Хуучин орон сууцны метр квадратын үнэ 2 сая болж буурчээ

Хуучин орон сууцны метр квадратын үнэ 2 сая болж буурчээ

Хуучин орон сууцны метр квадратын үнэ 2 сая болж буурчээ

Орон сууцны үнэ барилгын материалын хомсдол, үнэ нэмэгдсэн шалтгаанаар 2021-2022 онд тасралтгүй өссөн. Тухайлбал, өнгөрсөн 2021 хуучин орон сууцны дундаж үнэ 1.6-1.9 сая төгрөг байсан бол шинэ нь 2.3-2.8 сая төгрөгөөр үнэлэгдэж байв. 2022 оны гуравдугаар сард хуучин байрны дундаж үнэ 2-2.2 сая, шинэ орон сууцны дундаж үнэ 3.3 сая төгрөгөөс эхэлж байсан. Харин долдугаар сарын статистик мэдээллээр хуучин байрны метр квадратын үнэ 2.2 сая төгрөг болж өссөн. Тэгвэл энэ сараас орон сууцны үнэ хямдарч эхэлсэн байна.

2020-2022 онд орон сууцны үнэ 18 хувиар өсчээ. Мөн шинээр баригдаж буй 51 мянган орон сууцны төслийн 50 гаруй хувь нь Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа аж. Харин энэ жилээс улирал тутамд метр квадратын үнэ 100-200 мянган төгрөг буурчээ.

Үнэ нэмэгдсэн шалтгааныг барилгын компаниуд бараа, материал хомсдсонтой холбон тайлбарлаж буй. Барилгын гол нэр төрлийн материал, төмөр бүтэц эдлэл болох арматурын үнэ өнгөрсөн оны 7-9 дүгээр сард тонн нь 3.2 сая төгрөгт хүрч нэмэгдсэн. Өнгөрсөн 2022 оны арваннэгдүгээр сарын байдлаар арматурын дундаж үнэ нэг тонн нь 2.9 сая төгрөг болж буурч, улмаар он гарснаар шинэ, хуучин байрны үнэ буурч байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд цементийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэгчдээс 100 хувь хангадаг болсны үр дүнд цемент, бетон зуурмагийн үнэ тогтвортой байгаа аж.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар арматурын дундаж үнэ нэг тонн нь 2.9 сая төгрөг болж буурсан нь байрны үнэ буурахад нөлөөлсөн болохыг үл хөдлөн хөрөнгийн зуучлагчид хэлж байна.

Гэсэн ч наадмын дараагаас барилгын зарим нэр төрлийн бараа материалын үнэ дахин хөөрөгдөж эхэлж. Өдгөө цементийн дундаж үнэ 300-330 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж буй бол бетон зуурмагийн дундаж үнэ нэг метр куб нь 160-210 мянган төгрөгийн хооронд байна. Тиймээс иргэд барилгын гол материалын үнэ буурч байгаа ч шинэ орон сууцны үнэлгээ улам өсч буйд хяналт тавихыг хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-11 202.126.89.22

Цемэнт 460.000-аар өчигдөр авсан

Avatar

Нэргүй 2023-08-11 213.87.135.208

= Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-11 103.57.93.214

. Zaisan yarmag 26,13 ntr bl zugeer l shirengi bolchihloo tuviin bairuud une huchregdehee bailaa Ulaabnaatar hotiin yag ali hesegt bair avuul zugeer ve hunuusee zuvluguu uguuch

Avatar

Нэргүй 2023-08-11 66.181.190.114

Цаашдаа жил бүр л энэ анзааны үер блно Дунд голоос урагшхи үнэтэй байруудыг цаашдаа хэн авах вэдэ

Avatar

Нэргүй 2023-08-11 202.9.46.236

Хуучин хэдий ч байрлал , аюулгүй байдал , бат бөх чанар , гадна орчны тохижилтоор хуучны төвийн байруудын үнэ цэнэ буурахгүй нь лавтай юм даа .40 , 50 мянгатаа орхиод Зайсан нүүгсэдээс эхнээсээ эргээд буцаж довондоо ирсээр байна . Аливаа цаг үе гэдэг шалгууртай л байх ажээ .

Avatar

Даш 2023-08-11 122.201.22.135

Монголд олигтой Удирдагч гарч ирэхгүй бололтой!!!
Ингэж байсаар Дэлхийн төгсгөл болох байх!!!

Avatar

иргэн 2023-08-11 202.70.44.46

орон сууцны үнэ буураагүй ээээээ, амьдралд нийцтэй мэдээлэл өгмөөр байна шүү

Avatar

Зочин 2023-08-11 66.181.161.180

Цементийн үн йг 300,000-с доош барьж болно. Хүчээр биш шүү. Зах зээлийн өрсөлдөөнөөр.

Avatar

Нэргүй 2023-08-11 64.119.19.144

Орон сууцны үнийн талаар бичдэг мэдээллээ болиоч худлаа үнийг нь улам хөөрөгдөад байна ямар ч хэрэггүй мэдээ!!!!!!!!!!!!!

Avatar

Мgl 2023-08-11 49.229.168.136

1 mkv n heded bosdogiig ard tumend heleechee 800d barichaad 4 5n sayaar zarah shudarga uu?

Avatar

Зочин 2023-08-11 202.126.89.159

0,7 оор бариад 2,5 – 4 саяар дамлан зарж шулж мөлждөг.

Avatar

Нэргүй 2023-08-11 202.21.108.11

хэ хэ. м2-ыг 700000 мянган төгрөгөөр босдог гэнээ!!!! Хэдэн онд яваад байгаа хүн вэ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж