Сугалааны бүртгэлийн тогтолцоог бүрэн халсныг иргэд сайшаав

Сугалааны бүртгэлийн тогтолцоог бүрэн халсныг иргэд сайшаав

Сугалааны бүртгэлийн тогтолцоог бүрэн халсныг иргэд сайшаав

Боловсрол шинжлэх ухааны сайд боловсролын тогтолцоонд тодорхой өөрчлөлтүүдийг хийж, сайн систем, зөв менежменттэй болгохоор ажиллаж байгаа талаар удаа дараа мэдэгдсэн. Түүний нэг нь жил бүрийн цэцэрлэг, сургуулийн бүртгэлийн зохион байгуулалт. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2023 оны наймдугаар сарын 01-20-ныг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авна.

Хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй цахим бүртгэлийг иргэд сайшааж, сайдын шийдвэр, ажил хэрэг бодит байдал тусгалаа олсон болохыг хэлж байна.

Хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа хэд хэдэн зүйлсийг анхааруулж буй. Тухайлбал,

-Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх

-Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх

-Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх

Жич: Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хандаж зөвлөгөө, дэмжлэг авах боломжтой байна.

Өмнөх жилүүдийнх шиг хүүхдээ бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа хонодог, бухимддаг, цагдаагийн цахилгаан бороохой тачигнадаг, авлига өгч, хэн нэгнийг царай алддаг тэр хар үе ард үлдэж байгаад олон эцэг, эх баяртай байгаагаа цахимаар мөн илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-12 213.87.132.18

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-12 103.57.93.51

Үнэн болов уу. Хэцүү дээ

Avatar

Нэргүй 2023-08-12 66.181.161.118

21-р зуунд хүүхдээ цэцрлэгт оруулах гэж хонон өнжин оочерлодог, цагдаад бороохойдуулдаг байсан гэхээр үнэхээр гутамшигтай. Чөлөөлсөн газруудад орон сууц, оффис барих биш цэцэрлэг барина гэвэл хүмүүс нээх их дургүйцэхгүй л байх. Сургууль цэцэрлэгээ шийдэлгүйгээр, ямарч зам тавилгүйгээр хэт их барилгажуулсны гайг одоо бүгдээрээ эдэлж байна даа.

Avatar

Нэргүй 2023-08-12 64.119.19.235

энэ олон дээд сургуулиудаа хаагаад цэцэрлэг оруулах хэрэгтэй. бүх хүн амаа нийслэлдээ бөөгнөрүүлж эрүүл агаар ч үгүй эрүүл хөрс ч үгүй газар болгох шаардлага байгаа юм уу. их дээд сургуулиудаа орон нутагт шилжүүлбэл түгжрэлээс эхлээд олон асуудал шийдэгдэнэ гэж бодож байна

Avatar

Нэргүй 2023-08-12 192.82.69.106

МҮИС-ийн нэр хураах юу болов оо?

Avatar

Нэргүй 2023-08-12 2.216.27.192

нилээд олон газар граш чөлөөлсөн . Тэр газруудын боломжтойд нь бага сургууль , цэцэрлэг баримаар юм аа! Хотын түгжрэлийн нөлөөлөх нэг хэсэг нь бага насны хүүхдээ сургууль цэцэрлэгт зөөх байдаг биз дээ?! Ахлах дунд ангийнхан өөрсдөө автобус зарим нь явганаар ч сургуулиа олоод очино . Бага насны хүүхдээ гэрийнхээ ойрхон цэцэрлэг сургуульд нь эмээ өвөө ээж аав нь хүргээд өгчдөг байвал ямар сайхан бэ?

Avatar

Нэргүй 2023-08-12 66.181.161.37

xdeee a e eede ee🤤😄😛🤵🤵🧛🏄🧑‍🎤🧓🏄🇰🇪🤣😄😧😄🥲😼😧💯🤕у

Avatar

Зочин 2023-08-12 192.82.92.42

Салбарын бодлого ч алга, Боловсролын яаманд ажлаа мэдэх хунгуй боллоо. Хуулиа яаж ойлгонодоо, онигоотой юм!!!

Avatar

Нэргүй 2023-08-12 202.179.21.244

Огцроод Хөвсгөлд очиж хоолоо хийж соошлдож байсан нь дээр.

Avatar

Нэргүй 2023-08-12 202.179.21.244

Олон нийтийн мэдээний хэрэгслээр хүн гүтгэчихээд зүгээр яваад байдагс айд байдаг аа ?

Avatar

Нэргүй 2023-08-12 103.57.93.112

bayarlalaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж