Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын шатахуун түгээх станцын ойролцоох авто замд наймдугаар сарын 10-11-нд шилжих шөнө автомашинаар хүн дайрч, амийг нь хохироосон ноцтой осол гарсан байна. Энэхүү ослын талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Өвөрхангай аймагт өчигдөр шөнө осол болж нэг хүн нас барсан нь үнэн. Албаны машинтай хүн дээрх ослыг хийсэн эсэхийг сайн мэдэхгүй"гэдэг хариулт өглөө.
Албан бус мэдээллээр энэхүү ослыг Өвөрхангай аймгийн Засаг даргын албандаа унадаг автомашин унаж явсан этгээд гаргасан гэдэг асуудал яригдаж буй юм.
Амиа алдсан иргэн нь Ховд аймаг руу хот хоорондын тээврээр зорчиж явахдаа ийн осолд өртсөн гэх мэдээлэл байгаа юм. Хэргийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар шалгаж эхэлжээ.
Э.СҮРЭН
Холбоотой мэдээ