Хойд Солонгост үерийн аюул нүүрлээд байна

Хуучирсан мэдээ: 2023.08.11-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост үерийн аюул нүүрлээд байна

Хойд Солонгост үерийн аюул нүүрлээд байна

Халуун орны Ханун хар салхи Японыг дайрсныхаа дараа Өмнөд болон Хойд Солонгосыг дайрсан. Ингэснээр Пёньян үерийн өндөр эрсдэлтэй болоод байна. Хар салхи Хойд Солонгосыг дайран өнгөрөхдөө эрч нь харьцангуй суларчээ. Гэхдээ тус улсын эмзэг эдийн засагт үзүүлэх нөлөөллийг багасгахын тулд цэргийн болон эрх баригч намын албан тушаалтнууд дайчлагдсан байна.

Тус улсад дэд бүтэц дутмаг, ой модоо огтолсонтой нь холбоотойгоор үерийн эрсдэл улам нэмэгджээ.

Газар тариалангийн талбай, үр тариаг хар салхины нөлөөллөөс хамгаалахын тулд хамгийн их хүчин чармайлт гаргах ёстой болсон байна. Албаныхан гамшгийн үед яаралтай хариу арга хэмжээ авах системийг өдөр бүр ажиллуулж, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө боловсруулж байна.

Харин Өмнөд Солонгосын зарим хэсэгт Пүрэв гаригаас хойш хур тунадасны хэмжээ 400 мм давж, салхины хурд 126 км/цаг хүрэв. Тосгон, сургууль, зам талбай үерт автсанаар 16 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн 350 орчим нислэг, 450 галт тэрэгний чиглэлийг цуцалжээ. Зүүн өмнөд Дэгү хотод  тэргэнцэртэй хүн голд унаж, сураггүй болж, өөр нэг хүн нас барсан. Гэвч хоёр хүний үхлийн шалтгаан шуургатай шууд холбоогүй гэж Дотоод хэргийн яам мэдэгдлээ. 

Дэлхийн скаутын Жэмборид оролцохоор 37 мянган залуу Өмнөд Солонгост цуглараад байсан ч хар салхины улмаас Мягмар гаригт тэднийг нүүлгэн шилжүүлсэн. Тэд Баасан гаригт К-поп тоглолтоор аяллаа дуусгахаар төлөвлөж байна. 

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж