“Victoria’s Secret” шилдгүүдийг эргэн нэгтгэв

“Victoria’s Secret” шилдгүүдийг эргэн нэгтгэв

“Victoria’s Secret” шилдгүүдийг эргэн нэгтгэв

“Victoria’s Secret” загварын шоу дөрвөн жил завсарласны эцэст энэ онд дахин зохион байгуулагдах болсныг хэвлэлүүд гуравдугаар зард мэдээлсэн. Тус шоу 2001 онд 12 сая үзэгчийг татаж байсан бол 2018 онд 3.3 сая болж буурчээ. Хэрэглэгчид эмэгтэй хүнийг хэт явцуу байдлаар харуулсан шоуг үзэх сонирхолгүй болсныг энэ тоо илэрхийлсэн тул 2019 оны арваннэгдүгээр сард шоу завсарлага авсан юм.

Тэгвэл “Victoria’s Secret” брэнд “The Icon” гэх цоо шинэ цувралаа танилцуулж байна. Энэ цувралаараа тэд шоуны ид оргил үед тайзнаа алхдаг байсан хамгийн шилдэг супер моделуудыг эргэн нэгтгэжээ. Тодруулбал, Жизель Бундхен, Наоми Кэмпбелл, Адриана Лима, Кэндис Свэйнпол нар шинэ кампанит ажлын зураг авалтад орсон байна.

Супер моделуудаас гадна загвар өмсөгч Адут Акеч, Хейли Бибер, Палома Элсессер, Суи Хэ, Эмили Ратажковски нар шинэ кампанит ажилд оролцож байна. Хар, цагаан өнгийг хослуулсан сонгодог зургуудыг Шведийн загварын гэрэл зурагчин Микаэль Янсон авчээ.

“The Tour”нэртэй шинэхэн шоугаа тус брэнд энэ намар толилуулахаар бэлтгэж байна. Мөн кампанит ажилд оролцсон загвар өмсөгчид шоуны тайзнаа алхах юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-11 202.21.109.1

Бузрууд

Avatar

Даш 2023-08-11 103.212.118.132

ОНЦГҮЙ!!!

Avatar

Нэргүй 2023-08-11 213.87.135.208

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж