Хавайн түймэрт амь үрэгдсэн хүний тоо 89-д хүрчээ

Хуучирсан мэдээ: 2023.08.13-нд нийтлэгдсэн

Хавайн түймэрт амь үрэгдсэн хүний тоо 89-д хүрчээ

Хавайн түймэрт амь үрэгдсэн хүний тоо 89-д хүрчээ

Хавайн арлын хамгийн хөл хөдөлгөөнтэй,  үзэсгэлэнт Лахайна хотын балгас болж шатсан барилгуудаас хохирогчдыг эрэн хайх ажиллагааг эрлийн багууд үнэрч нохдын хамтаар гүйцэтгэж байна. 

Мауи дахь ой хээрийн түймэрт амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байгаа бгөөд өнгөрсөн шөнийн байдлаар наад зах нь 89 хүн гал түймэрт нас барсан гэж амбан захирагч Жош Грин мэдэгдэв. 

Энэхүү түймэр нь АНУ-д сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд гарсан хамгийн том ой хээрийн түймэр болж байгааг Үндэсний галаас хамгаалах нийгэмлэгийн судалгаа мэдээлжээ.

  Гал сөнөөгчид түймрийг цурманд  оруулж, арлын ихэнх хэсгийг  хамарсан түймрийг унтраасан боловч энэ долоо хоногийн эхээр Мауигийн баруун хэсгийн хорооллуудад гарсан ой хээрийн түймрийн улмаас яг хэдэн хүн сураггүй алга болсныг мэдэхгүй байгааг албаныхан анхааруулж байна.

Түймэр  эргээс хэдэн зуун милийн зайд дайран өнгөрсөн "Дора" хар салхины хүчээр сэвэгдэн тархсан бөгөөд 1959 онд Хавайд муж улс байгуулагдсанаас хойшхи хамгийн их аюулт байгалийн гамшиг болоод байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж