Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар эх, нярайг аврав

Хуучирсан мэдээ: 2023.08.11-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар эх, нярайг аврав

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эмч, сувилагчид өчигдөр /2023.08.10/ Буянт сумын 28 настай, жирэмсэн эмэгтэйд яаралтай журмаар гэрт нь хагалгаа хийж, эх, хүүхдийн амь насыг аварчээ. Тодруулбал, дуудлагаар эмч нарын баг гэрт нь очиход ураг бүтэлттэй, ээжийн байдал хүнд, их хэмжээгээр цус алдсан, ихэс нь ховхорсон байсан аж. Тиймээс эмч нарын баг цаг алдалгүй, яаралтай хагалгааг хийж, эх, үрийн амь насыг аварч чадсан байна.

Хагалгааны багт

  1. А.Хуаныш – Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч
  2. А.Тания – Эх барих, эмэгтэйчүүдийн эмч
  3. Е.Ахерке – Нярайн эмч
  4. Б.Саулегүл – Хагалгааны сувилагч
  5. Х.Купура -Мэдээгүйжүүлгийн сувилагч
  6. Б.Кенжебек – Цусны салбар банкын бага эмч
  7. Жолооч Л.Баянмөнх нар ажилласан байна.

Мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж, эрдэнэт хүний амь насыг аварсан цагаан нөмрөгт баатрууддаа баяр хүргэе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж