Тойм: Ерөнхий сайд ганзага дүүрэн ирж, монголчууд агаарын шинэ хөлөгтэй болов

Тойм: Ерөнхий сайд ганзага дүүрэн ирж, монголчууд агаарын шинэ хөлөгтэй болов

Тойм: Ерөнхий сайд ганзага дүүрэн ирж, монголчууд агаарын шинэ хөлөгтэй болов

Ньюс агентлаг энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


ҮЕРТ ХОХИРСОН ИРГЭДДЭЭ НИЙСЛЭЛЭЭС ОРОН ГЭР, ГАЗАР ОЛГОВ

Нийслэлд наймдугаар сарын 5-ны өдөр буусан үерийн улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 38.3 га талбайд уруйн үер бууж, дөрвөн хүн амь нас эрсдэж, 356 айл өрх, 25 аж ахуйн нэгж байгууллага, 105 автомашин үерт өртсөн.

Гамшгийн үеийн авран хайх, гамшгийн дараах сэргээн босгох, нүүлгэн шилжүүлэх, цэвэрлэгээ, ариутгал хийх, далан шуудууг сэргээх, шинээр гаргах үерт автсан айл, өрхүүдэд туслах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зэрэг ажиллагааг гардан хийлээ.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс амь эрсэдсэн иргэдийн ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц, орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн тавилгатай монгол гэр олгохоор болсон. Газрын зөвшөөрөлгүй 46 өрх үерт өртсөн бөгөөд эдгээр иргэнийг амьдарч байгаа газартай нь хамгийн ойрхон буюу 2-2.5 км зайд таван га газарт нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Эхний 20 айлын гэр, дэд бүтэц, хүнс, бусад эд зүйлийг хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг бүрэн хангалаа. Мөн үерээр харамсалтайгаар амиа алдсан нэг иргэний ар гэрт хоёр өрөө орон сууцны дэмжлэг үзүүлсэн байна. Үлдсэн иргэдийн байрыг тун удахгүй шийдэх юм.


БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан наймдугаар сарын 9-нд болж 20 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэсний дунд боловсролын салбарт он дамжин хэрэгжиж байгаа 2023 онд ашиглалтад оруулах боломжтой ч энэ жилийн улсын төсөвт үлдэгдэл болон нэмэлт санхүүжилт тусгагдаагүй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг 2024 оны төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт даалгалаа.

Засгийн газраас 2022-2023 оны хичээлийн жилд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлсэн. 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, нийслэлд гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх тогтоол баталсан. Тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахалж буй.

Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургуулийн 33 гаруй мянган хүүхдийн суудлыг шийдвэрлэх, ачаалал өндөртэй 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байна.


ЕРӨНХИЙ САЙД АНУ-ААС ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЭВ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ын урилгаар тус улсад 2023 оны наймдугаар сарын 1-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын дүнгээр “Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн тухай Хамтарсан мэдэгдэл” гаргасан билээ. Айлчлалын хүрээнд байгуулсан санамж бичиг, шийдвэрлэсэн асуудлуудыг шуурхай ажил хэрэг болгохыг Ерөнхий сайд холбогдох салбарын сайд нарт үүрэг болголоо.

Тухайлбал,  20 гаруй жил яригдсан Монгол Улс –АНУ хооронд шууд нийслэг хийх “Open Sky” хэлэлцээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ хэлэлцээрийн дагуу шууд нислэгт ашиглагдах Бойнг 787-9 агаарын хөлгийг хүлээн авах ёслол наймдугаар сарын 11-нд болсон юм. "МИАТ" ТӨХК болон "AerCap" компаниуд 2023 оны тавдугаар сард байгуулсан гэрээний дагуу 787-9 /Dreamliner/ буюу мөрөөдлийн хөлөг онгоцыг урт хугацааны түрээсээр авчээ. "МИАТ" компани тус нисэх онгоцыг  292 зорчигчийн суудалтайгаар /30 бизнес, 36 примиум, 226 энгийн/ захиалсан байна. Эхний ээлжинд уг агаарын хөлгөөр Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа АНУ, Сингапур, Австрал улс руу нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2023-08-13 103.10.21.12

ОНГОЦЫГ ЕС ОЧООД ШИЙДЭЭД АВААД ИРЖ БУЙ ЮМ ШИГ БИЧИХ ЮМ. АНУ-РУУ НИСЭХЭЭС ҮЛ ХАМААРААД АЛЬ ЭРТ ГЭРЭЭ НЬ ХИЙГДЭЭД НААШАА ИРЭХ БЭЛТГЭЛЭЭ Л ХАНГАЖ БАЙСАН ЮМ Ш ДЭЭ. ГАНЦ АНУ-РУУ НИСЭХ БОЛООД ИРЖ БУЙ ЮМ БИШ.НААШАА АВЧРАХ ХУГАЦАА НЬ Л ЕС-ЫН АЙЛЧЛАЛТАЙ БАРАГ ДАВХЦСАН ЮМ Ш ДЭЭ.

Avatar

Нэргүй 2023-08-13 202.126.88.169

ОНГОЦ УЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ОРГИЛ БОЛСОН ГАЙХАМШИГТАЙ ОНГОЦ МОНГОЛЧУУД ЭНЭ ОНГОЦЫГ АШИГЛАСНААР МОНГОЛЧУУДЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ЧАДВАР МАШ ИХ ДЭЭШИЛЖ БАЙГАА МОНГОЛ АМЕРИКИЙН ХАРИЛЦАА Ч ОЙРТООД ИРНЭ МАНАЙ ЕРОНХИЙ САЙД МАШ УР ДУНТЭЙ АЙЛЧЛАЛ ХИЙСЭН ДЭЭ

Avatar

аяаяа 2023-08-13 103.111.68.3

ЗА БОЛЬ ДОО МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ 2000 ОНООС ЭХЭЛЖ ДОРОМЖИЛЖ ХУУРЧ ХАНАХГҮЙ БАЙНА УУ, ТА МУУ САЙН ХУВАЛЗНУУД. ЭНЭ ОНГОЦЫГ АСАР ӨНДӨР ҮНЭЭР ТҮРЭЭСЛЭЖ БАЙГАА. МАНАЙ УЛС ЗӨВХӨН ТҮРЭЭС Л ХИЙДЭГ БОЛСОН….ХУДАЛДАЖ АВАХ МАНАЙ УЛСЫН ГАНЦ Ч ОНГОЦ БАЙХГҮЙ …БҮГД ТҮРЭЭС НОЙТОН ХУУРАЙ ТҮРЭЭС. ТА НАР ТҮРЭЭС ГЭЖ МЭДНЭЭ. ЭЗЭНД НЬ ТААЛАГДАХГҮЙ БАГА ЗНЭТЭЙ САНАГДВАЛ ХАГАС ЖИЛ ТҮРЭЭСЛЭЭ Л ГҮЙЦЭЭ БУЦАА Л АВНА. МАНЫХАН ТА НАР ХҮН МЭХЛЭХГҮЙ ШҮҮ

Avatar

Нэргүй 2023-08-13 202.9.40.77

Бөөн баяр баяр хүргэе

Avatar

Нэргүй 2023-08-13 213.87.156.117

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-13 202.9.40.118

АНУ-ын Ерөнхийлөгч нь тоож хүлээн авсангүй. МАН-ын хүн гэдгийг нь мэдэж байгаа учир хүлээн аваагүй нь тодорхой байна. Оюун-Эрдэнийг даруй огцрохыг АН-ын гишүүд бид шаардаж байна. Түүний наана нь Сумъяабазарыг огцруулна. Дараа нь данхыг огцруулна. Хамгийн сүүлд Хүрэлсүхийг огцруулж байж манай улсын амьдрал сайжирна.

Avatar

Нэргүй 2023-08-13 98.37.80.18

Tiim shuu Mash tom tseverlegee heregtei

Avatar

Нэргүй 2023-08-13 2.216.27.192

хорь гаруй жил ерөнхий сайд байсан юм шиг л санагдаад явчихлаа … бүх юмыг одоо хийчиж байгаа юм шиг энэ засагт гавьяаг нь наах гэж оролдох хэрэггүй л дээ. Хийж бүтээж байгаа хөгжиж дэвшиж байгаа сайн сайхан юм байлгүй яахав . Гэвч цаг хугацаа , засгийн газруудын үйл ажилгааны үргэлжлэл тасардаггүй гэдгийг ард түмэн ойлгож байдаг. Харин хэт нэг талыг дөвийлгэн магтах нь эргээд хар пиар болон хувирч олны дургүй хүргэж болдогийг энэ нийтлэлийн ганзага дүүрэн ирлээ гэдэг гарчигаас харж болно

Avatar

Зочин 2023-08-13 66.181.161.89

Болж байна. Энэ талаар орчуулагч Болдбаатар гуай тун өөдрөг юм бичсэн байналээ. Тэрийг уншаад л баймаар. Гэвч ажил хэрэг болтол мөн ч их юм болно доо. Биелэх болтугай. Дэлхийн хүчний хуваарилалт дахин хийгдэхийн өмнө супер гүрний эрх ашгийг өөртөө наана гэдэг тэнгэрийн нөгөө юуг атгасантай адил юм болно.

Avatar

Нэргүй 2023-08-13 2.216.27.192

өөртөө наах биш ээ !!! өөрсдөө наалдаж байгаа нь гэвэл зөв

Avatar

Нэргүй 2023-08-13 98.37.80.18

Pyldaga

Avatar

zochin 2023-08-13 103.229.120.206

Amerikaas yuu avch irsiin kkkk

Avatar

Бат инженер 2023-08-13 192.82.70.85

ерөө зусардах гэж. Ерөнийлөгч нь ч тоож хүлээж авсангүй Яг юу шийдсэн юм бэ

Avatar

Цог Мн 2023-08-13 66.181.161.234

зарим юм нууц байдаг байлгүй дээ. ямар чи бид хоёр шиг харсанаа байтугай хараагүйгээ чалчихгүй биз

Avatar

Нэргүй 2023-08-13 50.209.244.81

dr;

Avatar

Нэргүй 2023-08-13 50.209.244.81

koviduin umnu dtd 4-6 tsagdaad ni xelsen CJ ys xaasaigyi, taarsane;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж