Нигерт үерийн улмаас 200 мянган хүнийг шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

Нигерт үерийн улмаас 200 мянган хүнийг шилжүүллээ

“Нигерт үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас 200 мянган хүнийг шилжүүллээ” хэмээн НҮБ мэдэгдэж байна. Нигерт олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаас хамгаалалтын материалууд болон хөнжил зэрэг шаардлагатай зүйлсүүдийг илгээсээр байгаа юм. Нигерийн зүүн өмнөд бүсэд байрлах Диффа муж болон Нигерийн хойд хэсэгт гэр оронгүй болоод гэр бүлээ алдсан хүмүүсийн тоогоор тэргүүлж байгаагын зэрэгцээ янз бүрийн төрлийн 800 мянган амьтан үхээд байна. Нигерт 15 сая хүн хоол хүнсний дутагдалд орсон бөгөөд баруун африкын холбооноос тусламж хүсчээ. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн дагуу бага насны хүүхдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүнийг Оксфам групп Нигерт оруулж ирээд байна.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж