Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резниковыг орлох хүнийг ерөнхийлөгч Зеленский хайж байна. Энэ оны эхээр Резниковтой холбоотой хэд хэдэн дуулиан дэгдэж, улмаар түүнийг огцруулах тухай яриа гарсан. Түүнийг огцруулах нь онолын хувьд боломжтой байсан бол одоо практикт ч боломжтой болж өөрчлөгджээ.
Резниковыг орлох хэд хэдэн дэвшигч байна. Эхний нэр дэвшигч бол Украины Батлан хамгаалахын тагнуулын дарга Кирилл Буданов юм. Мөн Украины сэргээн босголтын асуудал эрхэлсэн дэд сайд Олександр Кубраков, Украины Стратегийн аж үйлдвэрийн сайд Олександр Камышин нар Батлан хамгаалахын сайд болох магадлалтай байна. Кубраков, Камышин нартай Зеленский хэдийнэ ярилцаж үзсэн гэж "Украинская правда" хэвлэлд мэдээлжээ.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ