Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгожээ. Тэрбээр 2014 оноос МУЗН-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр, 2019 оноос Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай юм.
Монголын Улаан загалмай нийгэмлэгийн дөрвөн жилд нэг удаа болдог “Үндэсний чуулган” энэ сарын 10-11-нд болжээ. Чуулганаар МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд ажлаа хүлээлгэн өгсөн байна.
Түүнчлэн хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, дүгнэхийн хамт МУЗН-ийн 2030 он хүртэл хэрэгжүүлэх Стратегийн төлөвлөгөө, МУЗН-ийн дүрэм зэрэг бодлогын баримт бичгүүдээ шинэчлэн баталсан байна.
Түүнчлэн нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр 2010 оноос хойш ажилласан УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Хүндэт ерөнхийлөгчөөр сонголоо. Дэд ерөнхийлөгчөөр жүжигчин, СТА С.Ууганбаярыг сонгосон байна.
Холбоотой мэдээ