Танилц: Тасралтгүй 14 мянган км нисэх хүчин чадалтай агаарын хөлөг

Танилц: Тасралтгүй 14 мянган км нисэх хүчин чадалтай агаарын хөлөг

Танилц: Тасралтгүй 14 мянган км нисэх хүчин чадалтай агаарын хөлөг

"МИАТ" компани 787-9 төрлийн хөлгийг Монгол Улсад хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр /2023.08.11 / боллоо. 


"МИАТ" ТӨХК болон "AerCap" компаниуд 2023 оны тавдугаар сард хоёр ширхэг 787-9 /Dreamliner/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу эхний 787-9 агаарын хөлөг тун удахгүй “Чингис Хаан” ОУНБ-д буухаар төлөвлөөд байна. Хоёр дахь 787-9 агаарын хөлгийг 2024 оны эхний улиралд хүлээн авах юм.

787-9 нь холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий агаарын хөлөг бөгөөд "МИАТ" компани 292 зорчигчийн суудалтайгаар /30 бизнес, 36 примиум, 226 энгийн/ захиалсан.

МИАТ компани эхний ээлжинд уг агаарын хөлгөөр Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа АНУ-ын чиглэлд нислэг үйлдэх юм.

"AerCap" нь 2023 оны зургадугаар сарын 30-ны байдлаар 1700 гаруй агаарын хөлөг эзэмшдэг бөгөөд сүүлийн үеийн технологийн эрэлт хэрэгцээтэй 400 гаруй агаарын хөлгийг худалдан авахаар захиалсан дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн түрээсийн компани юм.

Тус онгоцны талаар Boeing “787-9” агаарын хөлгийн дарга Л.Баяржаргал “Уг онгоцыг түрээсийн гэрээгээр урт хугацаагаар ашиглахаар болж байна. Орчин үеийн бүхий л ололт амжилт, технологийг шингээсэн инженерийн төгс бүтээлүүдийн нэг гэж хэлж болно. Нийт 292 хүний суудалтай. Тасралтгүй 14 мянган км нисэх хүчин чадалтай. Энэ онгоцоор цаашдаа олон зорчигчоо тав тухтай зорьсон газар нь саадгүй хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.  Эхний ээлжид Сөүл, Франкфурт, Истанбул ниснэ. Дараагийн хоёр дахь онгоц маань 2024 оны нэгдүгээр улиралд ирнэ. Бүх чиглэлдээ ашиглана. Нийтдээ зургаан онгоцны дарга бий. Үүнээс дөрөв нь багш нисгэгч байгаа. Таван хоёрдугаар нисгэгчтэй. Бүгд АНУ-ын Миами хотод онгоцны төрөлжсөн сургалтад суугаад үүний дараа Бангладеш хотод нислэг үйлдэж, дадлага хийсэн. Өнөөдөр нислэг үйлдэхэд бүгд бэлэн болсон байна” гэлээ.

Зам тээврийн сайд С.Бямбацогт нээлтийн үеэр "Өнөөдөр Монгол Улсын иргэний агаарын тээврийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан агаарын тээврийн лебралчлах ажил амжилттай хэрэгжиж байна. Монголд зочлох жилийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой агаарын тээвэрт шинэ сэргэлт ирж, гадаад дотоод нислэгийн шинэ чиглэл, тоо, давтамж эрс нэмэгдэж байна. Монгол Улс дэлхийд гарцтай байх чухал үүрэгтэй нээлттэй тэнгэрийн бодлого үр дүнгээ өгч байна.

Энэ хүрээнд Зам тээвэр хөгжлийн яамнаас Иргэний нисэхийн салбарт хямд тийз, хүртээмжтэй нислэг бодлого дэвшүүлэн ажиллаж, дэлхийн 40 гаруй улсын 105 гаруй чиглэлд нисэх боломжийг нээгээд байна.

Энэ хэрээр онгоцны тийзний үнэ хямдарч, үйлчилгээ сайжирч байгааг дурдахад таатай байна" гэлээ.

Зорчигчийн тав тухын хувьд:

  • В787-9 агаарын хөлгийн цонх нь одоо ашиглаж байгаа бусад агаарын хөлгүүдийн цонхноос цэлгэр том тул зорчигчдод тав тухтай, таатай мэдрэмж төрүүлдэг.
  • Салоны дуу чимээ бага тул зорчигчид урт замд ая тухтай амрах боломжтой.
  • Салоны даралт 6000ft байгаа нь зорчигч болон нисгэх бүрэлдэхүүнд ядрах мэдрэмж төрүүлэхгүй. Бусад агаарын хөлгийн доторх агаарын даралт 6500-8000ft байдаг.
  • Салоны агаарыг хөдөлгүүрийн агаараас авалгүй цахилгаан хөдөлгүүртэй компрессороор хангадаг тул доторх агаарын чанар сайжирсан.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-11 98.37.80.18

MIAT hun duureegui geed nisleg ee tsutsaldag shuu TSagiin nisleg tsagtaa l baih estoi shuu

Avatar

зочин 2023-08-11 64.119.21.229

агуу төгс бүтээлдээ, агуу аиерик монголын найрамдал мандтугай

Avatar

Нэргүй 2023-08-11 213.87.135.208

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-11 77.248.52.248

Mongoliig delhiid buren neeh huugiin aylal ni urgel dardan baig!!! Baga hamt olond ni ajliin amjilt husie!!!

Avatar

Зочин 2023-08-11 78.187.120.177

Харин ойрд МИАТ-ын нислэг тогтмол хоцорч байгаа даа. Улам баталгаатай болмоор юм даа

Avatar

Зочин 2023-08-11 202.126.90.106

нис нис нис нис нис америкруу

Avatar

Нэргүй 2023-08-11 202.55.191.130

batterei ni hed heden udaa shataad zaragdah aa bolitson ongots shdee. zamiin taldaa shatchih vii dee

Avatar

Нэргүй 2023-08-11 66.181.187.99

Чи тогонд цохиулж үхэх вий. Хүүхэд чинь машинд дайруулах вий дээ

Avatar

зочин 2023-08-11 64.119.21.229

бүх төрлийн онгоц анх үйлдвэрлэж эхлэхэд тодорхой хэмжээний доголдол илэрдэг, туршилтын явцад засаж сайжруулдаг юм ш дэ малаа, одоо бол энэ онгоц төгс болсон. агуу америк монголын найрамдал мандтугай.

Avatar

заза 2023-08-11 66.181.166.134

Буухгүйгээр 14 мянган км-ийг туулах агаарын хөлөг

Avatar

Зочин 2023-08-11 66.181.161.180

Танилцах ч юу бахйав. Боин онгоцыг муухан мэднэ. Хамгийн гол нь гэрээний нөхцөл нь юу юм бэ? Арай л бидэнд зүгээр бэлэглэчихээгүй байлтай. Бид бас анх удаа энэ хөлгийг аваагүй. Өгөөдэй, Гүег гээд юу юу билээ цөөнгүй онгоц ийм урт гэрээгээр авч байсан. Тэдгээр онгоцнууд одоо төлбөр нь төлөгдсөн үү? Ашиг, өгөөж нь юу болж байна? Энэ талаар мэдээлбэл илүү сонин байна.

Avatar

Нэргүй 2023-08-11 2.216.27.192

МИАТ. Лондон ниснэ гээд мөн ч олон жил худлаа ярилаа даа

Avatar

Нэргүй 2023-08-11 103.229.120.111

nisne USA nisne geed nisdeg bolloo tsag hugatsaa heregtei nisen geed nisjihdeg yum bish , 1000 zam tavina gehed maynguujgiin ulger geed shuumjilj bsan nuhuruu chi tiim l baih shuumjlehees uur yum chaddaguu chi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж