Тайванийн дэд даргын айлчлал хятадуудыг бухимдуулав

Тайванийн дэд даргын айлчлал хятадуудыг бухимдуулав

Тайванийн дэд даргын айлчлал хятадуудыг бухимдуулав

Тайванийн дэд дарга Уилльям Лай Бямба гаригт АНУ-д айлчилсан. Тэрбээр Парагвай руу ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор явах замдаа Нью-Йоркоор дайрч өнгөрсөн аж. Мөн Лхагва гаригт буцах замдаа Сан Францискогоор дайрна.

Уилльям Лай нь ирэх оны нэгдүгээр сард болох Тайванийн даргын ээлжит сонгуулийн хамгийн боломжит нэр дэвшигч. Тэр өөрийгөө Тайванийн тусгаар тогтнолын төлөөх практик зүтгэлтэн гэж тодорхойлж байв. Мөн сонгуулийн сурталчилгааны үеэр зөвхөн Тайванийн ард түмэн л ирээдүйгээ шийдэж чадна гэж удаа дараа хэлж байжээ.

Түүнийг Нью-Йорк дахь зочид буудалдаа ирэхэд дэмжигчид нь туг далбаатай угтаж авсан байна. Мөн Сан Францискогоор дайрах үеэр нь Тайвань дахь Америкийн хүрээлэнгийн дарга Лаура Розенбергер түүнтэй уулзах аж.

Тэгвэл Хятад улс өчигдөр /2023.08.13/ айлчлалыг буруушаасан мэдэгдэл гаргасан бөгөөд Уилльям Лайг салан тусгаарлагч, жинхэнэ асуудал таригч гэж тодорхойлжээ. Түүнийг Нью-Йоркт газардсаны дараахан Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдэл хийж, “Тайванийн тусгаар тогтнолын салан тусгаарлагчид АНУ-д ямар ч хэлбэрээр айлчлахыг эсэргүүцэж байна. Уилльям Лай бол салан тусгаарлах үзэл баримтлалыг тууштай баримталж, бүх талаар асуудал үүсгэгч. Тайвань бол Хятадын язгуур ашиг сонирхлын гол цөм. Тайванийн хоолойд хурцадмал байдал үүсээд буй шалтгаан нь АНУ-д найдаж, тусгаар тогтнолоо олж авахыг оролдож буйтай холбоотой” гэжээ.

Хятадын бодлогыг хамаарагч Тайванийн хэрэг эрхлэл зөвлөл эсрэгээрээ Хятад бол жинхэнэ асуудал үүсгэгч гэж үздэг. Тус зөвлөл Өмнөд Хятадын тэнгис дэх Хятад, Филиппиний зөрчил, Тайваньд үзүүлж буй цэргийн дарамт шахалтыг онцолжээ.

Эх сурвалж:  REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-14 103.10.21.9

Хятад улс бол бүх үндэстний дайсан болсон харгис улс нэг дэлхий нэг хятад гэж солиордог чөтгөр шүгэлсэн улсдаа .Хятад ганцаар дэлхийд үлдэх гээд байгаа нь ямар учиртай бол гайх юм .

Avatar

Заагч 2023-08-14 202.9.46.185

Хятад устах болтугай уухай уухай уухай хар хятад устаасай

Avatar

Зочин 2023-08-14 103.57.95.193

news.mn гэж юм уншдаггүй нөхдүүд мэдээг нь бэлддэг дампуурсан эх сурвалж юм даа. Найруулга нь гэж авах юмгүй.

Avatar

Нэргүй 2023-08-14 103.57.95.234

Орос, Хятад хоёр бушуухан будаа болоосой,
МОНГОЛЫН ЗАЯА их дээ !

Avatar

Нэнси Пелоси 2023-08-14 66.181.161.37

ХЯТАД ЗАДРАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж