Арга нь барагдсан Б.Чойжилсүрэн ба алга болдоггүй утаа!

Арга нь барагдсан Б.Чойжилсүрэн ба алга болдоггүй утаа!

Арга нь барагдсан Б.Чойжилсүрэн ба алга болдоггүй утаа!

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойлжилсүрэн энэ өвөл Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд коксжсон нүүрс 45 хоног түлж, туршилт хийх санал гаргасан нь нийгэмд багагүй бухимдал төрүүлсэн.  Түүний гаргасан саналтай холбоотойгоор нийгэмд маргаан үүсээд байгаа юм.

Тэрбээр "Нийслэлээс 177.5 тэрбумын бонд гаргасан тохиолдолд 115 мянган тонн хагас коксжих нүүрсийг ойрын хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сарын 15-н гэхэд тендер зарлаж, үйлдвэрлээд 2023 оны арванхоёрдугаар 15-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-н хүртэл түлж, туршиж үзье гэсэн санал оруулсан. Энэхүү туршилтыг нийслэлчүүд та бүхэн дэмжиж өгөөч гэдгийг Эрчим хүчний сайдын хувьд ч тэр Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргын хувьд ч гуйж байна" хэмээн мэдэгдээд буй. Гэхдээ 177.5 тэрбум төгрөгөөр авах коксжсон нүүрсийг туршиж үзсэнээр утаа бүрэн арилахгүй гэдгийг шударгаар хэлэв. Энэ тухай “Утааг бүрэн алга болгоно гэж гоё, сайхан үг хэлж худлаа ярихгүй. Харин утааг нүдэнд харагдах хэмжээнд багасгаж чадна гэдгийг би баттай хэлмээр байна. Агаарын бохирдлыг ямартай ч 50 хувь хүртэл бууруулах боломж байгаа" гэв.

Туршилтаар мидлингээр шахмал түлш хийхэд 157 мг/м3 байсан бол 43 мг/м3 болсон. Дэгдэмхий 19.5-аас 11.8 хувьтай гарсан. Хүхрийн хэмжээ 0.97 хувь байсан бол 0.41 хувьтай гарсан үр дүнтэй байна. Ойролцоогоор 45 орчим хувь буурсан. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлын хэмжээ одоо байгаагаас хоёр дахин буурах тооцоо байгаа учраас тэрбээр туршилтаас айхгүй байгаа гэдгээ зоригтой илэрхийлжээ. Түүнчлэн нэг тонн шахмал түлшний үнэ 1.5 сая орчим төгрөг болж байгаа. Иргэдэд нэг тонныг нь 150-200 мянган төгрөгийн хооронд борлуулна. Өөрөөр хэлбэл, нэг тонн шахмал түлшнээс 1.300.000-1.350.000 төгрөгийн алдагдал хүлээж байгаа ч үүнээс өөр арга алга гэнэ. Нэг ёсондоо аргалдаг Чойжоогийн арга мухардсан бололтой. “Бодит амьдрал ийм л байна. Энэ шийдлийг би хамгийн төгс төгөлдөр гарц гэж харахгүй байгаа. Гэхдээ зүгээр суухаар утааны эсрэг нэг туршилт хийж үзье л гэж байгаа юм. Ямартай ч энэ өвөл үүнийг Улаанбаатар хотод түлж туршиж үзнэ. Туршилт гэдэг үгнээс бид айхгүй байгаа. Угаасаа өөр арга байхгүй байна” гэв.

Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах нэрийн дор хийж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, гаргасан бодлого шийдвэр, зарцуулсан төсөв мөнгийг яг бодитой тооцоолоход ч хүндрэлтэй. Нэг ёсондоо ёроолгүй сав шиг хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсан. Үр дүн нойл. Агаарын бохирдлыг бууруулах биш агаарын бохирдолдоо уусан шингэж, утаа мэт замхарч байна. Хамгийн сүүлд гэхэд утааны эсрэг хамгийн төгс, туршигдсан арга хэмээн сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Угаар, тортог ихтэй ч утаа бага ялгаруулдаг гэж сүүлийн дөрвөн жил орчим туршсан. Гэтэл өнөөдөр Эрчим хүчний сайд, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Чойжилсүрэнгийн хэлж байгаагаар одоо хэрэглэж буй түлшийг манайхаас өөр олон улсад туршаад амжилтгүй гэдэг нь тогтоогдсон гэнэ.

Өнгөрсөн хугацаанд сайжруулсан шахмал түлшинд хордож болоод угаартаж нас барсан иргэдийн тоо хэдэн арваар тоологдоно. Арай ч нас барчихаагүй ч амьсгаатай, амьтай голтой өвлийг бардаг иргэд олон. Толгой өвдөх, дотор муухай оргих, бөөлжис цутгах шинж тэмдэг илэрдэг ч бурууг сайжруулсан шахмал түлшинд өгсөн удаа үгүй.

Гэтэл гэнэтхэн л Засгийн газрын гишүүн гарч ирээд өнгөрсөн хугацаанд хэрэглэсэн түлш ямар ч үр дүнгүй байсан юм байна. Энэ төсөл бүтэлгүйтлээ гэдгийг пал хийтэл хэлчихээд дараагийн хэрэгжүүлэх төслөө хэнэг ч үгүй танилцуулж байна. Цаашилбал, хүссэн хүсээгүй сайжруулсан шахмал түлшийг хагас коксжих нүүрсээр солихоос өөр аргагүй. Зоригтой шийдвэр, оролдлого хийж чадахгүй юм бол утаатайгаа л өвөлжинө. Харин эрсдэлтэй, хүнд хэцүү байсан ч гэсэн утаанаас салах оролдлого хийж үзэх нь бидний хувьд гарц шийдэл рүү дөхөж байгаа хэлбэр гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг бид туршиж үзэхгүй л бол утааны асуудалд ямар ч ахиц гаргаж чадахгүй. 177 тэрбум төгрөгийн өр тавиад үүнийг 45 хоног шатаагаад дуусгаж байгаа нь харамсалтай.

Нэг зүйл хэлэхэд туршилт амжилттай болсон ч нийслэлийн утааг 100 хувь шийдчихлээ гэсэн үг огт биш шүү. Одоо байгаа утааны хэмжээ, аюулт чанарыг хоёр дахин бууруулах асуудлыг л ярьж байгаа юм. Юмыг наанатай цаанатай ойлгож байх хэрэгтэй хэмээн заах, зандрахын дундуур хэлж байна.  Үр дүнгүй туршилтуудын золиос болсон иргэд хэнээс хариуцлага нэхэх вэ. Саяхан л утааг ялав гэх цагаан цамцтай постероор иргэдийн тархийг угаасан шүү дээ. Гэтэл одоо хэлсэн ярьснаасаа буцах. Нийслэл Улаанбаатар хотын иргэд үр дүнгүй туршилтын амьд туулайнууд болсоор л…..

Цаашид бид хэдий болтол БНХАУ-аас коксжсон нүүрс зөөх талаар тэрбээр хэлэхдээ, ирэх 2025 оны зургадугаар сар гэхэд хагас коксжих нүүрс боловсруулах үйлдвэрийг бид ашиглалтад оруулах ёстой. Одоо бидэнд ийм үйлдвэр байхгүй учраас бид хагас коксжих нүүрсийг БНХАУ-аас түр авъя гэж байгаа юм. Түүнээс биш түүхий нүүрс гаргадаг орон байж бусад орноос түүхий нүүрс дахин импортолно гэж ойлгож болохгүй. Бид бүтээгдэхүүн импортоор авах гэж байна. Түүнээс биш түүхий эд импортоор авах тухай асуудал огт биш. Үүнийг сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

Хоёрдугаарт, 2023 ондоо багтаагаад 600 мянган тн хагас коксжих нүүрсний үйлдвэр барья гэж байгаа гэв. Ямартай ч 2025 он гэхэд дотооддоо хагас коксжих нүүрс боловсруулах үйлдвэр барих санаа сэдэл сайдын толгойд багтаж л байгаа юм байна. Хийх, хэлэх хоёр тэнгэр, газар шиг ялгаатай гэдгийг бид бүгд амьдралаараа туулж, нүдээрээ харж, чихээрээ сонссон. Тэгэхээр бас нэгэн үлгэрийн далай болчихгүй гэх баталгаа сайдын үгэнд даанч алга.

Түүнчлэн БНХАУ-аас авах хагас коксжих нүүрсийг хэн нэгний хувийн бизнес, шахаа гэж харах ч хүн олон байна. Тэгвэл энэ асуудалд тэрбээр хариулахдаа, "Энэхүү санал ажил хэрэг боллоо гэхэд ямар нэгэн шахаа, элдэв долоон хулгай луйвар гэсэн зүйл байхгүй.

Тендерийг нийслэл өөрөө зарлаж явуулна. Зарим хүмүүс нүүрс биш хийн түлшээр асуудлыг шийдвэрлэхгүй юм уу гэдэг. Гэтэл хий нь өөрөө нүүрснээс хоёр дахин илүү өртөг өндөр байгаа юм. Хоёрдугаарт, Монгол Улс хий үйлдвэрлэдэггүй. Үүнийг бид импортоор авдаг. Тиймээс манайх руу хий импортолж байгаа улс орон хийгээ зогсоолоо, ямар нэгэн асуудал гаргалаа гэхэд бид яах вэ. Айлуудаа хөлдөөх үү. Ийм эрсдэлтэй зүйлийг огт хийж болохгүй. Тэгэхээр бид аль болох шийдэлтэй өвлийг угтъя гэж байгаа юм. Түүнээс биш утаагаар улстөржих гээгүй. Энэ бол таны, миний эрүүл мэндэд асар их хор хөнөөл авчирч олон жил явсан асуудал учир одоо багасгах боломж юу байна, бүгдийг нь туршиж үзье. Зүгээр өвөл болохоор утааг яриад суух биш түүнээс нь өмнө ямар нэгэн байдлаар утааг алга болгох ажлыг туршиж үзэх шаардлагатай л гэж үзсэн. Өөр юу ч байхгүй" гэв.

Улаанбаатар хотыг утаагүй болгох чухал гарц гаргалгаа бол иргэдийг орон сууцжуулах гэдгийг хэн хүнгүй ярьдаг. Угтаа Эрчим хүчний сайдын тухайд барилгын салбарт ноёлож байгаа "Хурд" групптэй хамаарал бүхий учраас БНХАУ-аас нүүрс зөөх мөнгөөрөө иргэдээ орон сууцанд оруулах нь үр дүнтэй бөгөөд ашигтай ч байж болох. Гэтэл тэрбээр,  сүүлийн 10 гаруй жил Улаанбаатар хотод ашиглалтад орсон орон сууцны тоог бид гаргаж үзсэн. Хамгийн цөөхөн ашиглалтад орсон жилдээ бол 10 орчим, хамгийн ихдээ 17 мянган орон сууц ашиглалтад орж байгаа юм билээ. Гэр хороололд 230 мянган айл өрх бий. Гэтэл нийслэлийн хүн амын механик өсөлтийн тоотой тэнцэх орон сууц жилд баригдаж байгаа нь яндан буурахгүй байгаа гол шалтгаан болж байгаа юм. Тэр утгаараа бид нийслэлчүүдийг орон сууцжуулж, хойноос нь яваад үнэхээр гүйцэхгүй байгаа юм. Ойрын хэдэн арван жилдээ галаа түлээд явна, яндангийн тоо хэвээрээ байна гэж бодох хэрэгтэй. Тиймээс л бид түлж байгаа түлшнийх нь бохирдлыг бууруулъя, нийслэл хотын иргэд энэ өвөл өмнөх жилийнхээс хоёр дахин бага бохирдолтой агаар амьсгалъя л гэж зорьж байна. Энэ бол тийм төгс төгөлдөр шийдэл гэж би огт ярихгүй байгаа. Үнэхээр аргаа барсан л зүйл" гэв. Ямартай ч сайд Б.Чойжилсүрэнгийн  эцсийн арга нь ингээд барагдав бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хаха 2023-08-14 202.9.46.212

Энэ шуналтай нам дагасан өлөн хулгаачуудын нэг ченж л***р гоё ярьсан дөрвөд

Avatar

Эрдэнэ 2023-08-14 43.242.243.21

далд ор

Avatar

Зочин 2023-08-14 192.82.83.153

1.Өөрсдийн коксжих нүүрс гаргах үйлдвэр баритал одоо байгаагаараа явах саналтай байна. ..Хятадаас коксжих нүүрс худалдаж авах саналыг эрс эсэргүүцэж бн. Ийм зүйл байж болохгүй шүү.. 2. 3-р ТЭЦ-ийн дэргэд өргөтгөл барьж суурилсан хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил юу болсон бэ. Гэр хорооллын түлш чухал нь чухал.Гэхдээ.улс орныг ЦЭХ-ээр байнга тасралтгүй найдвартай хангах явдал сайд Чойжилсүрэн таны гол ажил шүү.гэдгийг бүү март. Таны ажлыг олон түмэн ЦЭХ-ний ямар хүчин чадал бий болгосноор дүгнэнэ_

Avatar

Нэргүй 2023-08-14 202.9.46.63

Энэ албан тушаалын шуналтан Чойжилсүрэн нь уйлчих шахаад л гуйсаар байгаад сайд болсон шүүдээ. Одоо болохоор утаатай тэмцэх ямар ч аргагүй гээд ичихгүй яриад зогсож байх юм. Дөрвөд хүн ………биш. дөрвөн шийр мах биш….гэж.

Avatar

Зочин 2023-08-14 103.57.93.105

танай компани гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож болно ш дээ. зөвхөн эрүүл газар хэт олон, хэт өндөр байшин барьж зарах нь зорилго юм уу. утаанаас салах арга оновчтой дахин төлөвлөлт баймаар юм

Avatar

Зочин 2023-08-14 85.110.74.148

Зориг гэх шиг. Сэтгэлгуй бол хичнээн яриад нэмэргуй. Цэвэр агаар гэсэн лоозон бас зам, барилга шиг менге идэх арга л болсон. Тооцох боломжгуй учир юун жду, бугд хуйлардаг. Луйварчдын эх оронч гэдэг хаалтын дараа орно доо. Ядахад дэмжсэн нэртэй хуйвалдагч зендее…

Avatar

Зочин 2023-08-14 103.57.95.67

АН—ын хувалзнууд хэзээ эх оронч болчив. Мушгианууд онгуульд гарахгүй

Avatar

Сорооноо 2023-08-14 203.91.115.56

Ард иргэдээс утаанаас ангижрах угаарыг багасгах санаа оноонууд зөндөө бна лээшдээ.цаасыг үртэсийг шахмалжуулаад түлвэл зэрэг зөндөө санаа оноонууд бсандаа.Анодын Даваагийн санаачлөга гээд л тэр болгоныг судлаад хэрэгжүүлээчээ.

Avatar

Элэг бүтэн амьдармаар байна 2023-08-14 66.181.190.65

Эргүү хувалзнуудыг зайлуулаад өгөөч. Гуйж байна. Яахаараа өөрсдийн халаасанд орох хэдэн төгрөгнөөс өөр юм бодохоо больчихдог өөдгүй новшнууд вэ. Өчнөөн идэж ууж, өчнөөн юм өөрийн болголоо. Одоо ханаж цадахаа байг гэхэд улс орноо жаахан ч гэсэн бодоод өгөөч. Яацан хүмүүс энэ засаг төрд ажиллаад байгаа юм. Энэ засагт гарсан хүмүүс хэдэн үеэрээ идэх хоолоо хичнээн хүний цус, нулимс, хагацлаар бэлдэж байгаагаа нэг ухаараад өгөөч.

Avatar

Зочин 2023-08-14 66.181.160.14

Толгой нь зантгарч тархи нь тахианы өндөг шиг юм даа. Өөрөө л болимоор сэтгэх чадвар чадал чинь яагаад хүрэхгүй байна

Avatar

Бат 2023-08-14 66.181.189.13

ядаж энэ салбарт инженер хүн тавиачээ

Avatar

Зочин 2023-08-14 66.181.180.11

Улаанбаатарын хамгийн байршил сайтай төвийн газруудыг авч барилгаар шамбааралдуулж язартлаа баяжаад ханаж цаддаггүй хулгайч.Үнэхээр туршилт хиймээр байгаа бол өөрийнхөө мөнгөөр туршилтаа хийгээрэй.Ард түмэн татварын мөнгийг салхинд хийсгэж цөөн хулгайчуудыг тэтгэхийг хэзээч зөвшөөрөхгүй одоо болноо.

Avatar

Нэргүй 2023-08-14 66.181.161.178

Цахилгаан станцын талаар ганц ч үг ганхийсэнгүй шүү. Дарвайчихаад дараагийн мөнгө яаж луйвардсанаа бодоод инээд нь хүрээд явж байгаа өмхий дөрвөд.

Avatar

Нэргүй 2023-08-14 202.21.108.8

Asuudlaa shiidej ger horoolloos angijirtlaa uwliin ulirald 3-4 sard ger horoolliin tsahilgaanii tulburiig unegui bolgochihoj bolohgui u. Yamar asuudal baina we. Jil but terbum terbumiin zardal gargaj shahmal tulsh siajruulsan tulj gm tarhi tolgoi uushgind eruul mended tohiromjgui zuil buruu bn.

Avatar

Нэргүй 2023-08-14 103.57.94.58

туршилтанд орохоосоо өмнө энэ том нүдэтийг зайлуулаачээ. ДАВАЛГАА

Avatar

И 2023-08-14 66.181.161.91

Анх хэрэглэсэн сайжруулсан түлш утаагүй, их илчтэй, үнэхээр л сайн бсан. Хүрэлсүх ч 50 хувь боллоо. 70 хувь болгоно гэж ерөнхийлөгч болж бсан саяхан. …

Avatar

Зочин 2023-08-14 103.57.95.67

Харааггаад байгаа хүний хогуудаас ганцыг ч сонгож болохгүй. Энэ ардчиллыг гутаагчид нийгмийг яаж бузарлаж, гарвал хэрхэн хоосолдог, гараагүй ч өдөр өнжихгүй луйвар хийдгийг дийлэнх нь мэдэх тул 2024 оныг зүүдлээд нэмэргүй, цаашдаа ч гарахгүйгээ мэдтүгэй. Балмадууд залуу хүний тархийг угаахад амар гэж бүү горьд. Монголын залуучуудын дийлэнх нь та нараас зугтдаг болохыг мэдтүгэй, залуусыг бүү басамжлан доромжил. Ахмадуудыг бүү доромжил, тэд амьдралын туршлагаараа хэн нь хэн болохыг мэддэг юмаа

Avatar

Нэргүй 2023-08-14 66.181.180.237

МАН үнэнхүү бүтэхгүй ээ

Avatar

Нэргүй 2023-08-14 202.131.225.197

zailaa

Avatar

YB 2023-08-14 183.177.97.155

Сонгоод бай Сонгоод бай, балай хөгшин псдакууд өөрсдөө сонгочихоод араас нь уйлаад яах юм та нар ?

Avatar

Зочин 2023-08-14 192.82.71.119

нүүрснээс өөр ярих юм алга уу нүүрсээ багасгавал утаа буурна гэдэг талаас нь хараач орон сууцны дэмжлэгэд анхаарлаа хандуул

Avatar

Арга нь барагдсан Улаанбаатар, алга болдоггүй Б.Чойжилсүрэн111 2023-08-14 202.70.41.114

Арга нь барагдсан Улаанбаатар, алга болдоггүй Б.Чойжилсүрэн111

Avatar

Ард 2023-08-14 103.254.123.61

энэ бол 177 тэрбум төг салхинд хийсгэсэнтэй ижил. Хятад улс болон зарим нэг олигархуудад л хэрэгтэй байх. нөгөө ухамсар муутай мөнгө багатай, архи уудаг хүмүүс чинь ямарч гоё түлш мөнгөөр ав гэвэл авахгүй юу хамаагүй хогоо түлсээр л байх болно. үүнийг ойлго л доо.

Avatar

Ард 2023-08-14 103.254.123.61

Одоогийн хийж бгаа түлшээ Газ тай болтлоо хэрэглэх нь зөв. Энэ улныхан чинь үнэгүй л бол юу хамаагүй түлээ л сэрүүн хүйтэн улирлуудыг авч байгааш дээ. түлш нэвтрүүлсэн эхний жил хяналт тавьсан үнэгүй хямд түлш олгоод байхад овоо утаа бага л байсан ш дээ. ноднингоос эхлээд хямдрал ч байхгүй болсон асдаг болгонийг л зуухандаа хийж байна. Үүнийг нь далимдуулаад хар ухуулга улс төр зарим нь хийж байна.

Avatar

Нэргүй 2023-08-14 202.126.90.38

Бид туршилтын хулганы оронд үхэх сэхэхээ үзэхээр болж байна уу. Энэ өмхий дөрвөдөө сольж хөөж үз. Ямар нэгэн цахилгаан станцын ажлыг тендер зарлалгүй эхлүүлэх чадвар ч алга . Эртхэн зайгаа тавьж үз.

Avatar

Нэргүй 2023-08-14 103.57.95.234

Энэ нэг өгөр дөрвөд баахан хээл хахуулиар улс төрд орж ирээд зөндөө л удлаа, шархаа нөхөж дууссан бөйлгүй,гэтэ л цавчаа хийх гээд л амь нь тэмцээд байхымаа !

Avatar

Нэргүй 2023-08-14 66.181.161.120

Арга барагдана гэж байхгүй. Ядаж л 13-с доошгүй мэхтэй байж таарна. Дээр нь дөрвөд хүн шүү дээ. Үгүйдээ л хамгийн сүүлд онцгоцоо живүүлээд нөөц завиараа бултах нэг мэх үлдэнэ шүү дээ. Дөрвөд хүний дотор юу эс багтдаг билээ дээ. Ямар нэг "агуу үйлсийг" хоног тоолон хүлээж суугаа ч юм билүү.

Avatar

Нэргүй 2023-08-14 202.21.124.133

Мидлинг гэдэг нүүрс нь Эрдэнэс Таван Толгой, Энержи Ресурс, Өмнийн Говийн Элс, МАК гэдэг дотоодын уурхайнууд дээр хэдэн сая тонноор гардаг. Гэтэл яагаад заавал Хятадаас худалдан авах гэж? Таван Толгой ордын хажууд байдаг Цогт-Цэций сум ийм нүүрс түлдэг, утаа нь арилаагүй, харин зуухны хайлсан шүүрийг солих баахан ажил гарсан, учир нь хагас коксжих буюу сайн чанарын нүүрс шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-08-14 210.105.85.22

Hyataduutai sulbeldsen humuusiig sain har, ene balai ter hurelbaatar, ter ni chinaguudtai shonoor arhidaj gazar zarah tohiroo hiicheed naadmaar oruulj irj bgaa yum g***

Avatar

Шарав 2023-08-14 202.179.21.212

… асуудал шүү. 25-р ТВ-гээр сошил мэдээ гээд баахан энд тэндэхийн гамшиг үзүүлээд гамшиг байдал үзэгдэл гэх гээд байгаа бололтой. Тэнд төр засаг нь түүнээс урьдчилан сэргийлж ямар их ажил арга хэмжээ авч байгааг үзүүлбэл тустай баймаар. Төрийн албан тушаалтныг огцорохыг шаарддаг бус тэд уучлалт гуйгаад өөрсдөө огцордог болмоор байна.

Avatar

Захиалга 2023-08-14 103.11.195.2

Захиалга өгч гаргуулдаг байх

Avatar

Нэргүй 2023-08-14 103.57.94.58

УБ-ыг утаагүй болгох эрх мэдэл нь байдаг бол хэцүү асуудал биш ээ. Толгойт, Баянхошуу харьцаа наад 177.5 тэрбум төгрөгөөр том хэмжээний Дулааны станц барьчих. Гэхдээ томоохон мэргэжлийн компанаар бариул. Ирэх өвлөөс өмнө ашиглалтад өгнө. ТЭЦ-3-ын шинэчлэлтийн ажлыг яаралтай эхлүүл…ажлыг чинь зааж өгөөд байхад хийж чадахгүй бол ЖИНХЭНЭЭСЭЭ ЗАЙЛ. ОЮУНЭРДЭНЭ гээчийн мэдрэлийг нэг шалгуулчихад илүүдэхгүй л байх

Avatar

Нэргүй 2023-08-14 202.179.21.212

Буруу бас луйварын арга. Сонгуулийн мөнгө босгох МАНын луйвар шүү. Тийм л юм бол хятад яагаад утаанаасаа салж чадахгүй байгаа юм бэ. Хотод үйлдвэр, орон сууц барихаа больчих. Тэгээд хотоос гадагш үйлдвэр барь түүнийг түшиглэсэн орон сууц төрийн үйлчилгээг бий болго, гэр хороололынхонийгоо Алтанхуягийн эхлүүлж байсанаар сургаад тийш нь нүүлгэ. Ийм байдлаар нийслэлийн хүн амаа тараах төрийн бодлого хэрэгжүүл. Газар хөдлөлт хөрсний бохирдол, үер мэтийн олон гамшигаас урьдчилал сэргийлэх чухал асууд

Avatar

Нэргүй 2023-08-14 66.181.160.27

Атмын цахилгаан станц бариад , шөнийн тарифийг үнэгүй болгоод, асуудал шийдэгднээ.. Эсвэл Богд уулаа сэтэл ..

Avatar

Нэргүй 2023-08-14 203.98.76.4

Өнгөрсөн 30-аад жилд Дахиад Нэг ТЭЦ-4 барих Хөрөнгө, Мөнгө, Тоног төхөөрөмжийг ТЭЦ-4 нь Залгисан гэдэг.. Шалтгаан нь ТӨР өөрөө МЕНЕЖМЕНТ хийж ирсэн явдал. Төрийн Өмчит ХК-уудын паяан гэж

Avatar

Нэргүй 2023-08-14 103.57.93.131

Пээ юм аа нээрээ өөр хэлэх муу үг үнэндээ л олдохгүй бна.

Avatar

zochin 2023-08-14 66.181.180.78

1. Bitgii dandaa ard tumnee turshiltand oruulaad bai,Tomoor xaraa chee,10 n jiliin turshiltiin mongo chin xeden oron suuts,esvel tsaxilgaan ,gaz xereglex bolom joo aldav goo mon teneg esvel sanaatai luivar xiigch dee.

2.Ene ix mongonii tsaan xich neen xulgai luivar dagax bol doo,yarixch yum oldoxgyi yum.

Avatar

Нэргүй 2023-08-14 122.201.24.113

өвөл агаар гэхэд хаашаа ч юм ямар ч хоёр утгагүйгээр хий химийн агуулга давамгайлсан агаараар амьсгалсан. үнэндээ тортог арайл их байсан. энэ жил хичээгээд цэвэр агаараар амьсгалуулаад өгөөрэй дээ. гуйж байна гэх ч хаашаа юм, тэсэхэд хэцүү л байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж