ЦЕГ: Өвөрхангайд автомашины ослоор нэг хүн амиа алдсан нь үнэн

ЦЕГ: Өвөрхангайд автомашины ослоор нэг хүн амиа алдсан нь үнэн

ЦЕГ: Өвөрхангайд автомашины ослоор нэг хүн амиа алдсан нь үнэн

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын шатахуун түгээх станцын ойролцоох авто замд наймдугаар сарын 10-11-нд шилжих шөнө автомашинаар хүн дайрч, амийг нь хохироосон ноцтой осол гарсан байна. Энэхүү ослын талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Өвөрхангай аймагт өчигдөр шөнө осол болж нэг хүн нас барсан нь үнэн. Албаны машинтай хүн дээрх ослыг хийсэн эсэхийг сайн мэдэхгүй"гэдэг хариулт өглөө.

Албан бус мэдээллээр энэхүү ослыг Өвөрхангай аймгийн Засаг даргын албандаа унадаг автомашин унаж явсан этгээд гаргасан гэдэг асуудал яригдаж буй юм.

Амиа алдсан иргэн нь Ховд аймаг руу хот хоорондын тээврээр зорчиж явахдаа ийн осолд өртсөн гэх мэдээлэл байгаа юм.  Хэргийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар шалгаж эхэлжээ.

Э.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-11 103.57.93.43

засаг дарга нь хөлчүү унаж яваад дайрчихсан ш дээ. өва даяар л мэдэж бна лээ.1 бүхлээс илүү согтолттой байсныг нь хүртэл ам дамжин ярьж байхад.

Avatar

Нэргүй 2023-08-11 213.87.135.208

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж