Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хяналтын камер суурилуулж байна

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хяналтын камер суурилуулж байна

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хяналтын камер суурилуулж байна

Онцгой байдлын албаны завьт болон хөдөлгөөнт эргүүлүүд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 10:00-20:00 цаг хүртэл ажиллаж, иргэдийг болзошгүй усны ослоос сэрэмжлүүлж байна. Түүнчлэн эрсдэл бүхий газруудад хяналтын камер суурилуулан хяналт тавьж эхэлжээ.

Мөн "Эрсдэлгүй аялал-Эндэлгүй зун" нөлөөллийн аяныг өрнүүлж, олон нийтэд гол усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг нийслэлийн Онцгой байдлын газраас зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа билээ.

Энэ хугацаанд давхардсан тоогоор 2.8 сая иргэнд олон нийтийн сүлжээ болон биетээр урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж, завьт эргүүлийн аврагчид усанд осолдож болзошгүй дуудлагаар ажиллаж 67 иргэний амь насыг усны ослоос авран хамгаалж, амиа алдсан таван хүний цогцсыг гаргаж, хоёр буцалтгүй нэрвэгдэгчийн цогцсыг эрэн хайх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-13 213.87.156.117

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж