Шөнө дрифт хийж, чанга чимээ гаргавал машиныг журамлана

Шөнө дрифт хийж, чанга чимээ гаргавал машиныг журамлана

Шөнө дрифт хийж, чанга чимээ гаргавал машиныг журамлана

Нийслэлд шөнийн цагаар дуу чимээ ихтэй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, зориулалтын бус автомашины яндантай дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчлийг таслан зогсоож буй тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас тодорхой байршлуудад  алба хаагчид хяналт, шалгалтыг зохион байгуулж ажиллаж байна.

Зориулалтын бус яндантай, дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг тээврийн хэрэгсэл болон жолоочийн бичиг баримтыг түр хурааж, Авто тээврийн үндэсний төвийн оношилгоонд хамруулж, зориулалтын бус янданг хураах, зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага оногдуулах аж.

Зөрчлийн тухай хуулиар 22:00 цагаас хойш олон нийтийн газарт иргэдийн тайван байдлыг алдагдуулах нь хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн байдаг. Тиймээс цаашид иргэдийн амгалан байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдтэй хамтарч хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулна гэдгийг ТЦА-наас мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-12 66.181.161.46

далдайсан новшнуудыг муухай дуутай юмаа орилуулаад ирэхээр нь цонхоороо цоо буудмаар санагдаад байхиийн, миний буруу болохуу?

Avatar

Нэргүй 2023-08-12 202.126.89.202

hailast haan banktai etses 139 r surguulin urd talbaid bainga 2mashin drift hiidg

Avatar

Оргил Зайсангийн гудамж 2023-08-12 202.126.89.58

Яахаараа хууль журам нь байсаар байтал одоо л дөнгөж хэрэгжүүлэх ухаан ордог юм бэ?! Өчнөөн хугацаанд шөнөжин дрифтлээд амар заяа үзүүлэхгүй байлаа шдэ!

Avatar

Нэргүй 2023-08-12 66.181.189.132

зөв

Avatar

Нэргүй 2023-08-12 66.181.189.132

зөв шүү

Avatar

Нэргүй 2023-08-12 202.126.89.226

Аливаа 1 хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг эдгээр нөхдүүдэд ойлгуулах хуулийн хичээлд заавал суулгах хэрэгтэй. Тэр хүний мотоциклоо унана уу машинаа унана уу тэр хүний эрх гэлээ ч чимээ багатай нам гүм байж амьдрах нь бусдын эрх шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-08-12 202.126.89.226

Бас чанга дуутай мотоциклээ журамламаар юм. Гэрэл дохион дээр зогсож байхдаа хүртэл мотоциклээ хий орилуулаад байдаг. Тийм их орилуулах дуртай юм бол хотоос зайдуу эзгүй газраа л орилуулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-08-12 202.126.89.51

Хууль чангалаад нэмэргүйн байналээ. Харин энэ хүүхдүүдийг дрифтээ хийдэг газрыг нь зааж өгвөл болно. Согтуу жолооч нартай тэмцэж байна гээд ханиалга, зүрхний эм уусан, эсвэл урд өдөр нь ууж эрүүл болсон хүмүүсийн эрхийг шал согтуу машин барьж чадахгүй байгаа хүнтэй адил 1жилээр хасаж байна шүүдээ. Шийтгэл нь ялгамжтай баймаар байна

Avatar

Boloydol 2023-08-12 202.126.90.134

Driftiin Undsen Zam Talbaitai

Avatar

Турхас 2023-08-12 66.181.160.98

Мотоциклыг ч бас. Хар лайнууд

Avatar

Иргэн 2023-08-12 202.126.88.236

Барилгачдын талбайд машинууд шөнө дрифт хийгээд 5 жил болж байна

Avatar

Нэргүй 2023-08-12 66.181.181.117

Дүнжингарав худалдааны төвийн урд талын замд дрифт их хийгддэг.

Avatar

Нэргүй 2023-08-12 202.9.46.47

яг үнэн дүнжингаравын зогсоолыг замын цагдаа хяналтанд авмаар том оврын машинууд нийтийн тээврийн зогсоол дүүргэчихнэ,талбай дээр нь дрифт хийж цааш зам дээр нь байнга хаазтай машин мотоцикл…..

Avatar

Нэргүй 2023-08-12 213.87.132.18

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-12 103.57.95.20

За үнэн болоод чадаж байгаа бол ёстой хэрэгэтй ажиллагаа байна амжилт хүсье

Avatar

Мэдэхгүй? Хүн хүнээ хайрлах энэрэх хүмүүжил ёс суртхуун хаашаа яваад байна даа 2023-08-12 66.181.176.132

Сонгдо эмнэлэг хэвтэж байхад шөнийн 24 цагаас эхлээд өглөөний 5цаг хүртэл тойрч давхиад үе үе хааз өгч улам орилуулж хэд хоног унтаж чадаагүй. Халуун зунаар цонх хаах боломжгүй.

Avatar

zochin 2023-08-12 124.158.69.77

Хотын төв гудамж талбайгаар аймаар дуутай мотоциклуудыг давхиулахаа больмоор байна. Нялх хүүхэд зүрх тархины өвчтэй хөгшин настай хүмүүст үнэхээр хэцүү байна.

Avatar

Зочин 2023-08-12 202.126.90.81

Сансарын тунель орчимд бол бараг орой бүр 22-24 цагийн хооронд аймаар дуутай давхилдана

Avatar

Нэргүй 2023-08-12 66.181.190.23

Хууль зөрчвөл шууд цаазалдаг болмоор юм дөө.

Avatar

зочин 2023-08-12 64.119.17.4

богд ар вокзалын хажуугаар их явдаг өдөр шөнийг ялгаж чадахгүй хүмүүсийг сэтгэцийн өвчтэйд тооцдог

Avatar

Нэргүй 2023-08-12 66.181.161.64

Батлан хамгаалахын сургуулын хойд уулзвар дээр орой болгон шоу болдог. Ард нь цагдаа нь байдаг биз ээ. Яагаад гэвэл хэн ч арга хэмжээ авдаггүй!

Avatar

Иргэн 2023-08-12 202.126.90.118

тэр модны 2 т байнга чарлуулаад амьтан хүний амар тайван бдлыг байнга буснуулдаг 1 орко олж арга хэмжээ аваач хэлэхээр их танхай нөхөр бдын бн лээ

Avatar

Нэргүй 2023-08-12 66.181.182.94

тэр чинь хохь нь гдг юм байна лээ..хэлдэг газар алга.арай гэж хүүхдээ унтуулахаар паржигнуулаадл давхиад бдаг юм..стресстэй бхад нэмэр болж бгаамдаа

Avatar

Кса 2023-08-12 202.126.88.155

Өдрийн цагаар хотын төвөөр чангаар орилуулаад байгаа мотоцикльчдийг журамлаж, ойлгуулж өгөөрэй.

Avatar

Нэргүй 2023-08-12 202.179.21.244

Оройгоос гадна 22 цагаас өмнө хэт чанга дуу гаргаад эргэлдээд байдаг.

Avatar

Нэргүй 2023-08-12 202.55.188.86

оройтсон ч гэсэн яахав зөв л бна. орой унтуулахгүй шөнө 01 -04 хүртэл орилсон дуутай мотоцикл, машинууд давхиад унтуулахгүй бна. хүннү, жапан тауны дунд замаар. байнга

Avatar

Нэргүй 2023-08-12 103.57.94.58

Журамлахаас гадна дхин албадан сургалтад хамруулна, сургалтын төлбөрийг төлүүлэхээс гадна, зөрчлийн хуулиар давхар торго. Дрифт хийх зориулалт бүхий тоноглолыг, тоноглодог засварын нэртэй газруудыг нь давхар торгож, шийтгэж байж энэ асуудал намжина

Avatar

Иргэн 2023-08-12 192.82.68.194

Архивчдын гудамж буюу нисэхийн тойргоос Төв аймагруу явдаг замд бол шөнийн цагаар чанга дуутай машин, мотоциклууд ёстой дураараа дургидаг замдаа.

Avatar

Зочин 2023-08-12 192.82.84.74

замын цагдаагийн байдаг л нэг компанит ажил, хэд хоног болоод л мартана, тэгээд л бахь байдгаараа, чанга дуутай, машин мотоциклууд дураараа дургина, зүй нь ямар нэг компанит ажил биш байнгын хяналт баймаар байх юм

Avatar

Нэргүй 2023-08-12 202.179.21.244

Ха ха жолооч согтуу эсэхийг шалгасан хэр нь нүдэн дээр нь дүрэм зөрчөөд янз бүрийн үйлдэл гаргаж байхад торгодоггүй. Зүй нь бол хараад торгох ёстой. Ганц үлээлгэвэл ажлаа хийсэн гэж боддог. Цагдаагийн дэргэд дүрэм зөрчиж болж буй жолооч бусад хүн амьтан, жолоочийг яах нь ойлгомжтой.

Avatar

Зочин 2023-08-12 103.57.93.106

Сеулын гудамжинд 23-02 цагийн хооронд цагдаагийн хаяналт тавиараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж