Бөхийн дэвжээнүүд “Алтан цом”-ын барилдааны санал асуулга явуулж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2023.08.12-нд нийтлэгдсэн

Бөхийн дэвжээнүүд “Алтан цом”-ын барилдааны санал асуулга явуулж эхэлжээ

Бөхийн дэвжээнүүд “Алтан цом”-ын барилдааны санал асуулга явуулж эхэлжээ

Монголын Үндэсний Бөхийн холбооноос тэгш тоотой саруудын эхний 14 хоногт зохион байгуулах "МҮБХ-ны Алтан цомын төлөөх" барилдааны энэ жилийн удирдамж мэдээллийг танилцууллаа. “Алтан цом”-ын барилдаан ирэх аравдугаар сард эхэлнэ.

Тус барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцох бөгөөд багууд долоон бөхийн бүрэлдэхүүнээр мэдүүлгийг наймдугаар сарын 20-ны дотор Mubh.2021@gmail.com цахим хаягаар болон бичгээр МҮБХ-нд хүргүүлэх ёстой аж.
“Алтан цом”-ын 2022-2023 оны барилдааны шигшээ найман багт шалгарсан багууд эхний шатны барилдаанд оролцохгүй, шууд дараагийн тойргийн барилдаанд оролцоно. Энэ нь өмнөх улирлын “Алтан цом”-ын барилдааны шигшээд шалгараагүй аймгуудын баг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тува улсын багууд буюу 16 баг хасагдах журмаар барилдаж ялсан найман баг нь дараагийн шатны барилдаанд оролцох юм. Хоёр дугаар шатанд шалгарсан 16 багийг хавсралтад заасны дагуу бөхчүүдийн цолонд харгалзсан оноогоор жагсааж, хасагдах шат болон хэсгийн барилдаануудын жагсаалтыг гаргана. Мөн хэсгийн багуудыг дээрх жагсаалтаар 4 хэсэгт хуваан барилдуулж, хэсгээс шалгарсан 2 баг нь цааш барилдах эрхийг авна. Хэсгийн барилдаанаас шалгарсан найман баг хасагдах журмаар тэргүүн байрын төлөө барилдана.
Тэмцээний шагналын сан мөн багийн ба давааны шагнал хэвээр бөгөөд 1-4 байр эзэлсэн багт 20-200 сая төгрөгийн мөнгөн шагнал дагалдах юм.
Тэгвэл бөхийн галууд тус тэмцээнд хэнийг оролцуулах талаар бөх сонирхогчдоос санал авч байгаа аж. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Таван хан бөхийн дэвжээ "Алтан цом"-ын барилдаанд Сэлэнгэ аймгаа төлөөлж хэн хэнийг оролцуулах хүсэлтэй байгааг цахим саналаар авч эхэлсэн байна. Багийн бүрэлдэхүүнд үндсэн таван бөх сэлгээнд хоёр нийт долоон бөх сонгож баг бүрдүүлэх юм.

  1. Монгол Улсын Арслан Б.Орхонбаяр
  2. Монгол Улсын Заан Н.Жаргалбаяр
  3. Монгол Улсын Начин Н.Баярбаатар
  4. Аймгийн Хурц Арслан Д.Төрболд
  5. Аймгийн Арслан Б.Ганбаяр
  6. Аймгийн Арслан Э.Бат-Эрдэнэ
  7. Аймгийн Арслан Б.Уугандаваа
  8. Аймгийн Заан Н.Энхжаргал
  9. Аймгийн Заан С.Оргилбаатар
  10. Аймгийн Заан О.Төрбат
  11. Аймгийн Заан Э.Алтанбаяр
  12. Аймгийн Харцага Х.Наранбаяр гэхчлэн жагсаалтыг гаргажээ.

Гэхдээ тус санал асуулга нь албан биш бөгөөд бөх сонирхогчдын дунд явуулж байгаа цахим асуулга юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж