Уйгурууд Хятадаас дүрвэсэн ч амар заяа үзсэнгүй

Уйгурууд Хятадаас дүрвэсэн ч амар заяа үзсэнгүй

Уйгурууд Хятадаас дүрвэсэн ч амар заяа үзсэнгүй

Дарангуйллаас мултрахыг оролдож, эх орноосоо дүрвэсэн уйгур гэр бүлийн тэргүүн Идрис Хасан өдгөө Мороккогийн шоронд хоригдож буй. Идрис Хасан эх орноосоо гараад эхлээд Турк, дараа нь Мороккод хүрсэн аж. Хятадын эрх баригчид түүнийг Зүүн Туркестаны исламын хөдөлгөөний гишүүн байсан гэж буруутгажээ. Тус хөдөлгөөн татан буугдаад 10 гаруй жил болсон гэх ч Хятад улс энэ мэдээллийг үгүйсгэж байна.

Хасаныг Хятад руу шилжүүлэх магадлал өндөр аж. Хэрвээ шилжүүлбэл тэр эрүү шүүлттэй тулгарах эрсдэлтэй гэдгийг Эмнести Интернэшнл байгууллага мэдээлж байна. Идрис Хасан нь Хятадын засгийн газрын хяналт, айлган сүрдүүлэлт, хавчлагын асар том сүлжээний хохирогч болжээ. Хятадын захиалгаар өөрийг нь Мороккод ийн саатуулсан гэж Хасан үздэг. Тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ 2012 онд Истанбулд ирсэн боловч тэнд дөрвөн удаа баривчлагдаад, 10 гаруй жил болсныхоо дараа дахин зугтсан юм.

Хасан угтаа бол баруун Европыг зорих санаатай байсан. Гэвч өөрийг нь баривчлах "Интерпол"-ын мэдэгдэл гарсныг мэдэлгүй Марокко явах замдаа саатуулагджээ.

Хятад дахь хэлмэгдүүлэлтээс зугтсан уйгуруудын хамгийн аюулгүй газар бол Турк гэж олон жилийн турш үзсэн. Энэ нь түрэг угсаатны шашин шүтлэг, соёл, хэл шинжлэлтэй холбоотой бөгөөд Турк улсад 45 мянга орчим цөөнх бий. Гэвч Турк нь улс төр, эдийн засгийн хувьд Хятадтай нягт уялдаа холбоотой байгаа тул сүүлийн жилүүдэд уйгуруудын хувьд аюулгүй бүс байхаа больжээ. Санхүүгийн хямралтай байгаа Турк улс Хятадын бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх болсон нь өөрчлөлтийг улам хурцатгасан байна.

Хүний эрхийн төлөө тэмцэгч "Safeguard Defenders" байгууллагын тайланд дурдсанаар Хятад улс хилийн чанад дахь уйгуруудыг үндэстэн дамнаж хэлмэгдүүлж байгаа нь айдас түгшүүртэй уур амьсгалыг бий болгожээ. Хүний эрхийн төлөө тэмцэгчид болон өмгөөлөгчдөөр тогтохгүй жирийн иргэд, оюутнууд, бизнесийн хүрээллийнхэн ч хэлмэгдүүлэлтийн бай болсон байна.

Гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтуудаас үзэхэд сүүлийн 10 жилийн хугацаанд Шинжаан дахь уйгуруудын хэлмэгдүүлэлт улам нэмэгджээ. Батлагдсан тоо баримт хомс ч хүний эрхийн ажиглагчид болон бусад бүлгийн тооцоолсноор Хятад улс нэг сая гаруй хүнийг хорих лагерьт илгээсэн байна. АНУ болон барууны засгийн газрууд үндэсний цөөнхийн эсрэг энэхүү хэлмэгдүүлэлтийн кампанит ажлыг геноцид гэж үзэж байна. Хятад улс үүнийг үгүйсгэж, 1990-ээд оноос хойш уйгуруудыг мэргэжлийн сургалтын хуаранд явуулж байгаа гэжээ.

Синьхуа агентлаг 2021 онд үүнтэй холбоотойгоор 24 зүйлээс бүрдсэн няцаалтыг нийтэлж байв. Энд дурдсанаар Шинжаан дахь үндэсний салан тусгаарлагчид, шашны хэт даврагчид болон хүчирхийлэгч террористууд 1990-1996 оны хооронд хэдэн мянган хүчирхийллийн террорист ажиллагаа зохион байгуулж, үйлдсэн аж. 

"Шинжаантай холбоотой асуудал бол хүний ​​эрх, үндэс угсаа, шашин шүтлэг биш, харин хүчирхийлэл, терроризм, салан тусгаарлах үзэлтэй тэмцэх асуудал юм" гэж Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнгю хэлсэн байдаг. Туркт байрладаг цөөнхийн талаар түүнээс асуухад "Худлаа юм зохиож ярьсан хэдэн хүн байгаа. Тэдний үгийг хамаатан садан, найз нөхөд нь няцаасан. Шинжаанд хүмүүс амар амгалан, аз жаргалтай амьдарч байна" гэж хариулжээ. 

Тэгвэл Шинжаанаас гаралтай нийгмийн ухааны эрдэмтэн Улуйол гэгч нь Турк дахь цөөнхөд хамаарах 93 хүнээс санал асуулга авчээ. Энэхүү санал асуулгаар тэдгээр цөөнхийн 80 хувь нь 2017 оноос хойш гэр бүлийн зарим гишүүнтэйгээ холбоо барьж чадахгүй байгаа гэсэн байна. Мөн тэдний гуравны нэгээс илүү хувь нь Туркт байхдаа Хятадын цагдаа, төрийн ажилтнуудын дарамтад өртсөн гэжээ. Улуйолын ярьж буйгаар Хятадын эрх баригчид Шинжаан дахь гэр бүлийг нь ашиглаж Туркт амьдардаг уйгуруудыг айлган сүрдүүлэх нийтлэг тактиктай болсон гэв. 

Турк улсын хувьд өнгөрсөн хугацаанд олон арван мянган уйгур хүнийг хүлээн авчээ. Ингэхдээ аливаа бичиг баримт нь дутуу юм уу хуурамч байсан ч нүдээ аниад өнгөрөөдөг байсан гэж Истанбулд 30 жил амьдарсан Туркийн ахмад шинжээч Гарет Женкинс хэлэв. 

Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 2016 оныг хүртэл Хятадын уйгурчуудад хандаж буй үйлдлийг геноцид гэж үзэж байв. Гэвч 2016 онд Турк улс "Бүс ба зам" санаачлагад нэгдэн орсноор өөрчлөгдөж эхэлжээ. Улмаар 2017 онд хоёр улс ялтан шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Хятад улс 2020 онд уг хэлэлцээрийг соёрхон баталсан бол Турк хараахан батлаагүй байна. Гэсэн ч Турк дахь уйгурчууд үүнтэй холбоотойгоор Хятад руу өөрсдийг нь шилжүүлэх вий гэсэн айдастай байдаг. 

Турк ийнхүү гэнэт өөрчлөгдсөний бас нэг шалтгаан бол Хятадын бэлэн мөнгөний амлалт аж. Хятад улс дэлхийн хамгийн том дүүжин гүүр болох Канаккалегийн гүүрийг хэсэгчлэн барьж, Кумпорт дахь тээврийн чингэлэг боомтын ихэнх хувийг эзэмшиж байна. Мөн Хятадын технологийн аварга Алибаба групп нь Туркийн цахим худалдааны "Trendyol" фирмийг худалдаж авсан зэрэг олон хөрөнгө оруулалт бий.

Амласан хөрөнгө оруулалт олон ч бүгд хараахан биелэлээ олоогүй байгааг Вашингтон дахь Жонс Хопкинсийн олон улсын ахисан түвшний судалгааны сургуулийн туслах профессор Лисел Хинтз хэлжээ. 

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-14 202.179.26.33

дэлхийг эзлэх гэж буй улс зөв бодолтой зөв хөгжүүлж чадах улс л байх хэрэгтэй буруу улс байвал хөгжих биш сүйрнэ цагаан хоолтонгууд дэлхинг аврана цагаан хоол дэлхийн аврал гэж сурталчилах нь мах иддэг хүмүүсийг үгйсгэж дэлийг сөнөөх гээд байгаа мт ойлголт төрөхөд хүрч байна эрс тэрс уур амьсгалтай орны бид игэж л нэг уур амьгалын аясыг дагж амьд явцгаадаг юм шүүдээ хүний эрх мэрх нь аврах болтугай хүний идэж ууж байгаа өмсч зүүж байгааг захиргаадах нь зохимжгүй бөгөөд бүдүүлэг юм шигээ

Avatar

Нэргүй 2023-08-14 202.179.26.33

Уйгарууд хятадын газар нутагт амьдарч байгаа болохоор усыг нь уувал ёсыг нь дагах нь зөв байхаа Ямар Хятадууд Уйгаруудын ёсыг дагалтай бишдээ

Avatar

Нэргүй 2023-08-14 202.179.25.133

Уйгарын газар нутгийг хятадууд эзэлсэн. Түвдийн газар нутаг руу дайрдаг шиг

Avatar

Зочин 2023-08-14 203.91.116.147

Түрэг угсаатан гэж байхгүй. туркууд бол түрэг биш. 90 гаруй хувь нь армен, тажик, перс хүмүүс.

Avatar

Нэргүй 2023-08-14 103.229.123.212

Ардчилалаар нүүрээ нуусан АНУсын нацист Засгийн газар хүртэл хятадаас айж юу ч дуугарч чадахгүй айлчлал энэ тэр хийж харилцаагаа сэргээхийг оролдож байна шүү дээ….

Avatar

Заагч 2023-08-14 202.9.46.185

Хар хятадыг устгавал дэлхийд амар амгалан болно

Avatar

Нэргүй 2023-08-14 202.126.90.41

Саяхан өвөрмонгол яваад ирсэн. Их дарамтад бгаа нь мэдэгдэж бна лэ. Уулзсан болгон их улс төржиж ярьж бна. Энэ Гилжгий Уйгур Төвдийг дуусгалаа. Одоо Өвөрмонгол дуусах нь илт боллоо гэж бна лэ. Бүх утас вичатыг сонсдог гэнэ. Залуус нь Япон, АНУ, Ар Монгол руу гарах хүсэлтэй болсон бна. Гадаад паспорт авах хүртэл их шалгалт давж авдаг болсон гэсэн шүү.

Avatar

Нэргүй 2023-08-14 202.179.21.233

Угаасаа тэгдэг гэсэн. Ганц үндэсний цөөнх биш хятад оюутан ч гадаадад сурах болбол их юм болж гадаад паспорт авдаг гэсэн. Зарим оюутанд гадаад паспорт өгдөггүй тул гадаад сурах хүсэл нь тасардаг гэсэн. Сонсох чагнах гудамжинд камераар зүс таних бүгд байдаг гэдгийг дэлхий даяараа мэднэ.

Avatar

Нэргүй 2023-08-14 43.242.242.59

Уйгар, казах, төвд, хотон гэх мэт үндэстэнээ хятад яах нь маньд хамаагүй. Харин Шинжаанд байгаа өөлд , хошууд, урианхай, цахар монголчуудыг минь л зүгээр байлгавал болох нь тэр дээ. Хятадад өвөрмонгол, дээд монгол, цастын монгол, Горлосын монголчууд байдаг

Avatar

Нэргүй 2023-08-14 202.126.88.204

бусдын зовлонд ийм мунхаг тэнэг хандаж болохгүй

Avatar

К. Базар 2023-08-14 66.181.182.159

Чи тэнд очоод амьдар

Avatar

Zochin 123 2023-08-14 202.21.124.132

teneg yum yaridag gar we chi…

Avatar

Нэргүй 2023-08-14 202.126.88.192

саяхан манай нэг сэтгүүлч шинжаанд олон үндэстнүүд эв найртай диваажинд амьдарч байгаа юм шиг суртчлаад байсан даа

Avatar

Ананд 2023-08-14 103.161.242.122

Шинжаанууд ч солиотой улс л даа.
Монголд гарсан хуйхуун бослогоор баримжаалбал.

Avatar

Нэргүй 2023-08-14 202.131.233.11

Хунхууз уу

Avatar

Нэргүй 2023-08-14 192.82.84.48

тэд бол уйгарууд биш лал шашинтай хятадууд дунгаанууд гэдэг

Avatar

Хамаг монгол 2023-08-14 66.181.161.37

Fuck china.

Avatar

Нэргүй 2023-08-14 184.60.63.245

Гятад дэлхийн 2д бичигдэх их Гүрэн болсон шүүдээ.Украйн – НАТО , Оросыг ялахгүй яагаад гэвэл ард нь БНХАУ байна.

Avatar

Нэргүй 2023-08-14 202.55.188.45

нээх мундаг геополитик мэддэг дур эсгэж гэнэ орос 7х0 хоног байлдаад ялаагуй ба чиний тэр 2 дохь эдийн засагтай улс чинь оросуудаа гол гаргсан нэг хэсэг чип мип л нийлуулээд дуусаж ба

Avatar

зочин 2023-08-14 202.21.120.66

Хятадын дарангуйлал хятад улсад амьдарч буй Төвдүүд өвөр Монголчууд, Уйгарууд болон Казахуудыг онцгойлон онилж бур устгах бодлого явуулж байгаа тэдний лагерьт сургалт нэрээр тамлан зовоож шоронд ял эдлүүлж байгаа АНУ-с бусад улс орнууд дуугарахаас айдаг бололтой. Ер нь бол Хятадын цаад санаа бодлого нь дэлхийг эзэгнэх тэрийгээ хэрэгжжлэхийн тулд эхлээд бага буурай орнуудад зээл олгож төлж чадахгүй бол газар нутгийн авах муу санаатай

Avatar

Зочин 2023-08-14 66.181.160.27

Лалын шашинтнуудын эрхийн төлөө Америкчууд л дуугараад байдаг.. Өнөө лалууд нь өөрсдөө таг . :Далай лам , Төвдүүдийн төлөө бас л Америкчууд л дуугараад байдаг …Бүддистүүд нь таг…

Avatar

Нэргүй 2023-08-14 202.126.90.15

buddistuud n bid nar mongolchuud shuudee. busad buddistuudad dalai lam padliigui.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж