ОХУ Хар тэнгис дэх Украины хөлөг рүү галлажээ

ОХУ Хар тэнгис дэх Украины хөлөг рүү галлажээ

ОХУ Хар тэнгис дэх Украины хөлөг рүү галлажээ

Оросын байлдааны хөлөг Хар тэнгисийн уснаа Украиныг чиглэж явсан карго тээврийн хөлөг онгоц руу анхааруулах зорилгоор галлажээ. НҮБ болон Туркийн хэлэлцээрийн дагуу Украиныг Хар тэнгисээр дамжуулан үр тариагаа тээвэрлэхийг зөвшөөрсөн. Гэвч Украиныг зорьж буй хөлөг онгоцууд зэвсэг тээвэрлэж байж болзошгүй гэж ОХУ таамаглаж байна.

Ачааны хөлөг онгоц шалгалт хийх хүсэлтэд хариу өгөөгүй тул анхааруулга болгож жижиг хэмжээтэй автомат зэвсгээр галласан гэж Оросын тал мэдэгдэв. Карго тээврийн хөлөг онгоцыг шалгахын тулд Ка-29 нисдэг тэргийг Василий Быков эргүүлийн хөлөг онгоцноос хөөргөжээ. Улмаар радио холбоо тогтоосны дараа нисдэг тэрэгний багийнхан хөлөг онгоц дээр газардсан байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр тус хөлөг нь Украины Измайл боомт руу чиглэж явсан Сукра Окан нэртэй хөлөг аж. Өдгөө Сукра Окан нь Измайлтай ойролцоо байрлах Сулина нэртэй Румыны боомтод байрлаж байна.

Хөлөг онгоц дээрх шалгалт амжилттай болсон гэж Оросын тал мэдэгдсэн бол Украин үүнийг үгүйсгэсэн. Тодруулбал, "Хөлөг онгоцыг зогсоох шаардлагыг биелүүлээгүй. Харин Туркийн нутаг дэвсгэр рүү чиглэлээ түр өөрчилсөн. Ямар ч нисдэг тэрэг, анхааруулах буудлага байгаагүй. Оросууд зөвхөн радиогоор сүрдүүлсэн. Сукра Окан хөлөг дээр Туркийн багийнхан байсан" гэж "Ukrayinska pravda" хэвлэл мэдээлжээ.

Украин улс энэ долоо хоногт боомтуудаар ирж очих хөлөг онгоцуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх түр коридор нээхээ мэдэгдэж, далайн замаар зорчих худалдааны хөлөг онгоцны бүртгэлийг нээжээ. Түр коридор нь дэлхийн хүнсний аюулгүй байдлын хямралыг даван туулах зорилготой. Мөн Украины зэвсэгт хүчин түр коридороор зорчиж буй худалдааны хөлөг онгоцуудын аюулгүй байдлыг хангахад туслана гэж мэдэгджээ. Учирч болзошгүй аюулын улмаас хөлөг онгоцууд түр коридороор хэзээнээс зорчиж эхлэх нь тодорхойгүй байна. 

Эх сурвалж: CNN, UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-14 192.82.81.216

Украйн бол Оросын хувьд чихрийн цаас…украйнаар дамжуулан баруун болон америкд сануулга өгч байгаа юм. Украйн одоо өнгөрсөн.

Avatar

өвгөн 2023-08-14 103.26.195.157

нацист Пүтлер 2023 онд үхнэ, нацист ороz ялагдана!,тиймийн тул монголчууд минь эртхэн бодол санаагаа цэгцэл ! Монгол хүн бнадаа алсын хараатай холч ухаантай уужуу бж юмны цаад учир шалтгааныг тунгааж зөв талд нь гарч , шударга үнэн явна шүү! амжилт! Слава украйне

Avatar

Нэргүй 2023-08-14 202.126.88.215

дайн байлдаан болж байгааг news.mn мэдээгүй юм уу. Бие бие рүүгээ галлахгүй ямар байлдаан байдаг билээ Эсвэл зөвхөн Украин л Орос руу буудах ёстой юм уу

Avatar

Зочин 2023-08-14 66.181.189.64

Палау улсын далбаан дор явсан хөлөг онгоц,анхааруулах гал нээсний дараа зогсч шалгуулаад цаашаа Украины боомт руу явсан ш дээ.Очиж очиж "Украины үнэн"-ээс иш татдаг…

Avatar

Нэргүй 2023-08-14 122.201.23.83

Оросын эзлэн түрэмгийлэх бодлого дампуурна.

Avatar

Путин 2023-08-14 66.181.161.37

Орос ялнаа хүүхдүүд ээ

Avatar

Ха ха 2023-08-14 59.153.87.56

үхсн нохойн ацаараа оркууд ялдын

Avatar

өвгөн 2023-08-14 103.26.195.157

танай оросын фашистууд ааль үжий ялагдсаныг мэдээгүй юм уу чи, илжигээ

Avatar

Нэргүй 2023-08-14 202.21.107.49

Мэдээж фашистуудад з****г, ойрхи дорнодын алан хядагчид, хар тамхи тээвэрлэж явсан нь тодорхой л доо. Харин Румын нутаг дээгүүрээ алан хядагчид, з****г, хар тамхи дамжин өнгөрүүлэх эсэх нь тодорхойгүй.

Avatar

Нэргүй 2023-08-14 124.158.69.138

дарангуйлагч путин галзуурч байна даа. Олон улсад явах эрхгүй болчтхсон хогын эр путин ялагдах учиртай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж