ШӨХТГ-ын даргыг хэзээ томилох вэ?

Хуучирсан мэдээ: 2023.08.12-нд нийтлэгдсэн

ШӨХТГ-ын даргыг хэзээ томилох вэ?

ШӨХТГ-ын даргыг хэзээ томилох вэ?

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга  Н.Мандуул ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ наадмын өмнө гаргасан. Тодруулбал, тэрбээр ажлаа хүлээн авснаас хойших хугацаанд байгууллагын үндсэн чиг үүргийг бүрэн хэмжээнд хангалттай байдлаар хэрэгжүүлэх зорилтыг тавин, холбогдох судалгаа шинжилгээг хийсэн байна.

Үүний үр дүнд тус газар нь Монгол Улсын хэмжээнд шударга өрсөлдөөнийг хангах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг хийх үүрэгтэй ч хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн ажиллах анхдагч суурь нөхцөл бүрдээгүй байна гэж дүгнэжээ.

ШӨХТГ-ын бүтцийг шинэчлэх, төсвийн тодотгол хийх, газрын гишүүдийг томилох, ерөнхий байцаагчийн эрх олгох зэрэг хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан боловч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа учраас Н.Мандуул цаашид үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй тул үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан.

Тэгвэл түүнийг хоёр долоо хоногийн өмнө ШӨХТГ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

ШӨХТГ-аас тодруулахад "Шадар сайдын ажлын албаны зөвлөх н.Мөнх-Оргил гэдэг хүн ирж Н.Мандуул даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар мэдэгдсэн.

Мөн тус албан тушаалын томилгоог яаралтай хийнэ гэдгийг хэлсэн байгаа. Одоогоор Тамгын газрын дарга маань тус албан тушаалд түр орлон ажиллаж байна" гэсэн юм.

ӨНГӨРСӨН ТАВДУГААР САРЫН 17-НД ТҮҮНИЙГ ШИНЭ ҮҮРЭГТ АЖИЛД НЬ ТОМИЛЖ БАЙВ

Засгийн газрын тавдугаар сарын 17-ны ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаар томилсон. Тэрбээр дөрөвдүгээр сард хуучин үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-дөө өгсөн байдаг. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар Гүйцэтгэх захирал Н.Мөнхсүхийг хүсэлтийнх нь дагуу чөлөөлж, Н.Мандуулыг 2021 оны наймдугаар сард оронд томилж байв.
Тэгвэл ээлжит томилгоог хэзээ хийх вэ? Хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө хяналт тавьж ажилладаг тус байгууллага удирдлагатай байснаар зохион байгуулалт, төлөвлөгөөт хяналт шалгалт амжилттай хийгдэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж