Крымын зүүн хэсгийн Керч хотод орон нутгийн цагаар наймдугаар сарын 12-ны өглөө дөрвөн удаа хүчтэй дэлбэрэлт болж, Крымийн гүүрэн дээрх бүх хөдөлгөөнийг зогсоосон талаар мэдээлжээ. Удалгүй гүүрний хоёр хэсэг маш их эвдэрсэн гэх мэдээлэл гарсан гэж "Crimean Wind Telegram" сувагт нийтэлсэн байна. Утаагаар бүрхэгдсэн гүүрний зураг, дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан.
Крымийн “захирагч” мэдээлэхдээ, Керчийн хоолойгоор хоёр пуужин харвасан гэж "Telegram" хуудастаа бичжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлэхдээ, Украины талаас "S-200" пуужингаар гүүр рүү цохилт өгөхийг оролдсон гэж мэдэгдэв. Мөн ямар нэгэн хохирол учраагүй, халдлагыг таслан зогсоосон гэж мэдэгджээ.
Украины нутаг дэвсгэрт ОХУ-ын хууль бусаар барьсан Керчийн гүүрийг устгана гэж Украин мэдэгдсэн. Энэ нь 2014 онд Украинаас булааж авсан Крымийг Оростой холбодог бөгөөд тус хойгт Оросын цэргийн бааз байрлах болсон.
ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ