Үерт өртсөн ААН-үүдэд зээл олгох асуудлыг судална

Үерт өртсөн ААН-үүдэд зээл олгох асуудлыг судална

Үерт өртсөн ААН-үүдэд зээл олгох асуудлыг судална

Үерт өртсөн өрх, аж ахуй нэгжид дэмжлэг үзүүлэх асуудлыг судлахаар болжээ. Тодруулбал, энэ долоо хоногийн Лхагва гаригт болсон Засгийн газрын хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан Улаанбаатар хот болон орон нутагт зургаагаас наймдугаар сард болсон үерийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулжээ.

Үүнтэй холбогдуулан үерийн гамшигт өртсөн өрх, иргэнийг нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамруулах, холбогдох хуульд заасны дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Сангийн сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарт даалгажээ.

Мөн гамшигт нэрвэгдсэн аж ахуйн нэгж байгууллагуудыг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн бага хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамруулах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх замаар үйл ажиллагааг нь дэмжих талаар санал боловсруулж, танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгожээ.

Үүнээс гадна болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тэр дундаа үерийн эрсдэлтэй бүсэд газар олгосон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, цаашид газар олгохыг дүүргийн Газрын алба дангаараа шийдэх биш Геодози зураг зүйн газраас зөвшөөрөл авдаг болох эсэхийг судалж, наймдугаар сарын 11-ний Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулахыг  сайд нарт даалгасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-11 213.87.135.208

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Судлаач 2023-08-11 185.183.106.249

Тэр даоуй нь судлаад удаан хугацааны хүүгүй зээлийг УИХ.ын гишүүдийн хамаарал бүхий ААНэгжүүд аль хэдийн авчихсан

Avatar

Ой гутмаар юм 2023-08-11 192.82.80.210

э.ариунаа та монгол хэл мэдэхгүй байж мэдээ бүү бич. 'зээл олгохоор судална' гэж юу гэж байгаа юм бэ. Гарчиг нь найруулгын алдаатай байхад нийтэлж байдаг танайд редактор байдаггүй юм уу.

Avatar

Нэргүй 2023-08-11 202.126.90.90

Барилга барьсан аан-үүдэд хариуцлага тооцно гээд бсан Одоо дэмжлэг үзүүлэх болов уу? аль үг нь анхдагч вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж