“Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжааны системээр нүүрсний 41 дэх удаагийн арилжааг өнөөдөр /2023.08.11/ амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн арилжаанд 4 худалдан авагч оролцож нийт 50 багц буюу 320 мянган тонн сул коксжих нүүрсийг тонн тутмыг 97.1 ам.доллароос дуудаж 124.6 ам.доллароор борлуулав.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК цахим арилжаагаар 346.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 3,078.4 мянган тонн нүүрсийг арилжаалж биржээр борлуулсан нүүрсний хэмжээ 3 сая тонн давлаа.
Холбоотой мэдээ