Эрчимтэй бэлтгэлд хамрагдсан 1000 цэрэг фронт руу явна

Хуучирсан мэдээ: 2023.08.12-нд нийтлэгдсэн

Эрчимтэй бэлтгэлд хамрагдсан 1000 цэрэг фронт руу явна

Эрчимтэй бэлтгэлд хамрагдсан 1000 цэрэг фронт руу явна

Украины 1000 шахам тэнгисийн явган цэрэг Их Британийн Хатан хааны армийн командлал дор зургаан сар гаруй эрчимтэй бэлтгэл хийсний эцэст эх орондоо ирэх болжээ. Тэд хуурай замаар болон далайн замаар дайралт хийхэд бэлтгэгдсэн бөгөөд удахгүй фронт руу явах аж. 

Украины ерөнхийлөгч Зеленский энэ оны хоёрдугаар сард Их Британид айлчилсан. Энэхүү айлчлалын үеэр украин цэргүүдийн бэлтгэл сургуулилалтын талаар Их Британийн ерөнхий сайд Риши Сунак анх зарласан юм. Украин цэргүүдийн хувьд анх удаа газар уснаа сургуулилалт хийж буй нь энэ байв.

Цэргүүд шинэ үеийн танк эсэргүүцэгч хөнгөн зэвсэг, агаарын довтолгооноос хамгаалах Стингер пуужин, миномёт, нисгэгчгүй онгоц, тээврийн хэрэгсэл саатуулагч Луугийн шүд гэх мэт бэхлэлтийг бөмбөгөөр нураах зэргийг сурчээ. Тэдний зарим нь зэвсэгт хүчин, эсвэл фронтод ажиллаж байсан туршлагатай ч олонх нь огт цэргийн боловсролгүй, сайн дурынхан юм. Цэргүүдийн төлөөлөл ярихдаа "Хатан хааны тэнгисийн явган цэргийн сургалт миний бодож байснаас хамаагүй хүчтэй байсан. Британийн багш нар бидний хажууд байнга байж, хэрхэн ажиллахыг зааж өгсөн" гэжээ. 

Одоогийн байдлаар 20 мянга гаруй украин дадлагажигч Их Британийн сургалтад хамрагджээ. "Британийн элит командуудын явуулсан энэхүү сургалтын хөтөлбөр нь Украинд өөрийн гэсэн тэнгисийн цэргийн хүчинтэй болоход дэмжлэг үзүүлж, далайн орчинд ажиллах чадавхийг нь нэмэгдүүлнэ" гэж Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес хэллээ.

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж