"Анд минь амьдралын төлөө тэмцэгч байсан"

"Анд минь амьдралын төлөө тэмцэгч байсан"

Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны 57 кг жингийн хошой аварга, ард олондоо "Ардын хүү" хэмээн хүндлэгдсэн О.Пүрэв агсны гэр бүлийг орон сууцтай болгох хандивын аяныг нөхөд нь санаачлан өрнүүлж буй. Хандивын аяны талаар "Rebel Grappling" клубын чөлөөт, жюү жицү бөхийн тамирчин, дасгалжуулагч Б.Мөнхбаатартай ярилцлаа. 


-Найзынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр спортын тамирчид нэгдэн, хандивын аян өрнүүлж байна. Анх хэрхэн О.Пүрэв агсантай танилцаж байв?

-Миний хувьд О.Пүрэвийг 2014 оноос мэднэ. Хамт нэг клубт бэлтгэл хийж, хичээллэдэг байсан. Анд найзаа анхны аваргын бүсээ авахад нь хамт огшоод байлцаж байсан дэвжээний сайхан найзууд. Найз минь мэргэжлийн холимог тулааны оргил болохын төлөө сэтгэл шулуудсан байсан. Тэрээр "MGL-1 FC" холимог тулааны 57 кг жингийн хошой аварга болсон. Мөн "One Championship" тэмцээнд найман ялалт байгуулсан.

Цаашдаа дэлхийн аварга болох том зорилго өвөртөлж байлаа. Дараагийн мөрөөдөл нь өрх гэрийн тэргүүн хүний хувьд хоёр хүүхэд, эхнэрээ байр орон сууцанд оруулах байсан.

-Хандивын аяныг нь иргэд, байгууллага хэр дэмжиж байна вэ?

-Өөрийнх нь хүсэл мөрөөдөл байртай болох байсан. Тэр хүсэл мөрөөдлийг нь биелүүлэхээр Монголын тулааны урлагийн бүх залуус, тамирчид нэгдэн хандивын аян өрнүүлж байна. Та бүхэн маань бидэнтэй нэгдэхийг уриалъя. Миний хувьд "Fairtex" брэндийг Монголдоо албан ёсоор борлуулдаг. Энэ бүтээгдэхүүнээ онлайнаар дуудлага худалдаанд оруулж, үндсэн үнээс 50 хувь хямдруулсан үнээс эхлүүлж байгаа. Дуудлага худалдаанаас орж ирсэн орлогыг 100 хувь хандивын аянд нэмэрлэх болно. Ойр дотны найз нөхөд нь аянд чин сэтгэлээсээ тусалж байна.

Одоогийн байдлаар 40 орчим сая төгрөг цугларч, 40 хувьтай үргэлжилж байна.

-О.Пүрэв агсныг их хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй хүн байсныг ард түмэн мэднэ. Найзынхаа тухай сайхан дурсамжаас хувцаалцахгүй юу?

-Тэр миний мэдэхийн хамгийн шударга, хөдөлмөрч нэгэн байсан. Анх танилцсан мөчөөсөө зан араншин нь огт хувираагүй. Хэзээд нэг л зангаараа, бусдыг хүндэлж, хайрлаж чаддаг, дайчин, жинхэнэ мэргэжлийн тулаанч байлаа. Найз маань маш нэрэлхүү зантай. Хүнээс үнэгүй юм авах дургүй. Мөнгийг нь төлж авна гэдэг тийм л шударга залуу. Би сүүлд зарж, борлуулж байгаа бүтээгдэхүүн, бээлий өгье гэхэд аваагүй. Тэгэхээр нь гар ороодог бент өгч байсан. Өөрөө хөдөлмөрийн үнэ цэнийг маш сайн ойлгодог байсан учраас бусдыг ч гэсэн их хүндэлж, хайрладаг байсан найз минь.

Би бөх барилддаг болохоор надтай барилдааны бэлтгэл их хийнэ. Заримдаа өчилт, боолт хийнэ. Талийгаач маань ерөөсөө бууж өгөхгүй, их гүрийнэ. Сүүлд барилдахад барилдаан нь сайжирч, бяртай болсон байсан.

Сүүлд зургадугаар сард утсаар ярихад сэтгэл санаагаар жаахан унасан байсан. Тэр үед "Хашаанаасаа гэрээ нүүлгэх гэж байна" гэхэд нь "Би очиж туслах уу" гэсэн "Болгочихлоо баярлалаа" гэж байсан.  Хашаагаа түрээсэлдэг байсан юм.

-Найзыгаа анхны аваргын бүсээ авахад нь байлцаж байсан гэлээ. Тэр мөчийг эргэн дурсвал?

-Анхны "MGL-1 FC" холимог тулааны тэмцээн 2014 онд Улсын циркийн байранд болж байсан. Би тухайн үед Гурвалжингийн барилгын материалын захаас обой худалдаж аваад, дээр нь нэрийг нь бичиж, хөгжөөн дэмжсэн. Тэрэнд их баярладаг байсан юм шиг байна лээ. Тэр үед аваргын бүс гэж байгаагүй учраас дараа нь нөхөж олгосон. Тэгэхэд ойр дотны найз, дасгалжуулагч багш нараа дуудаж, аваргын бүсээ гардан авч байлаа. Талийгаач маань архи, тамхи хэрэглэдэггүй, шоу цэнгээнд явдаггүй их даруухан хүн байсан. Тийм учраас анхны аваргын бүсээ гардаж аваад л баяр хүргээд л тарцгаасан.

Та бүхнийг "Ардын хүү" аварга О.Пүрэвийн гэргий, бяцхан хоёр хүүхдийг нь байртай болгох хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх хандивын аянд нэгдэхийг хүсье.
Хандивын данс: Хаан банк-5628046049. Гантөмөрийн Алтанзаяа
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-11 64.119.17.157

SEXSXN80955877

Avatar

Уншигч 2023-08-11 150.129.143.209

байртай болчоосой хүний сайн нь ядуу амьдрах юмаа хэт шударга ичих бульчирхайтай төржээ

Avatar

Нэргүй 2023-08-11 64.119.17.157

S AWN80955877

Avatar

Нэргүй 2023-08-11 42.25.51.107

hvnii sainni yabdag boljee..orondni elbegdorj sv.ochirbat bagabandi hurelsuh gd..hereggui humuus yavaasai..

Avatar

Нэргүй 2023-08-11 103.57.92.36

Боломжоороо хандив өгсөн шүү

Avatar

Нэргүй 2023-08-11 213.87.135.208

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-11 66.181.185.196

байр аваад өгчих хоншоортлй баян Монголд алгуу

Avatar

lmrbzc 2023-08-11 216.38.195.74

xt

Avatar

Нэргүй 2023-08-11 216.38.195.74

;

Avatar

Xzibit 2023-08-11 43.228.130.188

АПУ батсайхан захирлаа нэг байр өгчихээч

Avatar

Нэргүй 2023-08-11 168.188.153.208

chi uuruu ugchihuuch

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж