , ХҮН ДАЙРЧ АЛСАН гээч , маанаг бичээч ээ …

Avatar

Нэргүй 2023-08-14 154.26.128.51

Нүүрсний ХУЛГАЧ ХҮРЭЛСҮХ
ард түмнийг хулхидаж, ТӨРИЙН ШИМЭГЧ ХУЛГАЧ 1 ТЭРБУМ 700 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛАад зайл, ХҮРЭЛСҮХ одоо болно ОГЦОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж