Нүүрс экспорт 2023 оны төлөвлөгөөнд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2023.08.11-нд нийтлэгдсэн

Нүүрс экспорт 2023 оны төлөвлөгөөнд хүрчээ

Нүүрс экспорт 2023 оны төлөвлөгөөндөө хүрчээ. Тодруулбал, энэ оны долоодугаар сарын 28-аас наймдугаар сарын 3-ны өдрүүдэд нүүрс экспортын 10,927 автомашин, 950 чингэлэг тээвэр, 1,220 AGV тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 1,485.5 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн  үеэс 1 дахин өсөв.

Оны эхнээс 36,019.0 мян.тн нүүрс экспортолсноор 2023 оны төлөвлөгөөнд хүрэв.

Харин 352 автомашин, 326 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 904.0 мян.тн зэсийн баяжмал экспортод гарчээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 35 автомашин, 1,889 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 3,179.0 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 38 хувиар өсчээ. Төв банк оны эхнээс энэ сарын 3-ны өдрийн байдлаар 9.52 тонн алт худалдан авсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнд, нүүрс 72.0 хувь, зэсийн баяжмал 62.2 хувь, төмөр 37.8 хувь, алт 46.0 хувь, газрын тос 42.9 хувь , цайр 110.3 хувь, хайлуур жонш 132.4 хувь тус тус байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж