Казино байгуулж, валют олох төлөвлөгөө бүтэлгүйтэв үү?

Казино байгуулж, валют олох төлөвлөгөө бүтэлгүйтэв үү?

Казино байгуулж, валют олох төлөвлөгөө бүтэлгүйтэв үү?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн оны сүүлээр Макаогийн загвараар хөрөнгө оруулагчид лиценз олгож, Хөшигийн хөндийд казинотой болох төсөл боловсруулснаа зарлаж байсан удаатай.  Гэвч МАН дотор “нүүрсний” гэх тодотголтой том хулгайн хэрэг мандсан, авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх “Шувуу”, “Шүүр”, “Шүгэл” зэрэг тусгай ажиллагаа хэрэгжүүлснээс болсон уу, казино байгуулах төлөвлөгөө нь бүтэлтгүйтэв үү гэлтэй  хууль нь батлагдалгүй, хаврын чуулганыг хаасан юм.

Уг нь сайд Х.Нямбаатар “Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго дор холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас боловсруулсан, яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлж, батлуулна. Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулахын тулд таван жилийн турш судалгаа хийсэн” гэдгээ мэдэгдэж байв.

Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн Казиногийн тухай хуулийн төсөлд тусгаснаар 300 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулах бизнес эрхлэгч казино байгуулах эрхэд өрсөлдөнө.  Сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлана. Төрөөс казино байгуулж ажиллах эрхийг 30 жилээр олгоно.  Хууль тогтоомжийг мөрдөж ажилласан нөхцөлд хугацааг нь 10 жилээр сунгана.

Казиногийн үйл ажиллагаанаас олсон нийт орлогоос хонжворт олгосон дүнг хассан дүнгийн 40 хувиар, эсхүл казиногийн ширээ, автомат тоглоом, тотализатор, букмейкерийн төвийн нэгж тус бүрээс 7 хоног бүр татвар ногдуулж авна. ОАТ-ын хувь хэмжээг өндөр хувиар тогтоосон тул үйл ажиллагаа эрхлэгчийг ААНОАТ, НӨАТ-аас чөлөөлнө.  Казино эрхлэгчид өндөр татвар ногдуулсан тул тоглогчийн хонжворын орлогод Хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй.

Мөн 30 жилийн дараа нийт ширээний 50 хувь нь Засгийн газрын өмчлөлд шилжиж ирнэ.

Харин казиногоор Монгол Улсын иргэн үйлчлүүлэх хориотой. Хэрэв тус бүс рүү албан үүрэгтэй нь хамааралгүй шалтгаанаар Монгол Улсын иргэнийг нэвтрүүлсэн бол ноцтой зөрчилд тооцож, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авахаар хуульд тусгасан юм. Казино байгуулснаар 15-20 мянган ажлын байр шинээр бий болно.

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс нь 1000 га газар бөгөөд дэд бүтцийн ерөнхий төлөвлөгөөг хийж эхэлсэн, бүсэд дотоодын олон мянган аж ахуйн нэгж бизнес эрхлэх боломжтой байхаар зохицуулалт хийж буй.

Дэлхийн улс орнууд казино байгуулж, аялал жуулчлалын салбараа тултал хөгжүүлж, эдийн засгийн өсөлтөө хангасан жишээ олон. Судалгаагаар дэлхийн 156 орон 5825 казино ажиллуулж, ашиг хийж байна.

Харин Монголд казино байгуулах оролдлогууд хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэн, хэлэлцүүлэг өрнөсний дараагаас дарагддаг, буцаагддаг, бүр санаачлагчид нь шоронд орсон тохиолдлууд ч бий.

Тодруулбал, хамгийн анхны казино байгуулах санаачлага 1998 онд гарсан ч хуулийн төслийг боловсруулсан гишүүдийг нь авлига авсан үндэслэлээр шоронд хорьж, төслийг нь хүчингүй болгосноор энэ асуудлыг хаасан.

Харин хоёр дахь төслийг 2007 онд Р.Гончигдорж тэргүүтэй гишүүд санаачлан боловсруулсан ч гадаадын хөрөнгө оруулагчдын захиалгаар төсөл боловсрууллаа гэх сенсаци дэгдэж, бас л бүтэлгүйтсэн. Гурав дахь санаачлагыг 2009 онд Ардчилсан нам, МАН-ын гишүүд гаргаж, хуулийн төсөл боловсруулсан ч мөн л амжилт олоогүй.

Дөрөв дэх санаачлагыг Ардчилсан нам  2012 онд Засгийн эрх авсны даргаа гаргасан ч бас л бүтэлгүйтсэн. МАН 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсны дараа Казино байгуулах тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-аар хэлэлцэж эхэлсэн ч дэмжлэг авалгүй төсөл санаачлагчдад нь буцаасан.

Зургаа дахь нь гэж хэлж болох санаачлагыг Л.Оюун-Эрдэнийн танхим гаргасан ч мөн л төслийг баталж чадах уу, үгүй юу УИХ-ын сонгуультай тулж мэдэхээр байна. Учир нь, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн нэгдүгээр сард Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонх нь “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн ч цааш хэлэлцүүлэг өрнөөгүй зогссон гэж хэлж болно.

Хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Монгол хүнийг казиногийн байгууламж руу нэвтрэх, тоглохыг хориглох тухай заалт нь Үндсэн хуультай харшилж байна” гэдэг асуудлыг хөндсөн бол УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Бусад улс орнуудад казинод 18-22 хувийн татвар тогтоодог бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд 40 хувь гэсэн нь хэт өндөр" гэж үзэж байв.

Нөгөөтэйгүүр, Монгол Улсын иргэд цахим мөрийтэй тоглоомын нэг л платформ дээр сар тутам 30 гаруй тэрбум төгрөгийг гадагшаа алдаж байгаа гэх статистик мэдээллийг Хууль зүйн сайд өгсөн нь төслийг нэлээн ултай суурьтай судлах шаардлага үүсгэсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ төсөлд дотоодын аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулагч талтай консорциум болж ажиллах нь нээлттэй, тусгай зөвшөөрлөө Засгийн газраас авснаас хойш гурван жилийн дотор үйл ажиллагаагаа эхлүүлэх ёстой гэдэг шаардлага тавьсан нь хэн нэгний эрх ашигт нь хөтлөгдөөд гацаачихсан юм биш байгаа гэх хардлага руу ч давхар хөтөлж буй аж.

Засгийн газар энэ оныг аялал жуулчлалыг хөгжүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд 1 сая жуулчин хүлээн авахаа мэдэгдсэн ч одоогоор 300 мянга гаруй жуулчин ирсэн мэдээлэл бий. Тодруулж хэлбэл, наймдугаар сар гарсан ч 50 хувьдаа хүрээгүй байна гэж хэлж болно. Гэхдээ Монголд мөнгөтэй жуулчид ирдэг нь ховор. Харин дэлхийн хамгийн их мөнгөтэй хүмүүсийг татах хөшүүрэг нь казино.

Гэвч казино байгуулж, дэлхийн баячуудын валютыг сэгсэрч, эдийн засгаа солонгоруулах төлөвлөгөө тун ч бүтэл муутай байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Шилжилтийн үеийхэн гэж ... 2023-08-11 203.98.76.4

ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙНХЭН –ний Нийгмийн идэвхитэй амьдрал дуусахад наадаж 10 жил цаанадаж 20 жил хэрэгтэй байна…Шилжилтийн Үеийнхэн Хувийн хэвшил ба Төсвийн байгууллагуудад ажиллаж байгаа . Шилжилтийн Үеийхэн нь өмнөх үеэсээ бүр дор гэдэг, Ёс зүйн ялзралд орсон, Боловсролгүй Хүмүүжилгүй бүхэл бүтэн үе……

Avatar

Нэргүй 2023-08-11 202.126.89.226

Цэг, таслал, хаалт хашилт гэх мэтээр хөврөнө дөө.

Avatar

Нэргүй 2023-08-11 103.10.21.36

хулгайч хүрэлсүх тэргүүнтэй худалч хулгайч МАН шударга бусаар төрд гарчихаад хулгай хийгээд байгаа нь харамсалтай юм .тэд нэг мөсөн сөнөх гээ гүйн бол одоо болих хэрэгтэй юманд хил хязгаар тогтсон цаг гэж байдаг юм шүү дээ .шүүх аль эрт тогтоогдсон тэд тарчилийн хүхэрт галт нууранд мөнхөд зовох болно .!!!!!!!!!!

Avatar

УЛСЫН ШТМЭГЧ УХНАХҮРЭЛСҮХ 2023-08-11 92.38.141.41

Нүүрсний ХУЛГАЧ ХҮРЭЛСҮХ
ард түмнийг хулхидаж, ТӨРИЙН ШИМЭГЧ ХУЛГАЧ 1 ТЭРБУМ 700 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛАад зайл, ХҮРЭЛСҮХ одоо болно ОГЦОР

Avatar

Зочин 2023-08-11 202.9.46.83

үсэглэж уншдаг хүн хууль зүйн сайд хийгээд бас казиногийн хууль батлуулна. Монголд хэнч юу ч хийж чадна. МАНд бичиг үсэг гүйцэд тайлагдсан лидэрүүдгүй болчихсон гхээр мөн ч юу ч гэхэв дээ.

Avatar

Shuu 2023-08-11 202.126.89.124

Las VegaS Hotiig Nugeliin Hot gej nerlesen ni uchirtai.

Avatar

Нэргүй 2023-08-11 66.181.160.71

bie unlegchidee yaj huulchilhaa medhee baisan genlee

Avatar

Нэргүй 2023-08-11 50.99.75.40

Ямарч дэд бүтэцгүй үзэх харах юмгүй гаүар хэн ирж тоглох вэ дээ, төлөгөн коммунист үндсэн ажлаа л хий чамд казино ахадна шүү

Avatar

Нэргүй 2023-08-11 66.181.181.117

Манай энэ ЗГ их гоё яринаа, харамсалтай нь ярьсан нь ажил хэрэг болдоггүй, авлигатай нүүрсчидтэй тэмцэнэ гэсэн, таг л байна.

Avatar

Нэргүй 2023-08-11 38.42.106.107

Монголчууд орохгүйн бол хогоор яадын. Ямар солиот нь элсэн цөлд ирж шоо хаядын. Макао явцан нь дээршт. Энэ хэд уг нь мэдэхийн цаадгүй мэдэж байгаашт казино гэж ямар юм байдгийг. Сая жуулчин гэдэг шигээ л бүлтрээд байхымаа

Avatar

Зочин 2023-08-11 124.60.101.193

Нямбаатараа чи тэнэгтэж дуусахгүй юу өөрийнхөө түрийвчийг л бодох юмаа ард иргэд ээ улсаа ирээдүйгээ бодохгүй юмаа чи хэний тал юм бэ дайсаны тал юм уу үр хүүхэд чинь хар тамхичин б**********ч болно шүү дээ

Avatar

Нэргүй 2023-08-11 213.87.135.208

!!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-11 103.26.193.122

Irged ni kazino togloh horiotoi,tatvar ni hangiin undur baihad yamar teneg ni ter ih munguur kqzino baiguulah geed oruulahav dee,ene delhii deer kazinotoi,huuli ni bolomjiin mash olon uls oron baina ted tend l munguu hiine sh dee,yaah geed baigaa ni medegdehgui,huuli erhi zuin orchin togtvorgui iim ulsad hench kazino baiguulahgui yamar bayalg alt zesnii tom uurhaid hurungu oruulah gej baigaa bish dee,delhiid baihgui yam hiih gej baigaa yam shig l zagnah ya,ineedtei

Avatar

Зочин 2023-08-11 122.201.22.135

Бид казино байгуулбал олон улсын машин орж ирнэ!! Бид атгаж чадахгүй!!!Арилгалаа дийлэхгүй Бид өнгөрнө!!!

Avatar

ЗОЧИН 2023-08-11 109.70.100.65

Хэт их уул уурхайгаас хамаарсан эдийн засгийг ингэж байж солонгоруулах л юм даа. Аялал жуулчлалын салбар нь ядаж хөгжих юмдаа

Avatar

Нэргүй 2023-08-11 103.57.95.26

Казино чинь эзэдэд нь л ашигтай өөрөөр хэнд ч ашиггүй харинч дагаад я***н хар тамхи зохион байгуулалттай гэмт хэрэг задчина

Avatar

Нэргүй 2023-08-11 66.181.180.171

Казино байгуулаад мөнгө олоод улсын төсөвт өгөөд баяжина гэсэн мангар гэмээр бодлоосоо салах хэрэгтэй,Монгол улс казинотой болвол 1-рт Жуулчидын урсгал нэмэгдэнэ, 2-рт Ажлын байр нэмэгдэж маш олон хүн ажилтай болно3-рт Казиногийн ашгаас татвар авна гэвэл түүн шиг худлаа юм байхгүй байнга ашиггүй ажиласан гэсэн тайлан тооцоо өгнө, тиймээс зүгээр л казиногийн зааланд байгаа автомат машин, тоглоомийн ширээ бүрээс сар бүр маш бага татвар авахаар ,гэрээ хийх хэрэгтэй

Avatar

зОочин 2023-08-11 66.181.180.171

Орлогын 40% авна Монгол хүн казинод тоглуулвал эрхийн хасна гэхээр ямар хөрөнгө оруулагч олдох юм вэ,оруулсан хөрөнгөө хаанаас олж ав гэж байгаа юм вэ?УБ байгаа цөөн хэдэн элчингийн ажилчид,цүнх үүрсэн тоотой хэдэн жуулчидаас ол гэж байгаа юм уу.?

Avatar

Зочин 2023-08-11 78.187.120.177

Заримыг нь анх шоронд суулгаж билээ.

Avatar

Нэргүй 2023-08-11 103.242.47.254

яагаад монгол хүн орж болохгүй юм, би мөнгөө өсгөнө үү алдана уу төрд ямар хамаа байна. тэгж ярих юм бол төрийнхөн төрийн мөнгө хармаалж гараад гадаадын казинод тавьж туучихаад ирдэг биз дээ. төрийн албан хаагчидыг л хориглоно биз, хоёр гараараа олсон мөнгөө яахаа би мэдмээр байна

Avatar

Нэргүй 2023-08-11 172.58.142.148

Оюунхорол авлига нэхээд хөрөнгө оружлагёийг айлгаад явуулсан юм биш үү. Монголчуудыг үйлчлүүлэршүй байх хэрэгтэй

Avatar

к 2023-08-11 103.57.94.10

ман тоглоод сурчихсан зуршилтай юмуу. сурсан юмыг сураар боож болохгүй нь бид нар ил тоглохгүй ээ. цаанаа хаалттай хаалганы цаана нууц өрөөнд тогломоор дон хөдлөөд хэцүү байна.

Avatar

Нэргүй 2023-08-11 103.57.94.10

бөөн биеэ үнэлэлт завхайрал дагна.

Avatar

Нэргүй 2023-08-11 192.82.92.204

1-t . tedniig ni oros hytad vietnam huuhenvvdeer hiilgeh heregtei . 2-t chi gadagshaa 1 udaa yawj uzchiheed ireech . tegeed yagaad gadaadiin ulsuud kasino baiguulaad baidagiig oilgono.

Avatar

Нэргүй 2023-08-11 103.57.94.10

түрүүчийн луйвруудыг илчлээгүй байж дараагийн хийх луйвраа зэхэх

Avatar

Нэргүй 2023-08-11 103.57.94.10

оюунхорломаа эгч чинь шахаад байгаамуу. юу яригдаж өнгөрснийг дороо мартчих юм.

Avatar

зочин 2023-08-11 192.82.72.33

Казино бол Хадны мангаа биш шүү дээ, яагаад хууль батлахаас айгаад бгаа юм бол доо хөөрхий.

Avatar

Нэргүй 2023-08-11 66.181.182.56

мөнга олоод та нар л хусна ш дэ

Avatar

Нэргүй 2023-08-11 66.181.183.198

Казино байгуулж гадны баячуудын хөрөнгийг сэгсэрмээр дээ

Avatar

Нэргүй 2023-08-11 66.181.161.244

urdahi uls zuvshuuruugui gesen shuu

Avatar

Нэргүй 2023-08-11 202.126.88.178

Энэ МАНгараас олигтой юм гарахгүйээ

Avatar

Иргэн 2023-08-11 103.161.242.106

Монголчууд маш их тоглож алдаж байгаа. тэр мөнгө гадагшаа гарч байхаар авч үлдэх хэрэгтэй. Банкуудын ажилчид өөрсдөө тоглож байгаа учраас цагдаагийн байгууллагатай хамтарч ажилдаггүй.

Avatar

Нэргүй 2023-08-11 103.57.94.10

цагдаа өөрөө тоглож байгаад баригдаад би дахиж тэгэхгүй нтр бөөн юм болоол байсышд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж