Одоогоос 15 жилийн өмнө Гүржийн газар нутгийн 20 хувийг булааж авснаа буцааж өгөхийг ОХУ-аас шаарджээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зургаан улсаас гаргасан хамтарсан мэдэгдэлдээ, ОХУ-д хандан Өмнөд Осети, Абхазийн бүс нутгийг Гүржид эргүүлэн өгөхийг шаардсан байна.
ОХУ нь 2008 онд Гүржид эзлэн түрэмгийлэл явуулснаараа хөрш орнуудынхаа эсрэг илүү түрэмгий бодлого явуулж эхэлсэн гэж АНУ, Их Британи, Франц, Албани, Япон, Мальт зэрэг улсуудын зүгээс буруушаав. Мөн тэд ОХУ-ыг уг жишээг одоо Украинд давтаж байгааг онцолсон байна.
Уг мэдэгдлийг Гүржийн асуудлаар хаалттай зөвлөлдсөний дараа гаргажээ. Тодруулбал, Орос-Гүржийн мөргөлдөөнийг олон улсын эрх зүй, тэр дундаа улс орон бүрийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрөхийг шаарддаг НҮБ-ын дүрэмд үндэслэн энхийн замаар шийдвэрлэх ёстой гэж үзэж, Оросын Украины эсрэг түрэмгийлэл үргэлжилж байгаа нөхцөл байдлыг мөн онцлон тэмдэглэв.
Орос улс 2008 оны наймдугаар сард салан тусгаарласан Өмнөд Осети мужид хяналтаа эргүүлэн авах оролдлого хийсэн Гүржтэй богино хугацаанд дайн хийсэн.
Дараа нь Өмнөд Осети болон Гүржийн салан тусгаарласан өөр нэг муж Абхазийн тусгаар тогтнолыг Москва хүлээн зөвшөөрч, тэнд цэргийн баазаа байгуулсан юм. Харин ОХУ-ын НҮБ дэх орлогч Элчин сайд Дмитрий Полянский уг мэдэгдлийг "хоёр нүүртэй үйлдэл" гэж нэрлээд, Гүрж улс "боломжгүй мөрийтэй тоглоомын" улмаас газар нутгаа алдсан гэж мэдэгджээ. Тэрбээр "Орос өнгөрсөн тавдугаар сард Гүрж улстай шууд нислэгээ сэргээсэн бөгөөд Полянский Москвагийн тус улстай тогтоосон харилцаа "аажмаар сайжирч, жуулчны болон эдийн засгийн солилцоог идэвхжүүлж байна" гэж мэдэгдэв. Мөн барууны орнуудын мэдэгдлийг Оросын эсрэг суртал ухуулга явуулж буйн жишээ хэмээн нэрлэжээ.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ