
Тус компанийн бүтээл “Алиса гайхамшигийн оронд” кино мөн энэ онд нээлтээ хийсэн ба нэг тэрбумын ашиг олсон билээ.
Зөвхөн Хойд Америкийн бүх цаг үеийн шилдгийн жагсаалтад 404,6 сая ам.долларын орлоготойгоор наймдугаар байрт шалгараад байгаа бол өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар ашиг орлого нь 592,9 сая ам.долларт хүрээд байна.
Харин Латин Америкт 138 сая ам.долларын ашиг олоод байгаа ба энэ нь Диснейн өмнө нь хийж байсан киноноос энэ бүс нутагт хамгийн их ашиг олсон үзүүлэлт болоод байгаа аж.
Гадаад орнуудын шилдгийн жагсаалтад ч энэхүү баялаг зохиолтой кино дээгүүрт бичигдэж байна. Жишээ нь, Японы bkx office-т бүхэл бүтэн таван долоо хоног тэргүүн байраа хадгалж, 111,2 сая ам.долларын ашиг олжээ.
Тэрбумын ашиг олсон киноны жагсаалтыг "Avatar" 2.74 тэрбум ам.долларын орлогоор тэргүүлж байгаа бол араас нь “Алиса гайхамшгийн оронд”, “Тоглоомын түүх 3”, “Шрек” зэрэг кинонууд жагсаад байна.
Н.Наран