Бөхийн дэвжээнүүд “Алтан цом”-ын барилдааны санал асуулга явуулж эхэлжээ

Бөхийн дэвжээнүүд “Алтан цом”-ын барилдааны санал асуулга явуулж эхэлжээ

Бөхийн дэвжээнүүд “Алтан цом”-ын барилдааны санал асуулга явуулж эхэлжээ

Монголын Үндэсний Бөхийн холбооноос тэгш тоотой саруудын эхний 14 хоногт зохион байгуулах "МҮБХ-ны Алтан цомын төлөөх" барилдааны энэ жилийн удирдамж мэдээллийг танилцууллаа. “Алтан цом”-ын барилдаан ирэх аравдугаар сард эхэлнэ.

Тус барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцох бөгөөд багууд долоон бөхийн бүрэлдэхүүнээр мэдүүлгийг наймдугаар сарын 20-ны дотор Mubh.2021@gmail.com цахим хаягаар болон бичгээр МҮБХ-нд хүргүүлэх ёстой аж.
“Алтан цом”-ын 2022-2023 оны барилдааны шигшээ найман багт шалгарсан багууд эхний шатны барилдаанд оролцохгүй, шууд дараагийн тойргийн барилдаанд оролцоно. Энэ нь өмнөх улирлын “Алтан цом”-ын барилдааны шигшээд шалгараагүй аймгуудын баг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тува улсын багууд буюу 16 баг хасагдах журмаар барилдаж ялсан найман баг нь дараагийн шатны барилдаанд оролцох юм. Хоёр дугаар шатанд шалгарсан 16 багийг хавсралтад заасны дагуу бөхчүүдийн цолонд харгалзсан оноогоор жагсааж, хасагдах шат болон хэсгийн барилдаануудын жагсаалтыг гаргана. Мөн хэсгийн багуудыг дээрх жагсаалтаар 4 хэсэгт хуваан барилдуулж, хэсгээс шалгарсан 2 баг нь цааш барилдах эрхийг авна. Хэсгийн барилдаанаас шалгарсан найман баг хасагдах журмаар тэргүүн байрын төлөө барилдана.
Тэмцээний шагналын сан мөн багийн ба давааны шагнал хэвээр бөгөөд 1-4 байр эзэлсэн багт 20-200 сая төгрөгийн мөнгөн шагнал дагалдах юм.
Тэгвэл бөхийн галууд тус тэмцээнд хэнийг оролцуулах талаар бөх сонирхогчдоос санал авч байгаа аж. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Таван хан бөхийн дэвжээ "Алтан цом"-ын барилдаанд Сэлэнгэ аймгаа төлөөлж хэн хэнийг оролцуулах хүсэлтэй байгааг цахим саналаар авч эхэлсэн байна. Багийн бүрэлдэхүүнд үндсэн таван бөх сэлгээнд хоёр нийт долоон бөх сонгож баг бүрдүүлэх юм.

  1. Монгол Улсын Арслан Б.Орхонбаяр
  2. Монгол Улсын Заан Н.Жаргалбаяр
  3. Монгол Улсын Начин Н.Баярбаатар
  4. Аймгийн Хурц Арслан Д.Төрболд
  5. Аймгийн Арслан Б.Ганбаяр
  6. Аймгийн Арслан Э.Бат-Эрдэнэ
  7. Аймгийн Арслан Б.Уугандаваа
  8. Аймгийн Заан Н.Энхжаргал
  9. Аймгийн Заан С.Оргилбаатар
  10. Аймгийн Заан О.Төрбат
  11. Аймгийн Заан Э.Алтанбаяр
  12. Аймгийн Харцага Х.Наранбаяр гэхчлэн жагсаалтыг гаргажээ.

Гэхдээ тус санал асуулга нь албан биш бөгөөд бөх сонирхогчдын дунд явуулж байгаа цахим асуулга юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дорж хүү 2023-08-12 66.181.160.62

Хоосон толгойт, үхмэл сэтэхүйт бүдүүн гахайнууд. Зайлаасай

Avatar

Бөх 2023-08-12 103.57.95.12

жалга довоо болио. бүдүүн тэнэгүүд

Avatar

Уншигч 2023-08-12 109.122.213.14

одоо наад бөх гэсэн сэтгэлгээгээ ярих аа болио ,наадам дуусаад сар болж байна, намар дундаа ороод явж ийн ажлаа бодцгоо.өвөл хэцүү болон шүү. үхрүүд мин ээ.

Avatar

Бат 2023-08-12 202.126.90.47

барилдануу байна уу чамд хамаагүй байгаа шүү Үхэр минь

Avatar

- ylcuin web saityyd deer1 2023-08-12 216.200.84.188

ardIN medee bichij, gex, ylcad daryi xil;

Avatar

Bzct chyj idetw; 2023-08-12 216.200.84.188

-1-2; ? oz; securitigaar ycnui zuruugyi xychilj, shoponjyyljn. ayga ys free; yugaa;

Avatar

- oyz;?1; 2023-08-12 216.200.84.188

garuin xee abch yund xereglexny

Avatar

2 tersxen xyyxed, 2 SAIXAN zalyy alchlaa, bainguin baij no; 2023-08-12 216.200.84.188

@

Avatar

Нэргүй 2023-08-12 202.126.90.69

аймагын цолтонд оноо илүү өгвөл бүрч гал2 барилдаан гарах бишүү

Avatar

Нэргүй 2023-08-12 213.87.132.18

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-12 192.82.85.193

МОНГОЛ БОХЧУУД БУХ ХУЧЭЭ ШАВХАН БАРИЛДДАГ ДУРЭМТЭЙ БОЛГООЧЭЭ МОНГОЛ БОХИЙГ ХОГЖУУЛЭЭЧЭЭ УНТАА ЮМНУУДЫГ ХЭН УЗЭХ ЮМ БЭ

Avatar

Зочин 2023-08-12 202.126.88.99

Үндэсний бөх сумог дууриаж 2 сард 1 башо, з/б юм биз дээ, сумогийн зиндаанд очтол ч хол байна даа, бараг л боломжгүй, үзэгч, сонирхогчгүй юм олигтой явахгүй дээ

Avatar

Зочин 2023-08-12 122.201.22.41

Монгол үндэсний бөхийн холбоонд ажлын амжилтыг хүсье. Үнэхээр сайхан санаа байна. Өвөртонгол, Тувагийн багуудыг оруулах бол бүр гайхамшигтай санаа байна шүү. Монгол улс бүх Монгол угсаатны гал голомт шүү…

Avatar

Нэргүй 2023-08-12 202.21.107.20

gaigui sain bohchuud bna

Avatar

зочин 2023-08-12 192.82.72.33

21-р зуун чинь бөх биш оюун ухааныг эрхмэлдэг болсон ш дээ. Түүний оронд хүүхдүүдийн дунд сэтгэн бодох уралдаан хийвэл зүгээр дээ.

Avatar

Зочин 2023-08-12 122.201.22.41

Спорт, Оюун ухаан, Урлаг урансайхан бүгд хөгжиж байж Монгол улс үндэстэн хөгжин мандана …

Avatar

иргэн 2023-08-12 103.229.120.5

Спортгүйгээр оюун ухаан хөгждөггүй нь батлагдсан.

Avatar

Зочин 2023-08-12 192.82.84.74

дордохын 7 нэг баг болох юм биз дээ, ерөнхий маяг нь сумог дууриасан маягтай эд бололтой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж