Лукашенко дайны гэмт хэрэгт яллагдахаас айхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2023.08.13-нд нийтлэгдсэн

Лукашенко дайны гэмт хэрэгт яллагдахаас айхгүй гэв

Лукашенко дайны гэмт хэрэгт яллагдахаас айхгүй гэв

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко хэлэхдээ, украины хүүхдүүдийг Донбассаас хулгайлсан хэргээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн ч энэ ажлаа үргэлжлүүлэх болно гэж мэдэгджээ.

"БелТА" агентлагийн мэдээлснээр  Донбассаас ирсэн Украины хүүхдүүдийг "нөхөн сэргээх" гэж нэрлэж буй ажлыг хийхээр төлөвлөсөн гэж Лукашенко мэдэгджээ. "Барууныхан энэ хэргээр түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэж байгаа нь инээдтэй хэрэг. Бид эдгээр аяллыг холбооны төсвөөс санхүүжүүлэхээр Путинтэй тохиролцсон" гэж тэрбээр ярьсан байна.

Беларусийн Улаан загалмайн нийгэмлэг өнгөрсөн зургадугаар сард Украины 700 гаруй хүүхэд тус улсад амьдарч байгаа талаар мэдээлсэн.  

Мөн Беларусийн Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн Дмитрий Шевцов өнгөрсөн долдугаар сард Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт айлчилж, Украины хүүхдүүдийг "хулгайлж", Беларусь руу аваачиж явснаа хүлээснийг сөрөг хүчний хэвлэлүүд мэдээлжээ. Үүний дараа Олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс түүнийг энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн гуравдугаар сард  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон ОХУ-ын Хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Белова нарыг баривчлах тушаал  гаргасан. Тэднийг Украины эзэлсэн нутгаас хүүхдүүдийг Орос руу цэргийн хүчээр шилжүүлсэн хэрэгт буруутгаж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж