Зукерберг, Маск нар Италид тулалдана

Зукерберг, Маск нар Италид тулалдана

Зукерберг, Маск нар Италид тулалдана

Технологийн салбарын акулууд болох Элон Маск, Марк Зукерберг нар холимог тулаан хийх тухай мэдээ энэ оны зургадугаар сард анх гарсан. Тодруулбал, Элон Маск анх Зукербергтэй тулалдах хүсэлтэй байгаагаа жиргэж байв.

Тэгвэл тэд Италид, эртний Ромын сэдэвтэй тулаан хийх болсныг "BBC" агентлаг мэдээллээ. Италийн Соёлын сайд Женнаро Сангиулиано Баасан гаригт мэдэгдэхдээ энэхүү шоуг Элон Масктай хамтран буяны арга хэмжээ маягаар зохион байгуулна гэжээ. Тулаан үнэхээр бодитоор болвол олсон мөнгөө хүүхдийн эмнэлэгүүдэд хандивлах юм. Гэхдээ тулааны тов хараахан тодорхой болоогүй байна.

Элон Маск тулааны талаар Италийн ерөнхий сайд болон Соёлын сайдтай ярилцсанаа твиттертээ жиргэжээ. "Бид байршлаа тохирсон. Бүх зүйл эртний Ромын сэдэвтэй, орчин үеийн гэх юу ч байхгүй" гэжээ. Тулааныг нийслэл Ром болон эртний домогт гладиаторуудын тулаан болж байсан алдарт Колизей хотод хийж магадгүй гэж хүмүүс таамаглаж байна. Гэхдээ Маск жиргээндээ энэ магадлалыг үгүйсгэсэн байна. 

Италийн Соёлын сайд хэлэхдээ "Буяны арга хэмжээ нь түүхэн ач холбогдолтой бөгөөд соёлын өвийг хадгалж үлдэх давуу талтай. Би Элон Масктай удаан бөгөөд найрсаг яриа өрнүүлсэн. Бид эртний Ромын түүхийг сонирхох хүсэл эрмэлзлийнхээ талаар ярилцсан. Бид соёлын өвийг хүндэтгэж, бүрэн хамгаалж, буяны болоод түүхэн шинж чанартай үйл явдлыг хэрхэн зохион байгуулах талаар бодож байна. Ром хотод бол болохгүй. Тулааныг зохион байгуулснаар Италийн хоёр хүүхдийн эмнэлэгт их хэмжээний мөнгө хандивлах төлөвтэй байгаа" гэлээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-12 103.229.121.89

Энэ хоёрын энэ галзуу үйлдлийг хэн нь сэтгэсэн юм бол доо. Юу л болох бол доо

Avatar

Нэргүй 2023-08-12 98.37.80.18

Nudnii bulainuud Money nii toloo u ch hiihees butsahgui garuud

Avatar

Нэргүй 2023-08-12 213.87.132.18

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Чук 2023-08-12 202.55.188.104

Энэ ертөнц бүхэлдээ галзуурсан юм бн да

Avatar

Зочин 2023-08-12 202.126.89.159

Гантөмөр АН Оюунэрдэнэ МАН хоёр сүхбаатарын талбай дээр ингээд халз тулалдвал сонгууль хийхгүй амар юм бишүү. Хэн дийлсэн нь улс орноо удирдана биз. Олны нүдэн дээр шударга зардалгүй хурдан шуурхай гомдол маргаангүй гээд сайн тал их байна.

Avatar

Zochin 2023-08-12 202.126.89.67

what?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж