Шведэд террорист халдлагад өртөхөөс сэрэмжлүүлэв

Шведэд террорист халдлагад өртөхөөс сэрэмжлүүлэв

Шведэд террорист халдлагад өртөхөөс сэрэмжлүүлэв

Шведэд коран судрыг шатааснаас үүдэн исламын шашинт улсуудад олон удаагийн жагсаал болж, Засгийн газрууд нь  эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгвэл Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсаас өөрийн орны иргэдийг Шведэд аялахдаа террорист халдлагаас сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.

Их Британийн гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлдээ, "Террористууд Шведэд халдлага үйлдэх оролдлого хийх магадлал өндөр. Та олон нийтийн газар өндөр сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Халдлага нь гадаадынхан байнга очдог газруудад болоод хаана ч гарч болно.

Шведийн эрх баригчид төлөвлөсөн хэд хэдэн халдлагыг амжилттай таслан зогсоож, хэд хэдэн хүнийг баривчилсан байна" гэжээ. 

Шведэд цагаачлал ихсэж, Турк улс курд үндэстний цөөнхүүдийг хэлмэгдүүлсэн гэж үзэж байгаа тул  хэт барууны үзэлтнүүд эсэргүүцлээ илэрхийлэн коран судрыг шатаах болсон юм.  Шведийн  шүүхийн зүгээс коран судрыг шатаасан жагсаалыг хориглох нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хаагдуулна гэж үзсэн тул цагдаа нар харж зогсохоос өөрийг хийж чадахгүй байгаа бөгөөд засгийн газраас шашны ном судрыг шатаахыг хориглосон хуулийг гаргахаар ажиллаж байна.

Тухайлбал, Шведэд амьдардаг ирак иргэн өнгөрсөн сард коран судрыг дэвсэлж, шатаасан нь олны анхаарлыг хамгийн ихээр татсан хэрэг байв. Салван Момика гэгч нь Стокгольм дахь Иракийн Элчин сайдын яамны гадаа коран судрыг гишгэж, дэвсэлсэн байна. Энэ үйлдэл нь исламын ертөнцийн дургүйцлийг төрүүлж, коран судар шатаах хэрэг гарсан Швед, Дани улсуудад ийм үйлдлийг хориглохыг шаардсан юм.

Исламын улсыг дэмжигч хэвлэл мэдээллийн хэрэгслээр Европ дахь исламын шашинтнуудыг "загалмайтнууд" руу дайрахыг уриалж байна.

Үүний зэрэгцээ өнгөрсөн долдугаар сард Багдад дахь Швед улсын Элчин сайдын яам халдлагад өртөж, эсэргүүцэгчид хаалгыг нь галдан шатаасан.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж