Танилц: Тасралтгүй 14 мянган км нисэх хүчин чадалтай агаарын хөлөг

Хуучирсан мэдээ: 2023.08.11-нд нийтлэгдсэн

Танилц: Тасралтгүй 14 мянган км нисэх хүчин чадалтай агаарын хөлөг

Танилц: Тасралтгүй 14 мянган км нисэх хүчин чадалтай агаарын хөлөг

"МИАТ" компани 787-9 төрлийн хөлгийг Монгол Улсад хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр /2023.08.11 / боллоо. 


"МИАТ" ТӨХК болон "AerCap" компаниуд 2023 оны тавдугаар сард хоёр ширхэг 787-9 /Dreamliner/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу эхний 787-9 агаарын хөлөг тун удахгүй “Чингис Хаан” ОУНБ-д буухаар төлөвлөөд байна. Хоёр дахь 787-9 агаарын хөлгийг 2024 оны эхний улиралд хүлээн авах юм.

787-9 нь холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий агаарын хөлөг бөгөөд "МИАТ" компани 292 зорчигчийн суудалтайгаар /30 бизнес, 36 примиум, 226 энгийн/ захиалсан.

МИАТ компани эхний ээлжинд уг агаарын хөлгөөр Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа АНУ-ын чиглэлд нислэг үйлдэх юм.

"AerCap" нь 2023 оны зургадугаар сарын 30-ны байдлаар 1700 гаруй агаарын хөлөг эзэмшдэг бөгөөд сүүлийн үеийн технологийн эрэлт хэрэгцээтэй 400 гаруй агаарын хөлгийг худалдан авахаар захиалсан дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн түрээсийн компани юм.

Тус онгоцны талаар Boeing “787-9” агаарын хөлгийн дарга Л.Баяржаргал “Уг онгоцыг түрээсийн гэрээгээр урт хугацаагаар ашиглахаар болж байна. Орчин үеийн бүхий л ололт амжилт, технологийг шингээсэн инженерийн төгс бүтээлүүдийн нэг гэж хэлж болно. Нийт 292 хүний суудалтай. Тасралтгүй 14 мянган км нисэх хүчин чадалтай. Энэ онгоцоор цаашдаа олон зорчигчоо тав тухтай зорьсон газар нь саадгүй хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.  Эхний ээлжид Сөүл, Франкфурт, Истанбул ниснэ. Дараагийн хоёр дахь онгоц маань 2024 оны нэгдүгээр улиралд ирнэ. Бүх чиглэлдээ ашиглана. Нийтдээ зургаан онгоцны дарга бий. Үүнээс дөрөв нь багш нисгэгч байгаа. Таван хоёрдугаар нисгэгчтэй. Бүгд АНУ-ын Миами хотод онгоцны төрөлжсөн сургалтад суугаад үүний дараа Бангладеш хотод нислэг үйлдэж, дадлага хийсэн. Өнөөдөр нислэг үйлдэхэд бүгд бэлэн болсон байна” гэлээ.

Зам тээврийн сайд С.Бямбацогт нээлтийн үеэр "Өнөөдөр Монгол Улсын иргэний агаарын тээврийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан агаарын тээврийн лебралчлах ажил амжилттай хэрэгжиж байна. Монголд зочлох жилийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой агаарын тээвэрт шинэ сэргэлт ирж, гадаад дотоод нислэгийн шинэ чиглэл, тоо, давтамж эрс нэмэгдэж байна. Монгол Улс дэлхийд гарцтай байх чухал үүрэгтэй нээлттэй тэнгэрийн бодлого үр дүнгээ өгч байна.

Энэ хүрээнд Зам тээвэр хөгжлийн яамнаас Иргэний нисэхийн салбарт хямд тийз, хүртээмжтэй нислэг бодлого дэвшүүлэн ажиллаж, дэлхийн 40 гаруй улсын 105 гаруй чиглэлд нисэх боломжийг нээгээд байна.

Энэ хэрээр онгоцны тийзний үнэ хямдарч, үйлчилгээ сайжирч байгааг дурдахад таатай байна" гэлээ.

Зорчигчийн тав тухын хувьд:

  • В787-9 агаарын хөлгийн цонх нь одоо ашиглаж байгаа бусад агаарын хөлгүүдийн цонхноос цэлгэр том тул зорчигчдод тав тухтай, таатай мэдрэмж төрүүлдэг.
  • Салоны дуу чимээ бага тул зорчигчид урт замд ая тухтай амрах боломжтой.
  • Салоны даралт 6000ft байгаа нь зорчигч болон нисгэх бүрэлдэхүүнд ядрах мэдрэмж төрүүлэхгүй. Бусад агаарын хөлгийн доторх агаарын даралт 6500-8000ft байдаг.
  • Салоны агаарыг хөдөлгүүрийн агаараас авалгүй цахилгаан хөдөлгүүртэй компрессороор хангадаг тул доторх агаарын чанар сайжирсан.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж