“Тавантолгой түлш” компани тендерээ “царцаасан” уу?

Хуучирсан мэдээ: 2023.08.11-нд нийтлэгдсэн

“Тавантолгой түлш” компани тендерээ “царцаасан” уу?

“Тавантолгой түлш” компани тендерээ “царцаасан” уу?

Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган өрхийн түлшний хэрэглээг “Тавантолгой түлш” ХХК хариуцаж, ажиллаад зургаа дахь жилийнхээ нүүр үзэж байна. Түлшийг үйлдвэрлэхэд барьцалдуулагч бодис шаардлагатай. Гэвч Хятад улсаас импортолдог барьцалдуулагч бодис нь шаардлага хангахгүй байснаас болсон уу түлшинд угаартаж, олон хүн хордсон гэх асуудал хөндөгдөх болсон. Иймээс барьцалдуулагч бодисыг дотоодоосоо авах шийдэлд хүрч, тендер зарласан ч одоо харин энэ асуудал нь таг гацсан гэх мэдээлэл байна.

Тендерийн хуулиараа дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг импортоор өндөр үнээр худалдан авах нь хориотой. Гэвч дотоодын компаниуд дунд зарласан байсан тендер нь гацсан шалтгааныг Хятадаас 177 тэрбум төгрөгөөр коксжсон нүүрс худалдан авах болсноос болов уу, эсвэл хэн нэгний лоббид хөтлөгдөөд тендерээ гацаав уу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй юм.

Зарим мэдээллийн хэрэгсэл энэ талаар “Дотоодын үйлдвэрүүд бүрэн хангах боломжтой барьцалдуулагчийг “Тавантолгой түлш”-ийнхэн Хятадаас өндөр өртөгтэйгөөр авах сонирхолтой байгаа нь цаанаа эрх мэдэл, албан тушаалтнуудын шахааны бизнесээс үүдэлтэй байж болзошгүй. Асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгах ёстой” гэдэг асуудлыг ч хөндөж буй юм.

Харин “Тавантолгой түлш” ХХК-ны зүгээс энэ асуудлыг тодруулахад дараах тайлбар өгөв. Шахмал түлшний барьцалдуулагч бодисын тендерийг царцаасан зүйлгүй. Дотоодын болон импортын барьцалдуулагч бүтээгдэхүүнийг худалдан авч шахмал түлшний үйлдвэрлэлд ашиглаж байна. 2022 онд барьцалдуулагч бүтээгдэхүүний 21 хувийг дотоодын компаниас авсан бол 2023 онд энэ хувийг өсгөж 30-40 хувь хүргэхээр зорьж, барьцалдуулагчийн тендерийг зарласан. Дотоодод үйлдвэрлэж байгаа барьцалдуулагч нь чанарын хувьд муу байдаг бөгөөд эцсийн бүтээгдэхүүн нь бутрах, тээвэрлэлтийн ая даахгүй зэрэг асуудал гардаг. Чанарын шаардлага хангаж байгаа дотоодын үйлдвэрлэгч компаниудын хүчин чадал сайн биш зэрэг байдлаас үүдэн тодорхой хувийг импортоор авч түлш хийхэд ашигладаг. Импортоор ирж байгаа барьцалдуулагчийг дотоодын магадлан итгэмжлэгдсэн лабораториудад өгч шинжлүүлдэг.  Шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд ашигладаг" гэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж