50 жилийн өмнө хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг сөхжээ

Хуучирсан мэдээ: 2023.08.12-нд нийтлэгдсэн

50 жилийн өмнө хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг сөхжээ

50 жилийн өмнө хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг сөхжээ

Хойд Солонгосчууд 1970, 1980-аад оны үед япон иргэдийг хулгайлсан хэргийг Японы засгийн газар эргэн сөхөж байна. Энэ хэрэгт олны анхаарлыг илүү их хандуулах зорилгоор Япон даяарх дунд сургуулийн сурагчдын дээд хэмжээний уулзалтыг Пүрэв гаригт эхлүүлжээ. Дээд хэмжээний уулзалтад 60 орчим сурагч оролцов.

17 япон иргэнийг хулгайлсан гэдгийг бараг 20 жилийн өмнө л албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Эдгээр хүний тав нь эх орондоо буцаж ирсэн байна. Бусад нь хэрхсэн нь тодорхойгүй, мухардалд ороод буй. Тиймээс залуусыг энэ талаарх мэдээлэл, ойлголтоор хангаснаар засгийн газрыг шийдвэр гаргахад түлхэц болно гэж үзжээ.

"Хулгайлагдсан хүмүүсийг аль болох хурдан эх оронд нь буцаахын төлөө иргэд нэгдэх нь энэ асуудлыг шийдвэрлэхэд тусална. Хулгайлагдсан эхний таван хүн 2002 онд эх орондоо ирснээс хойш засгийн газар ганц ч иргэнээ буцааж авчирч чадахгүй байгаад харамсаж байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцсоноор хүний эрхийн ноцтой зөрчлийн талаар илүү ихийг мэдэж авна" гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно хэлэв. 

1977 онд 13 настайдаа хулгайлагдсан Мэгүми гэх хүний эгч Такүя Ёкота уг уулзалтад оролцжээ. "Энэ асуудал бол өөр хэн нэгний асуудал гэж та бодох мөчдөө л хүний эрхийн зөрчлийг зөвшөөрч байна гэсэн үг. Би та бүхнийг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ энэ талаар яриасай гэж үнэхээр хүсч байна" гэж тэр хэлсэн байна.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж