М.Борбаатар генерал “Хангарьд”-аар энгэрээ мялаав

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

М.Борбаатар генерал “Хангарьд”-аар энгэрээ мялаав

Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсч байгуулагдсаны 89 жилийн ойн баярыг тохиолдуулан зарим хүмүүсийг БХЯ болон Нийслэлийн шагналаар шагнасныг өнөөдөр гардууллаа. Батлан хамгаалах салбарт идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ЗДТГ/-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Г.Нямсамбуу нарыг нийслэлийн дээд шагнал болох “Хангарьд” одонгоор шагнасан байна. Нийслэлийн Багануур дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Н.Дүгэрсүрэн БХЯ-ны “Хүндэт тэмдэг”-ээр, иргэний хамгаалалтын офицер, ахмад Б.Нямгэрэл, Чингэлтэй, Хан-Уул болон нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын нууц, архивын эрхлэгч, дэд ахлагч Ч.Отгонсүрэн, Б.Ганчимэг, Б.Чимэд нар “Эх орны төлөө”  медалиар, БХЯ-ны МХШҮГ-ын орлогч дарга С.Амарсайхан, ЗХЖШ-ын Ерөнхий зориулалтын цэргийн албаны ахлах офицер, дэд хурандаа С.Лхасүрэн, Налайх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Б.Лхагвасүрэн нар Нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр энгэрээ мялаасан байна. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн жуух бичиг, БХЯ-ны хүндэт жуух бичгээр БХЯ, ЗХЖШ болон нийслэлийн хороодын зарим хүмүүсийг шагнаж урамшуулсан байна. Мөн энэ үеэр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Борбаатарын тушаалаар дэд хурандаа цолыг дөрвөн  хүнд , хошууч, ахмад, ахлах дэслэгч тус бүр нэг хүнд олгосныг гардуулж өглөө гэж Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Д.Цэцэн       
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж