Монгол Улсын хэмжээнд үүсээд буй цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал, түүнээс үүсэх аливаа эрсдэлийг бууруулахад шаардагдах тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, өвөлжилтийн бэлтгэл хангах цаг үеийн хойшлуулшгүй ажил, гадаад худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбатар хот дахь гаалийн газар амралтгүй ажиллахаар болжээ. Тодруулбал, маргааш өдрөөс эхлэн есдүгээр сарын 1-н хүртэл Бямба, Ням гаригт амрахгүй ажлын цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
Улаанбаатар хотод орсон энэ сарын 5-нд орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны айл өрхүүд үерт автаж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай үйл явдал болсон. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, иргэд, аж ахуй нэгжүүд хандив цуглуулан, үерт өртсөн иргэдэд тусламж үзүүлж байгаа. Тэгвэл Гаалийн ерөнхий газрын нийт ажилтан, албан хаагчид үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах хандивын аяныг дэмжиж, нэг өдрийн цалингаа Улсын онцгой комисст хүргүүлэхээр болжээ.
Л.ЭНХТУУЛ