Украины цэрэг татлагын төвийн удирдлагуудыг огцруулжээ

Хуучирсан мэдээ: 2023.08.12-нд нийтлэгдсэн

Украины цэрэг татлагын төвийн удирдлагуудыг огцруулжээ

Украины цэрэг татлагын төвийн удирдлагуудыг огцруулжээ

Украины ерөнхийлөгч Зеленский өчигдөр /2023.08.11/ тус улсын бүх бүс нутгийн цэрэг татлагын төвүүдийн дарга нарыг ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдлээ. Энэ нь авлигын асуудалтай холбоотой ажээ.

Тодруулбал, цэрэг татлагын төвүүдэд шалгалт хийхэд дайны үеийн хоригийг үл харгалзан цэргийн насны хүмүүсийг хилээр гаргасан, хууль бусаар хөрөнгөжсөн зэрэг зөрчил илэрсэн байна. "Дайн гэж юу болох, дайны үеийн хээл хахууль нь яагаад эх орноосоо урвалтад тооцогдох вэ гэдгийг яг таг мэддэг хүмүүс л цэрэг татлагын төвүүдийг удирдах ёстой" гэж Зеленский мэдэгджээ. Тус улс Европын холбоонд гишүүнээр элсэхийг эрмэлзэж буй тул энэ мэт гэмт хэрэгтэй тэмцэхийг нэн тэргүүний зорилт болгосон билээ.

Шийдвэрийн хэрэгжилтийг генерал Валерий Залужный хариуцаж ажиллана. Мөн уг албан тушаалд шинээр нэр дэвшигчдийг Украины Дотоодын аюулгүй байдлын эхлээд шалгах аж.

Эх сурвалж: NBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж