ШӨХТГ-ын даргыг хэзээ томилох вэ?

ШӨХТГ-ын даргыг хэзээ томилох вэ?

ШӨХТГ-ын даргыг хэзээ томилох вэ?

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга  Н.Мандуул ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ наадмын өмнө гаргасан. Тодруулбал, тэрбээр ажлаа хүлээн авснаас хойших хугацаанд байгууллагын үндсэн чиг үүргийг бүрэн хэмжээнд хангалттай байдлаар хэрэгжүүлэх зорилтыг тавин, холбогдох судалгаа шинжилгээг хийсэн байна.

Үүний үр дүнд тус газар нь Монгол Улсын хэмжээнд шударга өрсөлдөөнийг хангах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг хийх үүрэгтэй ч хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн ажиллах анхдагч суурь нөхцөл бүрдээгүй байна гэж дүгнэжээ.

ШӨХТГ-ын бүтцийг шинэчлэх, төсвийн тодотгол хийх, газрын гишүүдийг томилох, ерөнхий байцаагчийн эрх олгох зэрэг хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан боловч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа учраас Н.Мандуул цаашид үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй тул үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан.

Тэгвэл түүнийг хоёр долоо хоногийн өмнө ШӨХТГ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

ШӨХТГ-аас тодруулахад "Шадар сайдын ажлын албаны зөвлөх н.Мөнх-Оргил гэдэг хүн ирж Н.Мандуул даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар мэдэгдсэн.

Мөн тус албан тушаалын томилгоог яаралтай хийнэ гэдгийг хэлсэн байгаа. Одоогоор Тамгын газрын дарга маань тус албан тушаалд түр орлон ажиллаж байна" гэсэн юм.

ӨНГӨРСӨН ТАВДУГААР САРЫН 17-НД ТҮҮНИЙГ ШИНЭ ҮҮРЭГТ АЖИЛД НЬ ТОМИЛЖ БАЙВ

Засгийн газрын тавдугаар сарын 17-ны ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаар томилсон. Тэрбээр дөрөвдүгээр сард хуучин үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-дөө өгсөн байдаг. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар Гүйцэтгэх захирал Н.Мөнхсүхийг хүсэлтийнх нь дагуу чөлөөлж, Н.Мандуулыг 2021 оны наймдугаар сард оронд томилж байв.
Тэгвэл ээлжит томилгоог хэзээ хийх вэ? Хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө хяналт тавьж ажилладаг тус байгууллага удирдлагатай байснаар зохион байгуулалт, төлөвлөгөөт хяналт шалгалт амжилттай хийгдэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-12 202.126.89.226

Энэ ч байгууллага ч биш тогтолцоондоо байгаа байхаа.

Avatar

иргэн 2023-08-12 103.57.94.131

Энэ салбарыг Шадар сайд амарсайхан маш муу удирдаж байна. Энэ салбарын талаар ямар ч ойлголтгүй өнөөг хүртэл явж байгаа нь харамсмаар. Энэ салбарт хамгийн чухал улс төрийн манлайлал хүсэл зориг хамгийн чухал салбар шүү дээ. Гэтэл энэ салбарынхаа талаар ямар ч ойголтгүй сайдтай байгаа нь харамсмаар. Энэ байгууллагыг засгийн газрын бүтцээс маш хурдан гаргах хэрэгтэй.

Avatar

иргэн 2023-08-12 103.57.94.131

Дахиад л мэргэжлийн бус хүн тавигдсан сурагтай. Энэ байгууллагыг татан буулгавал таарна.

Avatar

Иргэн 2023-08-12 103.57.93.168

ямарч дарга тавиад ажилах бололцоо.тушаал шийдвэр нь амьдралд хэрэгжихгүй сар болгон даргаа нөлөөлдөг ийм газрыг татан буулгаад таарна.татвар төлөгчдийн мөнгийг ийм хэрэггүй байгууллагыг цалинжуулж байх шаардлага алга баймаар юм.шинэ дарга тавьлаа сар болоод өөрсдөө огцрох дарга тогтохгүй гаргасан шийдвэр хэрэгжүүлж чадахгүй ийм байгуулага хэнд хэрэгтэй юм бэ?

Avatar

Нэргүй 2023-08-12 213.87.132.18

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

иргэн 2023-08-12 66.181.180.156

Намчин өөрийгөө поп гээд ойлгоцон алиалагч бусдын суганы үс эсвэл өндөр сэнтий зүүдэлсэн явуулын хонц бус мэргэжлийн сэтгэлтэй тулхатай голтой энэ салбараас нь хүн тавьж итгэл үзүүлж дэмжээд ажиллаж болдоггүй юм уу.

Avatar

Иргэн 2023-08-12 66.181.188.77

Энэ албанд намын гишүүн үл тохирно. Намаас түдгэлзсэнээрээ ерөнхийлөгч хүнээ томилбол зохино.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж