Москвагийн ойролцоох агуулахад гал гарчээ

Москвагийн ойролцоох агуулахад гал гарчээ

Москвагийн ойролцоох агуулахад гал гарчээ

Москвагаас зүүн өмнө зүгт 50 км зайд орших Раменское аж үйлдвэрийн агуулахад гал гарсныг Оросын хэвлэлүүд өчигдөр /2023.08.13/ мэдэгдлээ. Раменское нь орон нутгийн бордоо үйлдвэрлэгч юм.

Агуулахын гал түймэр дроны халдлагаас болсон эсэх нь тодорхойгүй. Гэхдээ Оросын хэвлэлд мэдээлснээр хайхрамжгүй байдлын улмаас гал гарсан гэжээ.

Украины эрх баригчид энэ хэргийн талаар ямар нэг мэдэгдэл хийж, хариуцлага хүлээгээгүй. Гэсэн хэдий ч Украины дээд албан тушаалтнууд “Дайн Орост ирлээ” гэж олон нийтэд ил тод мэдэгдсэн билээ.

Москва болон бусад захын дүүргээр сүүлийн үед хэд хэдэн удаа дроны халдлага болсон. Тухайлбал, долдугаар сарын 30, наймдугаар сарын 1-нд Оросын хэд хэдэн яам байрладаг Москвагийн бизнес цогцолборт нисгэгчгүй онгоцоор хоёр удаа цохилт өгчээ. Түүнчлэн наймдугаар сарын 11-нд Москвагийн дээгүүр нисч явсан дроныг саатуулсан гэж хотын дарга Сергей Собянин мэдэгдсэн байна. Тус нисгэгчгүй онгоц Москвагийн баруун хэсэгт орших Карамышевская далангийн бүсэд унажээ.

Эх сурвалж: THE KIYV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

өвгөн 2023-08-14 103.26.195.157

нацист Пүтлер 2023 онд үхнэ, нацист ороz ялагдана!,тиймийн тул монголчууд минь эртхэн бодол санаагаа цэгцэл ! Монгол хүн бнадаа алсын хараатай холч ухаантай уужуу бж юмны цаад учир шалтгааныг тунгааж зөв талд нь гарч , шударга үнэн явна шүү! амжилт! Слава украйне

Avatar

Заагч 2023-08-14 202.9.46.185

т*******т нацист укрвйныг фашист америктай нь Орос улс булшлах болно.Орос ялнаа.

Avatar

өвгөн 2023-08-14 103.26.195.157

өвчин чинь хүндэрч илжигээ.

Avatar

өвгөн 2023-08-14 64.119.21.229

Оросын фашистууд өшөө их юм үзнэ ээ, Слава украйне

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж