Ким Жон Уны хөрөг зургуудыг шуурганаас хамгаалахыг үүрэгдэв

Хуучирсан мэдээ: 2023.08.12-нд нийтлэгдсэн

Ким Жон Уны хөрөг зургуудыг шуурганаас хамгаалахыг үүрэгдэв

Ким Жон Уны хөрөг зургуудыг шуурганаас хамгаалахыг үүрэгдэв

Ханун хар салхины улмаас Хойд Солонгост их хэмжээний бороо орж, хүчтэй шуурч байна. Нийслэл Пёньян үерийн аюулаас болж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн бөгөөд өмнөд хэсэгт орсон аадар борооны дараа олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Хар салхины эсрэг үйлдвэр, газар тариаланг хамгаалах яаралтай арга хэмжээ авахыг албаныханд үүрэг болгосон байна. 

Тэгвэл үйлдвэр, газар тариалангийн талбайгаас гадна голчлон анхаарлаа хандуулах ёстой зүйл бол үе үеийн удирдагчдын хөрөг, хөшөө сэлт ажээ. "Өнөөгийн удирдагч Ким Жон Ун, түүний эцэг Ким Жон Ил болон Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ил Сун нарын суртал ухуулгын хөрөг, хөшөө, мозайк, ханын зураг болон бусад дурсгалын аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний анхаарал зүйл" гэж эрх баригч Ажилчдын намын албан ёсны хэвлэлд мэдээлсэн байна.

Дашрамд дурдахад, Өмнөд Солонгосын албаныхан шуурганы сэрэмжлүүлгийг орон даяар цуцалжээ. Нүүлгэн шилжүүлсэн 16 мянган хүний ихэнх нь өчигдөр /2023.08.11/ гэртээ буцсан аж. Мөн цахилгаангүй болсон 46484 байшингийн ихэнхийнх нь цахилгааныг сэргээсэн тухай Өмнөдийн албаныхан мэдээллээ.

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж