НҮБ-ынхны байрладаг зочид буудал цохилтод өртжээ

Хуучирсан мэдээ: 2023.08.11-нд нийтлэгдсэн

НҮБ-ынхны байрладаг зочид буудал цохилтод өртжээ

НҮБ-ынхны байрладаг зочид буудал цохилтод өртжээ

Запорожье дахь "Рейкарц" зочид буудал өчигдөр /2023.08.10/ орой Оросын пуужингийн цохилтод өртжээ. Искандер пуужин оройн 19:20 минутын орчимд хотод цохилт өгснөөр нэг хүн нас барж, 16 хүн гэмтэж бэртэв. Эдгээр 16 хүний дөрөв нь хүүхэд гэдгийг Запорожье мужийн захирагч Юрий Малашко хэллээ.

"Запорожье хот Оросын цохилтод өдөр бүр өртөж байна. Эзлэн түрэмгийлэгчдийн пуужингийн цохилтын дараа иргэний байгууламжид гал гарсан" гэж Украины ерөнхийлөгч Зеленский хэллээ.

Цахим сүлжээнд нийтлэгдсэн зургуудыг харахад гудамжинд том ан цав үүсч, машинууд эвдэрч сүйджээ. Мөн зочид буудал гэсэн тэмдэглэгээтэй дөрвөн давхар барилга сүйдсэн байв. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр энэ нь Днипро мөрний эрэг дагуу хотын төв хэсэгт байрладаг "Рейкарц" зочид буудал аж. "НҮБ-ынхэн хотод ажиллах үедээ энэ зочид буудалд байрладаг. Дайнд нэрвэгдсэн хүмүүст тусалдаг НҮБ-ын ажилтнууд болон бусад төрийн бус байгууллагын ажилтнуудын байрлаж ажилладаг зочид буудал Оросын пуужингийн цохилтод өртсөн мэдээнд би цочирдлоо. Би Запорожьед очих бүртээ энэ буудалд байрладаг байсан" гэж хүмүүнлэгийн зохицуулагч Денис Браун хэлжээ.

Энэ нь сүүлийн өдрүүдэд Запорожьед болсон хоёр дахь цохилт байлаа. Лхагва гаригт тус муж мөн Оросын цохилтод өртсөнөөр гурван хүн нас барж, есөн хүн гэмтсэн байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж