Боловсрол шинжлэх ухааны сайд боловсролын тогтолцоонд тодорхой өөрчлөлтүүдийг хийж, сайн систем, зөв менежменттэй болгохоор ажиллаж байгаа талаар удаа дараа мэдэгдсэн. Түүний нэг нь жил бүрийн цэцэрлэг, сургуулийн бүртгэлийн зохион байгуулалт. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2023 оны наймдугаар сарын 01-20-ныг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авна.
Хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй цахим бүртгэлийг иргэд сайшааж, сайдын шийдвэр, ажил хэрэг бодит байдал тусгалаа олсон болохыг хэлж байна.
Хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа хэд хэдэн зүйлсийг анхааруулж буй. Тухайлбал,
-Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
-Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх
-Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх
Жич: Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хандаж зөвлөгөө, дэмжлэг авах боломжтой байна.
Өмнөх жилүүдийнх шиг хүүхдээ бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа хонодог, бухимддаг, цагдаагийн цахилгаан бороохой тачигнадаг, авлига өгч, хэн нэгнийг царай алддаг тэр хар үе ард үлдэж байгаад олон эцэг, эх баяртай байгаагаа цахимаар мөн илэрхийлжээ.
Холбоотой мэдээ