МИАТ: Дэлхийн хамгийн хол 5 улс руу шууд нислэг хийх боломжтой боллоо

МИАТ: Дэлхийн хамгийн хол 5 улс руу шууд нислэг хийх боломжтой боллоо

МИАТ: Дэлхийн хамгийн хол 5 улс руу шууд нислэг хийх боломжтой боллоо

"МИАТ" ТӨХК болон "AerCap" компаниуд 2023 оны тавдугаар сард хоёр ширхэг 787-9 /Dreamliner/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээг байгуулсан байна. Тус гэрээний дагуу эхний 787-9 агаарын хөлөг “Чингис хаан” олон улсын нийсэх буудалд буулаа. Хоёр дахь 787-9 агаарын хөлгийг 2024 оны эхний улиралд хүлээн авахаар төлөвлөсөн байна.

Шинэ хөлөг нь холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий агаарын хөлөг бөгөөд "МИАТ" компани 292 зорчигчийн суудалтайгаар /30 бизнес, 36 примиум, 226 энгийн/ захиалсан байна. Эхний ээлжинд уг агаарын хөлгөөр Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа АНУ, Сингапур, Австрал улс руу нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

"AerCap" /NYSE: AER/ нь 2023 оны зургадугаар сарын 30-ны байдлаар 1700 гаруй агаарын хөлөг эзэмшдэг бөгөөд сүүлийн үеийн технологийн эрэлт хэрэгцээтэй 400 гаруй агаарын хөлгийг худалдан авахаар захиалсан дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн түрээсийн компани юм байна.

Тус агаарын хөлгийн даргаар Баяржаргал ажиллаж тус хөлгийг эх орондоо жолоодон авч ирсэн байна. Ингээд тус хөлгийн түлхүүрийг Монгол Улсын их хурлын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод гардуулан өглөө. "МИАТ" компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир хөлгийн багийг алд цэнхэр хадаг мөнгөн аягатай цагаан идээний хамт хүндэтгэн угтлаа.

Монгол Улсын их хурлын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:

-Өнөөдөр Монгол Улсын иргэний агаарын тээврийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан агаарын тээврийн лебиралчлах ажил амжилттай хэрэгжиж байна. Монголд зочлох жилийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд чухал ач холблгдолтой агаарын тээвэрт шинэ сэргэлт ирж, гадаад дотоод нислэгийн шинэ чиглэл, тоо, давтамж эрс нэмэгдэж байна. Монгол Улс дэлхийд гарцтай байх чухал үүрэгтэй  нээлттэй тэнгэрийн бодлого үр дүнгээ өгч байна. Энэ хүрээнд Зам тээвэр хөгжлийн яамнаас Иргэний нисэхийн салбарт хямд тийз, хүрээмжтэй нислэг бодлого дэвшүүлэн ажиллаж, дэлхийн 40 гаруй улсын 105 гаруй чиглэлд ниэсх боломжийг нээгээд байна. Энэ хэрээр онгоцны тийзний үнэ хямдарч, үйлчилгээ сайжирч байгааг дурдахад таатай байна.

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд АНУ айлчлал хийх үеэр 20 гаруй жил яригдсан Монгол Улс –АНУ хооронд шууд нийслэг хийх “Open Sky” хэлэлцээр эцэслэн шийдвэрлэгдлээ.

Тэгвэл өнөөдөр энэ хэлэлцээрийн дагуу шууд нислэгт ашиглагдах Бойнг 787-9 агаарын хөлгийг хүлээн авах ёслолын ажиллагаа болж байгаад баяртай байна. Монгол Улс мөнхийн хөрш болох иж бүрэн стратегийн түншлэлтэй ОХУ, БНХАУ-тай хөгжлийн судас болсон зам, тээврийн харилцааг шинэ шатанд гаргасан энэ цаг үед гуравдагч хөрш болсон АНУ-тай стратегийн түншлэлээ улам бэхжүүлж худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэхүү агаарын хөлөг, тэнгэрийн гүүр болно гэдэгт итгэл төгс байна гэв.

"МИАТ" компанийн гүйцэтгэх захирал  Б.Мөнхтамир:

-"МИАТ" компани бизнесийн зорилт алсын хараа болон агаарын хөлгийн парк шинэчлэлийн ажлыг үе шаттай хийж байгаа билээ. "МИАТ" ТӨХК болон "AerCap" компаниуд 2023 оны тавдугаар сард байгуулсан гэрээний дагуу 787-9 /Dreamliner/ буюу мөрөөдлийн хөлөг онгоцыг урт хугацааны түрээсээр авч, эхнийхээ буултыг амжилттай хийлээ. Цаашид 2024 оны нэгдүгээр улиралд багтаан мөн энэ төрлийн хөлгийг үйл ажиллагаандаа авч ашиглах болно.

Цаашид "МИАТ" компани нислэгийн чиглэлүүдээ тэлэхээр ажиллаж байна. Ерөнхий сайдын айлчиллаар баталгаажсан АНУ-руу шууд нислэг хийх түүхэн үйл явдлын эхлэл өнөөдөр тавигдаж байна.

Тус онгоцыг түрээсээр авахын тулд өнгөрсөн жил гаруй хугацаанд хичээнгүйлэн ажилласан "МИАТ" компанийнхаа нийт хамт олон, хамтрагч байгууллагууд, түншлэгч нартаа чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлье. Нислэгийн хөөрөлт буултын тоо нь тэнцүү, тэнгэр нь цэлмэг буулт нь зөөлөн байх болтугай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-11 202.131.235.198

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597

ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597

Avatar

Аагий 2023-08-11 103.57.95.88

Аятай юу даа! Гэухдээ энэ дарга нар чинь нэг онгоцтой болсон гээд баяр наадам шиг юм хийгээд, дахиад ашиггүй бөөн зардал гаргаад, дуу шуу болох ямар хэрэг бнаа!? Хийх ажилгүй юм уу,!!?

Avatar

Нэргүй 2023-08-11 202.9.47.35

UAS улс руу шууд нислэг хийж бга цаад санаан .у.гишүүд хулгайч нар өөрсдөө тэр хол оргон зугтахл замаа нээж бна АНУ виз энгийн иргэд аваад хэцүү өөрсдөө визгүй зорчиж явдаг

Avatar

Нэргүй 2023-08-11 213.87.135.208

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Батбаяр 2023-08-11 202.9.40.192

Монгол улс минь хүчирхэгжин мандах болтугай..

Avatar

иргэн 2023-08-11 202.126.90.69

Хамгиын сүүлд ямар гоё eрөөл вэ. Eрөөлөөр болог.

Avatar

Нэргүй 2023-08-11 103.9.90.100

Түрээсээр авч байгаа биз дээ. Юундаа баярлаад байгаа юм. энэ мөнгөө ард түмнээс хэд нугалж авна

Avatar

Нэргүй 2023-08-11 2.216.27.192

сөрөг дурак тэгээд үнэгүй нисэх гээ юу? энэ янзыг нь үзэхэд чи онгоцонд суух боломжгүй л нэг атаархахч байгаа л даа

Avatar

Нэргүй 2023-08-11 64.119.29.63

GOOD LUCK

Avatar

ЗОЧИН 2023-08-11 202.21.101.186

saihan amitan baina daa….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж