Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2023.08.11-нд нийтлэгдсэн

Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар өнөөдөр /2023.8.11/ 18:00 цагт хаагдана. Одоогийн байдлаар шалгалтад 3000 гаруй шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд цахимаар үргэлжилж байна. Орон нутгийн шалгуулагчид шалгалтаа хаана өгөхөө сонгох боломжтой. Заавал Улаанбаатар хотод ирж шалгалт өгөх шаардлагагүй, өөрийн харьяа аймаг, сумандаа өгч болох юм.

Шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаснаас авах боломжтой. Энэхүү шалгалтад 2023 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их, дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой. Суралцагч өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламж хуудсыг хэвлэх юм.

ЭЕШ-ын дүн оноо бүхий батламж хуудсыг www.eec.mn болон E-mongolia.mn цахим үйлчилгээний нэгдсэн порталд байршуулах ба дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэж авах юм. ЭЕШ болон Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудас шалгалт өгснөөс хойш 2.8 жил /31 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

ЭЕШ-ын дүн оноог блокчейн сүлжээнд байршуулдаг болсон. Энэ нь мэдээллийг тусгай технологиор шифэрлэж хадгалах бөгөөд хэн нэгэн сүлжээнд бичигдсэн мэдээллийг өөрчлөх, устгах боломжгүй. Өндөр хүчин чадалтай тархмал сүлжээнд найдвартай хадгалах боломжтой болсноор цаг хугацаа, зардал хэмнэж, ил тод, нээлттэй, аюулгүй найдвартай байдлыг бий болгож байгаа юм. Мөн ЭЕШ-ын дүн оноог BI системд байршуулснаар боловсролын байгууллагын удирдлага, сургалтын менежер, багш сурган хүмүүжүүлэгчид ЭЕШ-ын даалгаврын гүйцэтгэл болон танин мэдэхүйн түвшин, агуулгын гүйцэтгэлийг харан судалгаа шинжилгээ хийх боломжтой болсон.

Энэ жил ЭЕШ-д 34432 шалгуулагч бүртгүүлснээс энэ онд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсч буй 30744 суралцагч өгчээ.

Шалгалтын зохион байгуулалтад багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засагч, хянагч багшийн ахлагч, зохион байгуулагч багш нар, эмч, үйлчлэгч, цагдаа гэсэн нийт 2460 хүний бүрэлдэхүүнтэй ба хөдөө орон нутагт 1269, нийслэлд 1191 хүн багийн бүрэлдэхүүнд орон бэлтгэл ажлыг бүрэн ханган ажилласан байдаг.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж