Лукашенко дайны гэмт хэрэгт яллагдахаас айхгүй гэв

Лукашенко дайны гэмт хэрэгт яллагдахаас айхгүй гэв

Лукашенко дайны гэмт хэрэгт яллагдахаас айхгүй гэв

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко хэлэхдээ, украины хүүхдүүдийг Донбассаас хулгайлсан хэргээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн ч энэ ажлаа үргэлжлүүлэх болно гэж мэдэгджээ.

"БелТА" агентлагийн мэдээлснээр  Донбассаас ирсэн Украины хүүхдүүдийг "нөхөн сэргээх" гэж нэрлэж буй ажлыг хийхээр төлөвлөсөн гэж Лукашенко мэдэгджээ. "Барууныхан энэ хэргээр түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэж байгаа нь инээдтэй хэрэг. Бид эдгээр аяллыг холбооны төсвөөс санхүүжүүлэхээр Путинтэй тохиролцсон" гэж тэрбээр ярьсан байна.

Беларусийн Улаан загалмайн нийгэмлэг өнгөрсөн зургадугаар сард Украины 700 гаруй хүүхэд тус улсад амьдарч байгаа талаар мэдээлсэн.  

Мөн Беларусийн Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн Дмитрий Шевцов өнгөрсөн долдугаар сард Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт айлчилж, Украины хүүхдүүдийг "хулгайлж", Беларусь руу аваачиж явснаа хүлээснийг сөрөг хүчний хэвлэлүүд мэдээлжээ. Үүний дараа Олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс түүнийг энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн гуравдугаар сард  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон ОХУ-ын Хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Белова нарыг баривчлах тушаал  гаргасан. Тэднийг Украины эзэлсэн нутгаас хүүхдүүдийг Орос руу цэргийн хүчээр шилжүүлсэн хэрэгт буруутгаж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-13 173.66.93.130

Энэ дарангүылагч дуусчээ хөөрхий .

Avatar

Нэргүй 2023-08-13 213.87.156.117

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-13 173.66.93.130

Пөөх монголоор дүүрэн орос буриадууд ха ха та нар энд боож үхэх гэж зовохоор тэр оросдоо очоочээ ! Гх гх

Avatar

Нэргүй 2023-08-13 202.9.40.13

ардчилсан нэртэй нохойн гөлөгнүүд та нар ял унших биш, харин Орос Хятал, Б?ларус Арабчуудаас айн чичирч авсаа бэлдэвэл үр хүүхдүүдэд чинь өгөөжтэй

Avatar

Нэргүй 2023-08-13 202.126.92.98

Чи тэгээд ардчилсан Монгол улсад юу хийж тэнэж яваа юм, Орос, Беларусь, Иран, Хойд Солонгос, Афганистан руу яваач…

Avatar

Зочин 2023-08-13 103.57.94.102

эр хүн шалчигнсан ардчилагчдаас айдаг хэн байдгийм

Avatar

Нэргүй 2023-08-13 202.126.92.98

чи ардчилалын буянгаар л ингэж хүн доромжлоод сууж байгаагаа мэдэх үү…

Avatar

Нэргүй 2023-08-13 202.126.89.226

Дайны талбараас хүүхдийн амь насыг аврах нь харин ч буянтай үйлс. АНУ болон түүний холбоотнуудад тийм сэтгэл байхгүй. Тэгээд ч тэд нар хүний хийсэн бүхэнд атаархаж явдаг улс.

Avatar

Нэргүй 2023-08-13 103.57.93.167

аав ээжийг нь алчихаад орон гэрийгнь дэлбэлчихсэн юм чинь хүүхдүүд хаана очих билээдээ

Avatar

Нэргүй 2023-08-13 202.126.90.150

Хүүхдүүдийг авч ирэх нь маш зөв эсвэл тэд анархист ану с нацист натогийн золиос болно

Avatar

ЗОЧИН 2023-08-13 103.10.21.12

ЕВРОПЫН СҮҮЛЧИЙН ДАРАНГУЙЛАГЧИЙН БАЙГАЛИЙН ЖАМААРХ МӨХӨЛ ТУН УДАХГҮЙ ГЭЖ БАЙГАА ЮМ БИЛЭЭ ШҮҮ.

Avatar

Зочин 2023-08-13 66.181.182.187

Харж хандах асран хамгаалах,тэжээх хүнгүй украины орхигдсон өнчин ядуу хүүхдүүдийг ОХУ-ын холбогдох байгууллага дайны талбараас гарган аварч, хамгаалж, тэтгэн дэмжиж байгаа юм билээ. Эцэг эх асран хамгаалагчдыг нь мөн эрэн хайж олж тогтоон эргүүлж өгч байгаа гэсэн.Барууныхан,Украины нацистүүд энэ хүмүүнлэг ажиллагааг мушгин гуйвуулж, хүүхдүүд хулгайлсан хэрэг болгон, өөрийн нөлөөнд бүрэн орсон олон улсын шүүхээр шийдвэр гаргуулж Ерөнхийлэгч Путиныг гэмт хэрэгтэн гэж зарлаад байгаа .

Avatar

Зочин 2023-08-13 66.181.182.187

Оросуудыг үзэн ядагч, монголын нацистүүд тэдний хэвлэлүүд энэ гүтгэлгийг байнга дэмжиж, ОХУ-ын эсрэг худал хуурмаг мэдээ гүтгэлэг байнга тараан монголчуудын толгойг угаах эргүүлэхийг оролдож байна. Манай орнуудын хооронд тогтоосон хэвийн харилцааг хүйтрүүлж, салгаж устгах, биднийг оросуудын эсрэг дайсагнуулах, манай орныг нацист Украин мэт болгохыг байнга оролдож байна

Avatar

Нэргүй 2023-08-13 202.126.92.98

Эх орноо хамгаалж байгаа улс яахлаараа нацист болчихдог юм бэ…

Avatar

Зөв, эр хүн 2023-08-13 59.153.87.56

ёстой юундаа айхав дээ, жамаараа чадхийнэ шт. тун удахгүй

Avatar

Зочин 2023-08-13 66.181.160.27

"Буруу зөнөх " гэж үүнийг хэлдэг байх нь …

Avatar

Нэргүй 2023-08-13 122.201.21.64

tegeed chaddagiin bol oros belarust ochood putin luuk 2riig barivchilaach

Avatar

Ү 2023-08-13 103.57.94.124

үр хүүхдүүдийг нь шийтгэнэ гэж мэдэхгүй бгаа юм бхдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж