Морин үзүүлбэрээр гоёсон “Монгол соёлын парк”

Морин үзүүлбэрээр гоёсон “Монгол соёлын парк”

Морин үзүүлбэрээр гоёсон “Монгол соёлын парк”

Горхи-Тэрэлжийн зам дагуу морин тойруулгаас гадна танан цагаан гэрүүдийг ярайтал барьсан нь олны хөлд дарагджээ. Хэн нэг нь “Цаг боллоо” гэж дуугарахад удахгүй ямар нэгэн тоглолт эхлэхэд бэлэн болсныг илтгэх аж. Төд удалгүй ая эгшиглэж, морьтонгууд уухайлсаар давхилдан гарч ирлээ. Морьтонгууд морин дээрээ тун чадварлаг үсэрч, харайн үзүүлбэрээ үзүүлсэн нь олныг гайхашруулах нь тэр.

Үргэлжлүүлэн тэнд уртын дуу эгшиглэн, эрийн гурван наадам болов. Холын нүүдэл тосч, цай идээнийхээ дээжийг бариад угтдаг өв уламжлалыг ч харуулж байна.

Гадаад жуулчин битгий хэл Монголд өсч, торнисон хүүхдүүд тэр бүхнээс үндэсний ёс заншлаа мэдэж, суралцаж байгаа нь илт. Дэргэдүүр зөрөх жаал хүү үхэр тэрэг хөлөглөнө. Саахалт айлын газарт казах үндэстний хөгжим тоглох нь алс баруун хязгаарыг санагдуулна. Сайтар ажиглавал гэр болгонд соёлын өвийг харуулсан үзэсгэлэн, тоглоом наадгайг дэлгэжээ. Өөр үзэж харах зүйл дуусахгүй. Алхам бүртээ монгол хүн болж төрснөөрөө бахархан, омогших сэтгэгдлийг төрүүлнэ.

Монголыг зорин ирсэн жуулчид ихэнх цаг хугацаагаа аян зам туулж өнгөрүүлдэг. Энэ бүхнийг олж, ажиглан Монголд үзэж болох үндэсний өв уламжлалыг таниулсан бүхий л үзвэр, үйлчилгээг багтаасан “Монгол соёлын парк” цогцолборыг байгуулахад гар бие оролцсон З.Одбаяртай цөөн хором ярилцсан юм.

Тэрбээр "Манай комани 2018 оноос хойш аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлсэн. Сүүлийн хэдэн жилд өөрсдөө гадаадаас жуулчин авч ирж, аялуулж байна.  Жуулчлад зориулсан хөтөлбөрийг бид өөрсдөө гаргадаг.  Бид аялал жуулчлалын салбарт хүч үзэхээр судалгаа хийхэд дутагдалтай хэд хэдэн зүйл ажиглагдсан. Монголд ирж байгаа жуулчид аялж, өнгөрүүлэх ихэнх цаг хугацаагаа машинд нэг цэгээс нөгөө цэг рүү явж өнгөрөөдөг. Жишээ татвал, Улаанбаатар хотоос гараад Хархорин, Тэрэлж, Хөвсгөл зэрэг байгалийн үзэсгэлэнт газар үзэхийн тулд хамаг цагаа замд өнгөрөөдөг. Жуулчдад энэ нь маш тухгүй сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс Монголд ирсэн жуулчин, төлөөлөгчдөөс гадна монголчууд өөрсдөө ирээд үзэх боломжтой парк байгуулахаар зорьсон юм" гэв.

"Монгол соёлын парк"-д хүрэлцэн ирсэн хэн бүхэн нэг өдрийн дотор монголын ахуй соёлтой танилцаж, язгуур урлагийг мэдрэх болно.

Уг парк нь 2023 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаагаа тогтмол явуулах болжээ. Одоогийн байдлаар энэ цогцолборт нийтдээ 50 орчим хүн ажиллаж, аялагчид болоод жуулчдад үйлчилдэг талаар танилцуулсан юм.

Морин циркийн үзүүлбэр Өмнөд Солонгос, Хятад улсад хүчээ авч буй аж. Тэр дундаа Монголын морин циркийн үзүүлбэр олон улсад алдартай болж байгааг уран бүтээлчид онцолсон. Тэр утгаараа "Монгол соёлын парк" дээр нэг том баг бүрэлдэхүүн байрлаж, өдөрт хоёр удаагийн давтамжтайгаар "Дэлгэр цаг" морин циркийн үзүүлбэрээ тоглодог байна. Уран бүтээлчид 1950-иад оны Монголын нүүдэлчин ахуй соёл, амьдралын хэв маягийг харуулсан тоглолтыг үзэгчдэд хүргэдэг. Мөн оройн цагаар шөнийн циркийн үзүүлбэрийг жуулчдад сонирхуулдаг аж.

Ардын язгуур урлагийн тоглолтыг гэр театрын тайзнаа өдөрт хоёр цаг тоглодог. Ийн "Монгол соёлын парк"-ийг зорин ирсэн жуулчин нэг өдөрт 4-6 цагийг өнгөрөөх боломжтой. Энэ хугацаандаа монгол ахуй, соёл, ёс заншилтай бүрэн танилцах юм.

Түүнчлэн Э.Одбаяр "Алдарт марзан Шаравын "Монголын нэг өдөр" бүтээлийн зураглалтай 4-6 цагийн хугацаанд танилцах боломжтойгоор энэ паркийг байгуулж байгаа" гэдгийг онцолсон юм.

"Монгол соёл парк"-ын бүтээн байгуулалтын ажил 2023 онд дөрөвдүгээр сараас эхэлжээ.  Туул голын эрэг дагуу байрлах бөгөөд Улаанбаатар хотоос Тэрэлжийн гүүр гараад 60 орчим км зайд байрладаг. Монголд богино хугацаанд аялахаар ирж байгаа жуулчид цаатны ахуй амьдралыг харах гэж Хөвсгөл, казах түмний соёлтой танилцах гэж Баян-Өлгий аймаг явах шаардлагагүй.

З.Одбаяр "Монгол соёлын парк" энэ жилдээ аравдугаар сар хүртэл үйл ажиллагаа явуулна. Тэр хугацаандаа багтаагаад соёлын отог гэдэг зүйлийг дэлгэрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Ирсэн жуулчид өөрсдөө сур, шагайн харвааг үзэхээс гадна харвахаж, морь, тэмээ унаж, үхэр тэргэнд сууж үзэж болно. Мөн Монголд одоогоор байхгүй том хэмжээтэй агаарын бөмбөлгийг аваад ирчихсэн байгаа. Гадаадаас нисгэгч авч ирээд өөрсдийнхөө хүмүүсийг бэлтгэн, Монголд ирсэн жуулчныг агаарын бөмбөлөгт хөөргөх боломжийг бий болгон ажиллаж байгаа.

Цаашдаа бид өвлийн аялал жуулчлалыг бий болгох бодолтой байна. Өөрөөр хэлбэл, жилийн дөрвөн улирал үйл ажиллагаагаа явуулах боломжтой болгоно" гэсэн юм.

Одоогийн байдлаар энэ паркад ирсэн жуулчдын тоо 2000 давжээ. Манай паркын үнэ үйлчилгээний хувьд нэг жуулчин өдрийн хоол, морин циркийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, соёлын отгоор зочлоход 70 ам.доллар. Харин дотоодын аялагч, амрагчдын тасалбар 80 мянган төгрөгийн үнэтэй аж. Үүнд,  морин циркийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, соёлын отгоор зочлох гэх мэт сонирхолтой аяллууд бүгд багтсан байна.

Л.ЭНХТУУЛ

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-11 213.87.135.208

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Bold o 2023-08-11 223.39.246.225

yamar 00 tei ve ..

Avatar

Mara 2023-08-11 202.126.88.74

Амжилт хүсье, жуулчдын хөл тасардаггүй байх болтугай

Avatar

зочин 2023-08-11 192.82.72.33

Энэ залуу шиг хүн бүр санаачлага гаргаж ажиллавал ядуурал багасах л байхдаа, даан ч залхуу зүгээр мөнгө олох мөрөөдөлтэй байх юм.

Avatar

ЗОЧИН 2023-08-11 202.9.47.16

эко 00 байгаа юу???

Avatar

Нэргүй 2023-08-11 2.216.27.192

ирээд үз ! Хүний хийсэн бүтээсэнийг үзээгүй мэдээгүй байж юмны түрүүнд өөнтөглөж өрвөлзөх сөрөг сэтгэлээ дарж явбал зүгээр дээ хө

Avatar

Зочин 2023-08-11 192.42.116.203

Лавлаж зүгээр асууж байгаа юмыг чинь харин өөрөө жинхэнэ сөрөг хүн байндаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж